Талийгаач хүү /5-р хэсэг/

Зохиолчын талаас


Тэр үед ширүүн бороо орж байсан юм. Тао ч Сохён ч тэр жоохон байсан үе. Тао ээждээ загинуулаад гомдсондоо гэрийнхээ урд байрлах тоглоомын талбайд сууж байв.


Энэ үед Сохён аав ээжээсээ төөрчихөөд яахаа мэдэхгүй хий дэмий л газарт уйлж сууна.


Тао уйлж буй Сохёныг хараад тэрэнлүү очлоо.


Тао: Яагаад уйлаад байгаа юм?


Сохён: Б-б-би аав ээж хоёроосоо төөрчихлөө. *Тэнгэр дуугарах*


Сохён: Ий ий ий *уйлах* Одоо яах вэ? Би айгаад байна.


Тао: Битгий ай. Аав ээжээсээ яаж байгаад төөрчихсөн юм.


Сохён: Түрүүлээд гүйгээд явчихсан юм аа. Ий ий ий.


Тао: Уйлах хэрэггүй ээ. Би аав ээжийг чинь олоход туслъя.


Сохён: Яаж?


Тао:Гадаа бороо орж байна. Энэ байдлаараа хоёулаа хатгаа авах нь. Тийм болохоор эхлээд манай гэрлүү оръё. Тэгээд аав ээж хоёр маань чамд тусална. *гараа сунгах* *инээх*


Сохён: Аав ээж хоёр хамаагүй хүн дагаж явж болохгүй гэсэн.


Тао: Надад итгэж болно оо. Би чамд тусална.


Сохён: …………


Тао: Алив ээ?! Манайх руу оръё. Эсвэл наанаа үлдээд хатгаа авах юм уу?


Сохён: За яахав. Тэгвэл танайх руу оръё.


Тао: Сайн байна. Алив. Гээд Сохёныг татаж босгоод гэрлүүгээ дагуулаад гүйлээ.


Таоын гэрт аав ээж нь бас ах Крис нь байв. Тэд бүгд Сохёнд сайхан хандаж хоол цай өгч хувцсыг нь хатаагаад Таоын нэг хувцаснаас өмсөглөө.


Таоын хувцас жоохон томдсоныг эс тооцвол Сохёнд үнэхээр сайхан зохиж байв.


Крис: Панда чи миний дэвтрийг хараагүй биз.


Тао: Үгүй ээ хараагүй. *Нөгөө өрөөнөөс хашхирах*


Тао: Сохён май чи энийг авчих ххи. Гээд надад нэг дэвтэр өглөө.


Сохён: Энэ ахын чинь дэвтэр юм биш үү? Яагаад худлаа ярьж байгаа юм?


Тао: Тхх ахын дэвтэр мөн. Гэхдээ битгий өгөөрэй. Гуйя.


Сохён: Зза. Ингэхэд чамайг сая Панда гэсэн үү?


Тао: Тхх намайг тэгэж хочилдог юм. Энэ нүдний доод талын харыг харж байгаа биздээ. Гээд нүднийхээ доод талын харлуу заалаа.


Сохён: Аанхан


Тао: Энэнээс болоод л тийм хочтой болсон юм.


Сохён: Яагаад нүднийхээ доор ийм хартай юм бэ?


Тао: Мэдэхгүй ээ. Төрөхөөс минь л энэ хар байсан юм.


Сохён: Тийм үү? Панда гоё хоч байна.


Тао: Тийм байгаа биз ххи. Чамд хоч байхгүй юм уу?


Сохён: Байгаа. Бялзуухай.


Тао: Бялзуухай? Яагаад заавал бялзуухай гэж?


Сохён: Би өөрөө ч мэддэггүй юм аа. Гэхдээ хүн болгон л намайг ингэж дууддаг.


Тао: Гэхдээ их эгдүүтэй хоч байна.


Сохён: Баярлалаа ххэ. Тэгвэл жинхэнэ нэр чинь?


Тао: Намайг-------


Т.ээж: Аав ээж хоёр чинь ирчихлээ бялзуухай.


Тао: Ээж та бид хоёрын яриаг сонсоо юу?


Т.ээж: Тхх. ^_^ Нээрээ л хөөрхөн хоч байна. Бас чи наад дэвтрээ ахдаа эргүүлж өг.


Сохён: Заа. Очлоо. Тэгвэл би ингээд явах нь дээ. Чамд маш их баярлалаа Панда. ^_^ Чи байгаагүй байсан бол би өвчин тусах байлаа. Бас аав ээжтэйгээ уулзаж чадахгүй байсан байх.


Тао: Зүгээрээ бялзуухай. Май энийг ав. Гээд Тао Сохёнд нэг тэмдэглэлийн дэвтэр өглөө.


Сохён тэднийхээс гарах үед хойно нь Тао баригдсан бололтой ах нь уурлах нь сонсогдов.


Крис: ПАНДАААА!!! ДЭВТЭР АВААД ИР!!!


Аав ээж нь Сохёныг олсондоо их баяртай байлаа. Ээж нь бүүр уйлж байв.


Яаж Сохёныг олсон бэ? Гэвэл Таоыг дагуулж гүйхийг хэдэн хүүхдүүд харсан байжээ. Тийм болохоор л аав ээжид нь тусалж чадсан юм. Тэр хүүхдүүд нь мэдээж Каи, Лэе, Үри, Бэкхён, Мина, Кёнсүү нар.


Ингээд Сохёныг аав ээж нь аваад явав. Бороо ч зогссон байлаа.


Гэртээ


Сохён: *санаа алдах* Нэрийг чинь мэдэж чадсангүй дээ Панда.


Сохён гэнэт нөгөө тэмдэглэлийн дэвтрийг саналаа.


Сохён: Өө цоожтой юм байна шдээ. Түлхүүр нь байхгүй шд. Онгойлгож чадахгүй нь л дээ.


С.ээж: Сохён доошоо буугаад хоолоо ид.


Сохён: За ээжээ.


Сохён өнөөх тэмдэглэлийн дэвтрийг шургуулгаруугаа хийгээд доош хоолоо идэхээр буулаа.
================================
Сохёны талаас


Тао: Одоо санав уу?


Би: Чи тэгэхээр Панда хэрэг үү?? Нүдний хар нь нээрээ байна шд.


Тао: Уулзаагүй удажээ. Бялзуухай. Сайн сууж байв уу?


Би: Сайнаар барах уу гайхалтай. Чи сайн сууж байв уу?


Тао: Ашгүй дээ. Би сайн сайн.


Би: Аав ээж чинь сайн уу?


Тао: Тэд сайн сайн.


Би: Панда чи ийм том болчих гэж?! Чамайг таниагүйд уучлаарай бас хазсанд.


Тао: Тэр тухайд мартъя. Тэгэх үү?


Би: Заа. Гэхдээ чи тэр үед яагаад намайг барьсан юм? Яг нэг хорон санаатан шиг.


Тао: Уг нь сюрприз барих ухаантай байсан чинь……


Би: Би хамаг юм нураачихсан уу?


Тао: Тхх. Гэхдээ чамайг өөрийгөө хамгаалж чадах хэмжээнд хүрсэнд чинь баяртай байна. Тэрнээс хойш төөрсөн үү?


Би: Ххэ. Нэг л удаа.


Тао: Яаж байгаад төөрчихөв?


Би: Хэдэн хачин хүмүүс намайг хөөгөөд тэгээд ухаанаа алдтал айгаад гүйсэн чинь төөрцөн.


Тао: Тэгээд яаж харьсан юм?


Би: Гэнэт нэг эрэгтэй гарч ирээд тусалсан юм. Уг нь тэр хүнд талархалаа илэрхийлмээр л байна. Харамсалтай нь би тэрний дараахан машинд мөргүүлчихсэн.


Тао: Хэзээ мөргүүлсэн юм? Гайгүй юу??


Би: Гайгүй ээ. Азаар гэмтэл бага байсан. Даанч толгой гэмтчихсэн байсан байна лээ.


Тао:Тэгээд мартчихсан хэрэг үү??


Би: Тхх.


Тао: Гэхдээ чи яаж зүүлттэй болсон юм бэ??


Би: Тэр тухайд би өөрөө ч мэдэхгүй байна. Нэг хачин зүүд зүүдэлдэг байсан юм. Тэр л намайг ийм зүүлттэй болгосон гэдэгт итгэлтэй байна.


Бэкхён: Ойлгуулж чадав уу? *шивнэх*


Тао: Тхх чадсан.


Би: Баярлалаа. Гээд Бэкхёнийг очоод тэвэрлээ.


Гайхсандаа тэрний нүд бүлтрэх шахам томоров.


Бэкхён Таолуу хараад харцаараа "Энэ яагаад байгаа юм бэ?" Гэж хэллээ.


Яг энэ үед нөгөө хэд бүгд орж ирэв.


Би Бэкхёнийг тэвэрхээ болиод:
-Та нар байгаагүй бол би аав ээжтэйгээ уулзахгүй байлаа.


Лэе: Аан тэр үү? Тэр чинь аль өнгөрсөн явдал шүү дээ!


Кёнсүү: Тиймээ одоо тэрийг мартъя.


Би: Гэхдээ---


Крис: Өнгөрсөн үе шдээ.


Тао: Крис хааччихдаг юм бэ?


Крис: Би чиний ах шүү! Ахаа гэж дуудаач!


Тао нүдээ эргэлдүүлээд худлаа инмээсэглээд:
-За ахаа.


Би: Ингэхэд сүй тавьсан гэж юу гэсэн үг юм?!


Тао: Тэр тэмдэглэлийн дэвтрийг арай одоо болтол нээгээгүй юм биш биз?


Би: Тхх. Түлхүүр байгаагүй шд.


Тао: Арай ч дээ. Тэр тэмдэглэлийн дэвтэрт ямар ч түлхүүр таардаг байхгүй юу!


Би: Эртхэн хэлж байхгүй хэлсэн бол ааааллльь хэдэн жилийн өмнө онгойлгочихсон байгаа.


Тао: Тэр дэвтэр одоо хаана байгаа юм?


Би: Гэрт байгаа.


Тао: Арай ч дээ.


Каи: Юу……би шилжээд аваад ирэх юм уу?


Тао: Хэрэггүй ээ. Дараа гэртээ харихаараа нээгээрэй.


Би: За.


Тао: Нээрээ яаж та нар Жон настаныд ирсэн юм? Таньдаг юм уу?


Мина: Үгүй ээ. Биднийг оньсогыг тайлтал энд байхыг зөвшөөрсөн юм.


Үри: Тэгвэл чи таньдаг юм уу?


Тао: Танихаар барах уу!! Талийгаач хүүтэй дотны найзууд байсан юм.


Би: Талийгаач хүү???


За өгүүллэг маань хэр байна. Таалагдаж байвал Vote-оо мартав. ^_^ Баярлалаа. 

Comment