Миний хүч /2-р хэсэг/


Сарны гэрэлд гарч ирсэн хүн бол Крис байв.


Энд Крисээс гадна нөгөө хэд ч байлаа.


Нөгөө муу гуравыг чинь манай хэд зүрхэнд нь ортол айлгасанд би мөрийцөхөд ч бэлэн байна. Яг бие хамгаалагчидтай юм шиг л санагдсан шүү.


Ингээд Тао болон нөгөө хоёрыг явуулсаны дараа замдаа гарлаа. Бид хоорондоо юу ч ярьсангүй. Энэ байдлыг тэвчиж чадалгүй би:
- Яагаад тэр хүмүүс намайг барьсан юм бэ? Гэж зөөлөн өнгөөр дуугарлаа.


Каи: Чи Ёона дээр очоод мэдэхээс хойш хэлж яах юм.


Мина: Тэр ч үнэн шүү очоод л мэд гээд утсаа оролдож явна.


Дахиад л эвгүй хүйтэн хөндий байдал би үүнийг эвдчих санаатай явж байтал Кёнсүү:
-Хэдүүлээ нэг тоглоом тоглъё! Гээд малийтлаа инээв.


Лэе: Ямар тоглоом юм бэ дээ?


Кёнсүү: 2 баг болж хуваагдаад............гээд үгээ дуусгаагүй байтал Крис:
-Ийм үед яаж тоглоом ярьдаг байнаа. Сохёныг хамгаалах ёстой биздээ. Гээд уурлав.


Крис яагаад уурлаад байгаа юм болоо. Гэхдээ надад санаа зовж байгаа бололтой.


Бид явсаар үүр цайлаа одоо л нэг ой модны бараа харагдлаа. Ой модонд орвол ямар ч байшин байсангүй.


Би: Ямар ч байшин харагдахгүй байншдээ.


Лэе: Харагдахгүй байгаа биз гэхдээ л байгаа гэхдээ жирийн хүмүүсийн хувьд бол байхгүй бидний хувьд байгаа ч гэсэн харагдахгүй байгаа бас............гэтэл Каи амыг нь дараад:
-Зүгээр харж бай гээд зүүлтээ гаргаж ирээд модонд ойртуулав.


Гэнэт нээх их гэрэл гарч байшин харагдаж эхлэв. Анх удаа үүнийг харж байгаа би бараг ухаан алдах шахлаа.


Байшинг тойрсон том хашааг онгойлгож ороод хонхыг нь дарлаа. Онгойлгож өгсөн хүн нь урт улаан үстэй , цасан цагаан царайтай үзэсгэлэнтэй нэгэн байв.


Бэкхён: Ёона уулзалгүй удаж. Гээд нөгөө үзэсгэлэнт эмэгтэйг тэвэрлээ.


Ёона: Орооч дээ ^_^


Гэр нь үнэхээр цэвэрхэн юм. Тэр биднийг буйдан дээр суухыг урьлаа. Миний Баруун талд Кёнсүү сууж хажууд минь Мина суулаа.
Минагын утсыг шагайвал тоглоом тоглож байв. ХӨӨХ янзтай тэр ч сайн тоглох юмаа.


Ёона: Яагаад гэнэт ирсэн юм бэ дээ


Кёнсүү: Манайд шинэ хүн нэмэгдсэн юм.Гээд надруу заалаа.


Би өөрийгөө танилцуулсаны дараа Ёона: Өөр ямар нэг юм болоо юу ганц шинэ хүнээ танилцуулахын тулд ирээгүй байлгүй дээ.


Кёнсүү: Түүний зүүлтнээс болоод л ирсэн юм.


Ёона: Сохёнаа зүүлтээ өгч бай


Би: За гээд түүнд зүүлтээ өгөв.


Ёона: Хоёулаа ганцаарчилж уулзъя гээд намайг өрөөлүүгээ орууллаа.


Түүний орны хажууд нь гоёмсог шүүгээ харин өрөөний энд тэндгүй цэцэгүүд байв.


Тэр намайг орноос холгүйхэн байх цагаан сандал дээр суухыг хүслээ.


Ёона: Чи энэ зүүлтний тухай асуух гэж ирсэн байхаа.


Би: Мэдээж.


Ёона: Чиний зүүлт солонгон зүүлт буюу Райсер. Энэ нь бүх хүчийг эзэмших боломжтой гэсэн үг юм.


Би: Хүлээгээрэй тэгэхээр би бүх төрлийн хүчийг.........


Ёона: Хараахан баярлах болоогүй ээ. Чи энэ зүүлтнийхээ оронд золиос гаргах болно. Бас чи энэ бүх хүчээс 3-ыг л сонгоно.


Би: Золиос гаргахаа?? Би тэгэж чадахгүй ээ өөр арга байж л таарна.


Ёона: Нэг арга байгаа гэхдээ үүнийг хэн ч мэддэггүй юм. Тиймээс чи золиос гаргахгүй гэвэл энийг хайх л болж дээ.


Би: Гурвыг сонгоно гэдэг нь юу гэсэн үг юм.


Ёона: Өөрт тохирох чамд хэрэг болох 3 хүчийг ол. Чамд Райсерыг өгсөн нь ямар нэг учиртай. Чи хариултаа авахыг хүсвэл "Шөнийн Сар" дээр очоорой. Очмоор байвал:


" Тольны гялбаанд хүрч,
Гэрэлт ертөнцөд очно.
Гуравдагч моддын Райсерыг дага."


Энэ оньсогыг тайлж чадвал "Шөнийн сар" дээр очно гэсэн үг. Амжилт хүсье.


Бид Ёонагынхаас ингээд явав. Энэ оньсогны учрыг тайлахын тулд бусаддаа ч бас хэллээ.


Лэе: Тольны гялбаа гэдэг чинь шидтэний ертөнцөд очиход тусладаг хаалга биш үү.


Кёнсүү: Яг тийм байна. Тэгэхээр эхлээд тийшээ очъё.


Би тэднийг дагасаар нэг эзэнгүй байшинд ирлээ. Дотор нь хуучирч муудсан эд тавилга болон том хуучин толь байв. Бодвол энэ толинд хүрэх юм байна.
Гэтэл хойноос Бэк намайг тольруу түлхчихэв. Би ч гэмтэлрүү явлаадаа гэж бодтол ямар ч шил зоогдох гэх мэт зүйлс мэдрэгдсэнгүй.


Нүдээ нээвэл маш олон хүнтэй хот болотой нэг газарт ирэв. Тэд нар ч мөн энд ирлээ.


Би: Бэкхён чи хүнийг гэнэт түлхэхдээ яадын ядаж анхааруулалдаа! >_<


Бэк: Зза. Дараагын удаа хэлээд түлхэнэ ээ.


Үри: Ашгүй энэ хотдоо эргэж ирлээ одоо л нэг юм дэлгүүр хэсэх нь.


Крис: Бид энд дэлгүүр хэсэх гэж ирээгүй ойлгов уу?


Үри: Ээ, Ганцхан дэлгүүр гуйя.


Крис: Ойлгохгүй байгаа юм уу? Дэлгүүр хэсэх биш Сохёны Райсерээс болж ИРСЭН ЮМ. Гээд хотоор нэг хашигарчихав.


Хүн болгон бидэнлүү гайхсан харцаар харна. Бид ч тэр газраас бушуу холдлоо.


Каи: Сая та хоёроос болоод баригдах шахлаа. Муу тэнэгүүд
Гэтэл Крис Каиг баруун гараараа багалзуурдаж хананд шахаад:
- Өөрийгөө хичэээ за юу?


Каи: За тайвшир л даа.


Крис түүнийг тавиад бид цааш явлаа. Хүн бүр жаргалтай байгаа болотой. Инээж хөхөрцгөөнө. Гэхдээ Крис л дан ганц юу ч дуугарахгүй бас инээхгүй. Би түүн дээр очих гэтэл Кёнсүү:
- Тэр ганцаараа байсан нь дээр байх. Тийм болохоор ингээд орхичих. Гэлээ.


Крисын талаас


Би сая яах гэж хашгирав аа. Сохёныг аюулд оруулах шахлаа. Гэхдээ Сохёнаа чи намайг санахгүй байна гэж үү. Яагаад?


Сохёны талаас


Крис яагаад юм л болвол уурлаад байгаа юм бэ?


Лэе: Сохёнаа чи оньсогны дараагын мөрийг хэлдээ.


Би: "Гэрэлт ертөнцөд очно."


Бэк: Гэрэлт ертөнц гэж манай хот юм биш үү.


Би: Танай хотоо?


Бэк: Тиймээ. Гэрлийн хот. Би чинь тэнд төрж өссөн юм шдээ. ^_^


Би: Хөөх гоё юмаа. Тэнд тэгвэл дан гэрлийн шидтэнгүүд байгаа гэсэн үг үү?


Бэк: Аанхан. Гоё байгаа биз. Тийм болохоор хурдан тийшээ явцгаая.


Би: За.


Бид гэрлийн хотруу ингээд явахаар боллоо. Их хол болохоор галт тэргэнд суусан юм. Би өрөөндөө Минатай цуг орхоор болж Каи Бэктэй, Лэе Кёнсүүтэй, Крис болон Үри хоёр ганц ганцаараа явахаар боллоо.


Өрөөндөө ачаа тээшээ оруулчихаад амарахаар хэвтэв. Харин Мина тоглоом тоглосон хэвээр.


Би: Мина чи утаснасаа салахгүй юмаа. Ядаж жоохон нүдээ амраа л даа.


Мина: Би өөрийгөө мэдэж байна. Тиймээс дахиж битгий саад бол.


Би: За. Гээд өрөөнөөс гарлаа.


Хүн санаа зовоод хэлж байхад чинь болихгүй юу?


Өрөө болгоноор шагайж харвал Лэе Кёнсүү хоёр эвтэй нь аргагүй юм ярьцгааж сууна.


Бэкхён Каи хоёуул унтацгаана.


Үри хумсаа будна. Харин Крис цонхоор ширтэн сууж байв.


Би Крисын хаалгыг онгойлгоод түүний хажууд суулаа.


Крис: Яах гэж орж ирээв?


Би: Зүгээр л.


Крис өөр юм дуугарсангүй. Нэг тийм хүйтэн хөндий байдал.


Крис: Гарахгүй юм уу?


Би: Одоо гарлаа. Гээд явах гэтэл Крис гарнаас минь барин зогсоов.


Крис: Сохёнаа.


Би: Яасан бэ? Гээд түүнлүү эргэж харав. Тэр гэнэт босож ирлээ. Би яагаад ч юм нүдээ анив. Энэ үед уруулан дээр минь зөөлөн дулаан өөр нэг уруул мэдрэгдлээ.

Comment