Золиос /11-р хэсэг/

Надад хагас сарын хугацаа үлджээ. Цаг хугацаа гэдэг үнэхээр л биднийг хүлээхгүй юм аа. Анх тэдэнтэй уулзаад юугаа ч мэдэхгүй нэгэн байсан бол одоо би өөрийн гэсэн зорилготой болсон. Тийм ээ зорилготой болсон. Амьд үлдэх. Хувиа хичээсэн бэртэгчин нэгэн шиг сонсогдох байх л даа. Гэхдээ яг одоогийн энэ нөхцөл байдалд тохирох хамгийн зөв зорилго.


Ийнхүү бодолхийлсээр нэг мэдэхнээ маргаашийн нартай золголоо. Заншил ёсоороо би л хамгийн сүүлд сэрсэн байх шив.


Нүүр гараа угаачихаад байтал өглөөний цайгаа уугаарай гэсэн учраас хоолруугаа явлаа. Хоолны ширээнд бид арайхийн багтан сууцгаав. Арга ч үгүй биз ийм олон хүмүүс тийм жижигхэн ширээнд багтана гэдэг авьяс шүү!


Шиүмин хоолноосоо халбагдах зуураа: Өнгөрсөн шөнө хэр байв? Тухгүй байсан уу?


Бэкхён амандах хоолоо зажилсаар: Харин тий---


Өгүүлбэрээ гүйцээж амжаагүй байхад нь Лэе хажуунаас нь тохойдож орхив.


Лэе нүүрэндээ гэрэлтсэн сайхн инээмсэглэл тодруулаад: Үгүй дээ зүгээр тухтай байсан. Харин таньд л төвөг удчихлаа.


Шиүмин: Зүгээрдээ. Санаа зовох хэрэггүй.


Бид хоолоо идэж дуусаад зочины өрөөнд цугаллаа. Энд бид цаашид яах тухайгаа ярилцахаар болно. Учир нь тэр Райсер Золиос гэх мэт зүйлсийг зохицуулах шаардлагатай.


Шиүмин: Та нар одоо яая гэж бодож байна? Та нарт золиос хэрэгтэй тэгж байж л Сохён амьд гарна.


Мина утсаа оролдсоор: Гэхдээ хүссэн хүн нь золиос болно гэж байхгүй шд.


Бэк: Тэр үнэн шүү! Золиослогдохыг хэн ч яаж ч байсан хүсэхгүй.


Шиүмин: Аан нээрээ би та нарт хэлээгүй билүү? Золиос болоход ч гэсэн шалгуур байдаг юм. Хүссэн хүн нь шууд Райсерийн төлөө чадрана гэсэн үг биш.


Би: Шалгуур аа? Ямар?


Шиүмин: Тийм ээ. Маш чухал 2 шалгууртай.


1. Тухайн золиос болох хүн Райсерын хувьд маш эрхэм нэгэн байх ёстой.


2. Тухайн хүн золиос болж байгаадаа сэтгэл хангалуун харамсах зүйлгүй байх хэрэгтэй.


Тао: Тэгээд яаж золиос болох юм? Зүгээр байж байгаад золиослогдоно гэж лав байхгүй.


Шиүмин: Маш зөв асуулт. Тэгэхээр та нар хуучин хар цайзыг мэднэ биз дээ?


Каи сонин сонин харсаар: Харанхуйн ойд байдаг хар цайз уу?


Шиүмин: Мхн. Тэр цайзад Дэлиас гэх ариун сэлэм байгаа. Золиос болох хүнийг Райсер тэрүүгээр сүлбэнэ гэсэн үг.


Би нүдээ байж болох хэмжээнээс хэд дахин томруулаад: Б-Би хийнэ гэж үү? Золиос заавал миний эрхэм хүн байна гээ биз дээ? Тэгээд би хайртай эрхэм нэгнээ өөрийн гараар алах хэрэг үү?


Шиүмин: Харамсалтай нь тийм. Ихэнх Райсерууд хайртай эрхэм нэгнээ нэн тэргүүнд тавьж өөрсдөө энэ хорвоог орхидог юм. Гэхдээ сонголт чиний гарт.


Крис: Тэгвэл бид эхлээд цайзруу явах хэрэгтэй байх нь.


Би: .........


Үри: Гэхдээ бидний золиос хэн гэж?


Би: .........


Крис: БИ.


Би гайхсаар түүнрүү тоглоод байна уу гэсэн янзаар харвал тэр үнэхээр эрс шийдэмгий харагдаж байлаа.


Би: Юугаа яриад байгаа юм бэ?


Лэе: Крис, одоо бидэнд ингэж тоглох цаг алга.


Крис: Би тоглоогүй ээ. Жинхэнээсээ ярьж байна.


Шиүмин: Үнэхээр итгэлтэй байна уу?


Крис: Тийм ээ.


Шиүмин: Тэгвэл Сохёнаа тэр чиний хувьд эрхэм нэгэн мөн үү?


Би шүлсээ залгилан сууна. Крис миний хувьд чухал нэгэн билүү? Тэр миний хувьд яг хэн юм бэ? Анхны гэсэн зүйлсийг минь авсан нэгэн. Тэрнийг анх би үзэн ядсан. Гэхдээ одоо тийм биш. Бид одоо найзууд. Тэгэхээр тэр миний хувьд эрхэм болж таарч байна уу?


Магадгүй тийм бололтой. Тэрнийг золиос болно гэж хэлэхийг нь сонсоод цээж хөндүүрлэж эхэлсэн.


Тэгэхээр Крис чи миний зүрх сэтгэлд тодорхой байр суурь аль хэдийн эзэлчихжээ.


Би Крисрүү харсаар: Тийм ээ миний чухал нэгэн.


Намайг ингэж хэлэхэд Крисийн нүүрэнд баяр хөөр тодрлоо. Харин манай хэд бид хоёрлуу үнэн но-той харцаар харна.


Тэд: Аая та хоёр ооё.


Крис бид хоёр тэдний өмнө хэрэг хийчихсэн хүмүүс шиг доош харна.


Бэк: Та хоёр одоо хэзээ дээ--


Би: Тийм биш ээ.


Крис: Зүгээр л


Би,Крис: НАЙЗУУД


Тао: Сохёнаа чи намайг хүлээнэ гээ биз дээ.


Би гайхсаар: Юу? Хэзээ?


Тао: Тэр чухал биш ээ. Сохёнаа чи намайг хүлээнэ гэчихээд манай ахтай үерхчихэж байгаа юм уу тэ?


Лэе: Яаая Сохён ах дүү хоёрын сэтгэлийг булаагаад л. Зүгээр солиоруулсан байна шд.


Би: Тао би тийм юм яриагүй шд.


Каи инээдээ барьж ядсаар: Энэ Сохён харин надаасаа шалиг гар байна шд.


Крис: Энэ үнэн юм уу?


Би: Ү-Үгүй ээ. Тао юу яриад байгаа юм бэ?


Тао тас тас хөхөрсөөр: Зза тоглосон юм. Чи наад царайгаа харсан ч болоосой.


Би нүдээ эргэлдүүлэн: Гхх Тао гуай бага маяглаарай алуулав?!!!


Тао: Айлаа айлаа анай.


Би: Гэхдээ Крис чи яасан ч болохгүй ээ.


Крис: Сохёнаа чи амьд үлдэх хэрэгтэй. Би энэ сонголтондоо харамсахгүй байгаа болохоор зүгээрээ энэ бол миний амьдралдаа хийж буй хамгийн зөв алхам.


Би: Крис!


Шиүмин: Тэгвэл бараг шийдэгдчихлээ. Сохён чи амьд үлдэх хэрэгтэй. Би дахин нэг Райсерийг үхэхийг хармааргүй байна 


Би: Гэхдээ би ч гэсэн Крисийг үхэхийг тэр тусмаа би өөрийн гараар алахыг хүсэхгүй байна. Юу ч болж байсан би тийм зүйл хийж чадахгүй ээ.


Крис: Сохён---


Би: Юу ч ярих гэсний хэрэггүй би юм бодох хэрэгтэй байна. Надад хугацаа өгөөч.


Шиүмин: Тэр нь дээр байх. Та нар Сохёныг ганцааранг нь түр үлдээ. Тэр ч гэсэн бодох хэрэгтэй.


Тэд: Заа 


Лэе: Тэгвэл Сохёнаа бид орой эндээс хөдлөх учир эртхэн шиг бэлдээрэй.


Би: Ойлголоо.


Тэд бүгд өрөө өрөөлүүгээ орж би эндээ ганцаараа үлдэв.


Үнэхээр яаж хэн нэгнийг үхэхийг зөвшөөрч болно гэж?? Яаж ч хичээсэн би чадахгүй бололтой.


Бид ч орой нь хуучин хар цайзад очихоор аян замдаа гарлаа. Эндээс холгүй болохоор ихдээ 2 хоног л явна.


Шиүмин: Болгоомжтой байгаарай! Хар цайзын хавиар Сэхүн туслахуудтайгаа үзэгддэг гэнэ лээ. Тэрнийг ямар хүн болохыг та нар мэднэ шүү дээ. Сохёнаа Сэхүнийг харвал юу ч болсон зугтдаг юм шүү! Ихэнх Райсеруудын үхэл түүнээс болдог юм гэсэн. Яагаад гэдэгийг нь мэдэхгүй ч болгоомж илүүдэхгүй шүү дээ.


Би: Ойлголоо би заавал энд эргэж ирнэ ээ.


Шиүмин инээмсэглэн: Заавал шүү. Чи амалсан шдээ.


Би: Мэдээж би амалсандаа хүрнээ.


Шиүмин: Тэгвэл та нарыг бүгдийг нь би хүлээж байя. Эргэн иртэл чинь…


Крисийн талаас


Сохёны үхэхийг хармааргүй байгаа болохоор, тэрэнд гэх сэтгэлтэй болсон учраас би тэрнийг л хамгаалж байвал юу ч хийхэд бэлэн. Үхэхэд ч бэлэн……


Сохён надруу харан: Тийм ээ. Миний хувьд чухал нэгэн.


Тэрний хэлсэн энэ ганц өгүүлбэрт жоохон хүүхэд шиг л баярлаж байлаа. Өдийг хүртэл бид янз бүрээр муудалцаж, буруу ойлголцсон ч одоо нэг нэгнийгээ ойлгож эхэлж байгаа бололтой. Би баяртай байна.


Сохёнаа чи л жаргалтай байвал би үхсэн ч чадна.


Заа өгүүллэг маань үргэлжилсээр. Хайрт уншигчидаар минь юу байна даа. Хятадад очсон чинь утсаараа ч оролдох завгүй болоод та нартайгаа уулзсангүй. Өгүүллэгийнхээ дараагийн хэсгийг ч бичиж чадахгүй ямар хэцүү байсан гээч T.T


Заа тэгээд таалагдвал vote-оо дараад сэтгэгдлээ шивчээрэй хха. Дараагийн хэсэг энэ хэсгийн хандалтаас шалтгаалж та бүхэнд хүрэх болно оо.

Comment