Гэрэлт нуур/9-р хэсэг/

Бид өнөөх ойруу бага багаар ойртсоор. Үнэхээр энэ ой модны дээр хэзээ орох нь тодорхойгүй борооны үүл байдаг юм байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ үүлнээс ганц дусал ч бороо буухыг нэг ч хүн хараагүй гэнэ. Тэр ч байтугай жилийн дөрвөн улирал солигдож өвөл зун намар хавар болж солигдсон ч энэ үүл байж л байдаг.


Каи: Хөөе Бэк бид нар тэр үүл хуралдсан газарлуу явах юм уу?


Бэкхён: Үгүй ээ. Бидний хаашаа явахыг Сохён мэднэ.


Би: Юу? Яагаад би мэднэ гэж?


Бэкхён: Чи л тэрнийг мэднэ. Бид зөвхөн чамайг л дагаж явах ёстойг л ойлгож байна.


Би: Гэхдээ би та нарыг дагуулж явах байтугай өөрөө ч төөрч магадгүй байна шдээ. Тэглээ ч би энэ хавийг сайн мэдэхгүй.


Бэкхён: Ээе манай Сохён төөрөхөөс айгаад байгаа юм уу?


Би: Зсс би юу гэж дээ.


Бэкхён: За тэгвэл явъя л даа.


Би: Ашш зза явцгаая. Юу ч гэсэн тэр гэрэлт нуурлуу явъя. Бэкхёнаа надад зам заагаад өг.


Бэкхён за гээд бидний урд гаран бидэнд хөтөч хийсээр нэг л мэдэхнээ гэрэлт нууранд хүрч иржээ.


Одоо л яагаад гэрэлт нуур гэж нэрлэсэнийг нь ойлгож байна. Биднийг энд хүрч ирэхэд жирийн нэг нуур харагдсан боловч улам ихээр ойртох тоолонд нуур бага багаар гэрэлтэж байна. Энэ нь намайг үнэхээр гайхшируулж байлаа.


Аргагүй л гэрлийн тосгон. Бүх зүйл нь гэрэлтэй. Энэ нуур хүртэл гэрэлтээд л гоё юм аа. Надад ийм төрсөн газар орон байдаг болов уу? Өөрийнхөө бага насны тухай би юу ч мэдэхгүй. Зүгээр л санадаггүй……


Лэе: Бүгдээрээ өнөөдөртөө эндээ хоноглох уу?


Тао: Угийн тэр нь дээр одоо угаасаа ийш тийшээ явахгүй биздээ ядраад байна гээд эвшээлгэлээ.


Крис: Каи түр ярилцаж болох уу?


Каи: Болно оо.


Каи Крис хоёр цааш яваад өгөв. Харин би одоо юу хийхэв?


Мина: Сохёнаа хэдүүлээ яах вэ? Би өлсөөд байна.


Би: Би ч гэсэн өлсөж байна. Тэгвэл эрэгтэйчүүдээрээ майханаа бариулаад. Гурвуулаа аа биш ээ Лэетэй цуг дөрвүүлээ хоолоо хийе. Та нарт хүнсний зүйлс байгаа биздээ?


Үри: Би хоол хийхгүй шүү! Гараа муухай болгочихно.


Би: Өө Үри чи тэгвэл энэ хавийн тухай жоохон судлаад өгөөч. Чи чинь байгальтай харьцах чадвартай биздээ!?


Үри: Наа чинь харин болж байна шүү! Удаж ч магад бас би нуурлуу ормоор байна.


Бэкхён: БОЛОХГҮЙ ЭЭ!!


Үри бага зэрэг цочис хийгээд: Юундаа хашхираа вэ? Яагаад болохгүй гэж?


Бэкхён: Энэ нуурлуу гэрлийн шидтэнгээс өөр бусад хүн орж болдоггүй юм. Чамд юу ч болж магад.


Үри: Заа ойлголоодоо. Өөр арга хайхаас.


Мина: Би юу хийх вэ?


Би: Надад хүнсний зүйлсээ гаргаад ирээч. Лэе энд ирээд хоол хийхэд туслаад өгөөч гуйя. Кёнсүү чи бусадтайгаа хамт майханаа босгоорой. Каи Крис хоёр хаачиваа? Тао Бэкхён та хоёр битгий зүгээр суугаад бай. Алив босоод Кёнсүүд тусал.


Тао ярвайсаар: Гэнэт яагаад дарга шиг аашлаад унав аа?


Би: Пшш энэ нэг юмны байж байгаа царайг нь. Алив хурдхан шиг майхандаа амармаар байвал эхлээд босгооч наад майханаа.


Кёнсүү: Каи Крис хоёр яачихав аа??


Каи тэр холоос бидэнрүү гараараа даллан: Очиж байна аа очиж байна.


Крис түүний хажууд илүү хээнцэр харагдана. Гэхдээ яагаад ч юм би Крисийг харахаар зүрх дэлсээд байх юм. Айгаад байгаа юм байх даа?


Зохиолч: Хөөрхий муу Сохён догдолсондоо зүрх нь хүчтэй цохилж байгааг зүрх дэлсэж байна гээд ойлгочиож.


Каи: Хөөх та нар чинь юун лаг майханаа бариад хоолоо хийгээд эхэлчихээв? Би чинь та нарыг маргааш л майханаа барих юм байх гэж бодсон шд хха.


Лэе инээмсэглэнгээ: Манай толгойлогч Сохёны ач.


Каи тэнд хөхөртлөө инээсээр харин хажууд нь Крис надруу хүйтэн харцаа шидэн нүд салгалгүй ажина. Энэ нь намайг үнэхээр тухгүй болгож чадаж байна.


Бид майханаа ч барьж дууслаа. Хоолоо ч гэсэн хийчихлээ. Бүгдээрээ дороо суучихмаар зүйлс олон дээр нь суун хоолоо идэцгээж эхэллээ.


Бэкхён: Амттай байна. ^^


Би: Лэе л юм чинь.


Лэе: Үгүй дээ хха. Манай Сохёны хийсэн хоол шүү дээ!


Би: Гэснээс Үри? Юм олж мэдэв үү?


Үри: Тийм ээ олсон. Энэ ойд маш олон төрлийн эмийн ургамал байдаг. Хортой ургамал цөөхөн тэдгээр нь хүнийг хоромхон зуур үхүүлэх тийм л аймар. Харин энд амьтад ховор байдгаас гадна энэ ойн хаа нэгтээ зөв бол хүн амьдардаг.


Бид: ?????ХҮН АМЬДАРДАГ???


Үри: -_- Юм үзээгүй юм уу хаашаа юм?!! За тэр ч яахав. Гэхдээ би тэр хүнийг байгааг мэдсэн ч яг хаана байгааг мэдэж чадахгүй нь. Оюун санаагаа ургамалын үндэсэнд шилжүүлээд олох гэсэн ч яагаад ч юм анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна аа. Яагаад гэдэгээ ойлгохгүй нь.


Би: Маш чухал мэдээлэл байна баярлалаа.


Үри: Зүгээр дээ.


Би: Тэгэхээр орой болсон болохоор нөгөө хүнийг маргааш өглөө хайя. Одоо бүгдээрээ хоолоо идэж дуусгачихаад сайхан амарцгаа.


Тао: Ашгүй минь гэж. Яг унах гэж байсан юм.


Би: Хха юун ч сүртэй юм. Зза амарцгаах уу?


Каи: Заа тэгье. Тэгвэл *том улаан майханруу заах* тийшээ охид. Харин хөвгүүд ийшээ гээд том ногоон майханруу заалаа.


Бид ч бүгд алхсанаасаа болоод ядарсандаа майханруугаа явахын түүс болцгоов.


Би ч гэсэн их ядарч байсан тул Үри Мина хоёрын хойноос орох гэтэл хэн нэгэний гар намайг зогсоож амжлаа.


Хойш эргэн харвал Крис. Тэрнийг хараад бараг зүрх зогсчих шахлаа. Учир нь сүүлийн үед бид хоёрын харилцаа тийм ч сайн биш байгаа. Бид маш олон удаа ам муруйсан. Үнэн худал мэдэгдэхгүй зүйлсээр бие биенийгээ зовоосон. Бас сайн гэж хэлсэн. Намайг аварсан.


Крис: Ярилцаж болно биздээ?


Би: М-мэдээж.


Бид майханаас холгүйхэн байх нуурын эрэг дээр очлоо. Би зүгээр л сандарсандаа нүдээ ийш тийш харан эргэлдүүлсээр эрэг дээр суув. Крис ч мөн доош суулаа.


Крис: Ойрд болсон зүйлсэд уучлаарай!


Би: Аан зүгээрдээ. Би юм бодоогүй. Тэглээ ч чи намайг аварсан шүү дээ!


Крис: Гэхдээ л би дэндүү хэтрүүлчихсэн. Энэ бүгд миний буруу.


Би: ………


Крис: Бас нөгөө миний чамд сайн--


Би муухан инээмсгэлэн: Би хэлсэн шдээ. Юм бодохгүй ээ гэж.


Крис бага зэрэг гутарсан бололтой: Ойлголоо. Тэгвэл зүгээр л сайн найзууд тэгэх үү?


Би: Тэр болно оо.


Крисийн нүүрэнд жоохон ч атугай инээмсэглэл тодорлоо. Яагаад ч инээхийг нь харахаар сандраад байх юм. Яагаад байгаа юм бол оо?


Ингээд өглөө болох үед бүгд хэдийн сэрцгээжээ. Унтамхайгаараа би л сүүлдсэн байх шив.


Кёнсүү: Сайхан амрав уу?


Би: Сайхан амарлаа. Би л хоцорч босов уу?


Кёнсүү: Хха зүгээр дээ. Чи их ядарсан байх.


Би: Үгүй дээ. Би унтамхай болохоор л хха.


Кёнсүү: Нээрээ яаж тэр хүнийг олох гэж байна?


Би бага зэрэг санаа алдан: Мэдэхгүй л байна.


Кёнсүү: Чи оролдоод үзэх үү?


Би: Би юу? Яаж?


Кёнсүү: Чамд бид бүгдэнгийнх нь чадвар байгаа шүү дээ! Тэрнийгээ ашиглаж болох юм.


Би: Нээрээ тийм шдээ. Сайхан санаа байна.


Би нүдээ анин доош газар суугаад гараараа зүлэгийг тэмтрэн хэсэг суув. Удаа ч үгүй нүдэнд минь нэгэн байшин харагдаж эхэлсэн юм. Гэвч удалгүй бүх зүйл бүдгэрч, харанхуй зүйлсээр бүрхэгдэн алга боллоо.


Би: Яг хаана байдаг юм бол оо?


Кёнсүү: Яасан бэ? Мэдэж чадаагүй хэрэг үү?


Би: Тийм ээ. Чадсангүй. Гэхдээ бид баруун өмнө зүг рүү явах ёстойг л мэдэж байна.


Сайн байж байв уу? Та бүхэн минь. Нилээн удаачихлаа. Өмнөх хэсгийн хандалт муу байсан болохоор удаачихлаа. Дахиж тэгэхгүй гэж найдъя.

Comment