•●•9•●•

Бид өнөөх том уулсаар хүрээлэгдсэн нуурын дээгүүр байгалийн сайхныг харан нилээн удаан нисэн явсаны дараа Жонгүг гэнэт "Ингэхэд чи оюутан уу? Эсвэл ахлах сургуулийн сурагч юм уу?" гэж асуув.
Би нүдээ томруулан "Хөөе би яахаараа ахлах сургуулийн сурагч байдаг юм. Тэрнээс хамаагүй том" гэхэд тэр инээмсэглэн "Тэгвэл хэддүгээр курс юм гэж асуух ёстой байж уу" гэв.
"Тиймээ тэгж асуух хэрэгтэй байсан юм...Одоо 9 сард 2р курст орно" гэхэд тэр нухацтай гэгч нь доош замаа харж байснаа нааш харан "Хөөх жоохон юм. Би чамаас 3 насаар ах юм байна дүү минь. Тэгэхээр чи надтай хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү" гээд үсийг минь сэгсийлгэж хаяв.
Миний хацар улаан хэсэг дуугуй сууж байснаа "Ингэхэд чи яагаад ийм мэргэжилтэй болсон юм? Их аюултай шүү дээ" гэж хэлэхэд түүний царай барайн "Ааваасаа болсон юм. Эсвэл ээжээсээ болсон гэх хэрэгтэй ч юм уу? Ерөнхийдөө их муухай түүх л дээ" гэв.
Ийм хариулт сонсоод би хэсэг хэлэх үггүй дуугуй сууж байтал тэр гэнэт
"Чамд таалагдаж байна уу?" гэв.
-"Тиймээ...үнэхээр сайхан байна"
-"Тийм гэж үү?...Удахгүй аврах багийн хүмүүс ирнэ. Тийм болохоор санаа зовоод хэрэггүй. Энд тийм их удахгүй, өнөөдөртөө л явах байх" тэр ингэж хэлээд инээмсэглэн нисдэг тэргээ доош газардуулав.


Гэвч энэ үед надад эндээс явах нь сайхан байгаа ч түүнтэй дахиж уулзаж чадах болов уу? гэсэн бяцхан бодол төрж байлаа.


---


Бид нисдэг тэрэгнээс буухад нар тэнгэрийн хаяанд гэрэлтэж зөөлхөн сэвшээ салхи салхилан үнэхээр гоё орчин бүрдсэн байх нь тэр.



Жонгүг бид хоёр нуурын эрэг дээр үлдээсэн гутлаа авахаар хамтдаа удаан гэгч нь алхах үед би түрүүнээс хойш бодсоны эцэст арай гэж зориг гарган ийнхүү асуухаар болов.


"Ингэхэд бид дахиж уулзах уу" би алхахаа болин түүнрүү харахад тэр ч бас нааш харан хэсэг зогсоод "Магадгүй ээ... Хэрвээ бидэнд уулзах хувь тавилан байвал шүү дээ" гэж хэлээд инээмсэглэв.
Би түүний хариултыг сонсоод хэсэг юм бодолхылснээ дээш түүнрүү дахин хараад
"Тэгвэл чи..." намайг ийнхүү үгээ гүйцээж амжаагүй байтал тэр гэнэт яриаг минь таслан
"Дахиад л чи... ингээд хүндэтгэлгүй яриад байх юм уу?"гэв.
Би бантсандаа гацаж барисаар
"Заа юун сүртэй юм. Том хүмүүс байж жоохон хүүхэд шиг" гэхэд тэр нэг хөмсгөө өргөн ёжтой нь аргагүй инээгээд "Том хүмүүс гэнээ? Чи тэгэхээр том хүн байхнээ? гэв.


Ахх бурхан минь түүнийг ингэж харахаар би яах болж байна!!!


"Тиймээ 20 настай юм чинь том хүн байлгүй яадаг юм" би ингэж хэлээд тэнгэрийн хаяан дахь нарлуу түүний харцнаас бултах мэт нүдээ онийлгон ширтэхэд тэр гараа ташаандаа аваад хөмсгөө зангидан сэмхэн уруулаа хазалснаа
"Тэгвэл том хүнтэй том хүн шиг харьцах хэрэгтэй байх тийм үү?" түүнийг ингэж хэлэхэд би гайхан нүдээ бүлтийлгэж түүнрүү хараад
"Юу?" гэхийн завдалгүй тэр намайг гэнэт бэлхүүсээр минь татан өөртөө ойртуулаад уруул дээр минь үнсэв.


Би эхэндээ гайхан нүдээ томруулан харсаар байсан ч удалгүй нүдээ анин түүний гайхалтай үнсэлтэнд бүрэн уусч орхилоо.
Тэр нэг гараараа бэлхүүсээр минь тэврэн нөгөө гараараа хүзүүнээс минь бариад аяархан бас удаанаар үнссээр байгаа нь надад урьд хожид мэдрэгдэж байгаагүй догдломоор бас романтик байсан юм.


---


Бид үнсэлтээ салгах үед тэр намайг тасралтгүй ширтэж байлаа.
Үүнийг хараад зүрх минь одоо ч гэсэн маш хурдан цохилсоор л.


Надад энэ үнсэлт үнэхээр таалагдаж байв. Хэдий бид бие биенээ сайн мэдэхгүй ч энэ мэдрэмж хоёуланд нь төрсөн гэдэг үнэхээр хачирхалтай. Ийм зүйл байж болно гэж үү?


---


Бид хамтдаа нуурын эрэг дээр суун жаргаж буй нарыг харахад тэр гарыг минь атгасан хэвээр л байв.
Хэн нь ч юу ч дуугаралгүй зүгээр л алсыг харан суух нь эсэргээрээ үнэхээр тав тухтай, амгалан тайванг мэдрүүлж байлаа.


Гэвч энэ бүхнийг түр зогсоон Жонгүг ингэж хэлсэн нь намайг ихээр гуниглуулах нь тэр.


"Өнөөдөр болсон бүхнийг зөвхөн өнөөдөрт үлдээж болох уу Арумаа?" Жонгүг ингэж хэлээд зөөлхөн харцаараа ширтэж эхлэхэд нь би жоохон гайхсан ч үүнийгээ нуун "Хэрвээ чи ингэж хүсэж байвал..." гэтэл тэр дахиад л яриаг минь таслан "Үгүй ээ би ингэж хүсэхгүй байна... Гэхдээ тийм байх хэрэгтэй" гээд гарыг минь зөөлхөн тавиад "Уучлаарай би үнэхээр сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй ийм зүйл болгочихлоо" гэв.


Тэгэхээр тэр түрүүнээс хойш үүний талаар л бодож байсан хэрэг үү?


"Зүгээр ээ...Чиний ачаар нэг өдрийг маш хөгжилтэй бас дурсамжтай өнгөрөөж чадлаа. Хэрвээ чи хүсэж байвал саяны зүйлийг болсонд тооцохгүйгээр бид зүгээр л найзууд байж болох уу?" ингэж хэлэхэд дотор минь бүхэлдээ харанхуйлж байна уу л гэлтэй муухай мэдрэмж төрж байв.
Гэтэл тэр миний асуусан зүйлд гайхсан бололтой хэсэг байснаа "Тиймээ найзууд байж болох юм" гээд өөр тийш харав.
"Заа тэгвэл би түрүүлээд явлаа шүү" би ингэж хэлээд гутлаа газраас шүүрч аваад байшингийн зүг алхав.


Энэ үед яагаад ч юм сэтгэл минь үнэхээр их өвдөх шиг л болж байлаа. Учир нь би түүнтэй дахиж уулзахыг маш их хүссэн. Хэрвээ түүнтэй найзууд болвол ядаж л түүний гайхалтай инээмсэглэлийг найз гэх багны цаанаас харж болно гэж бодсон. Магадгүй би хэтэрхий өрөвдөлтэй мөртлөө илүү аймшигтай асуулт түүнд тавьсан байх. Гэхдээ тэглээ гээд яах юм түүнийг харах болгондоо ингэж их догдлоож байхад.

Comment