•●•17•●•

Гэтэл Жонгүг жоохон гайхсан бололтой надруу эргэж харлаа.
Би хурдхан гараа татаж аваад худлаа хүзүүгээ майжсан болоод юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал эмээ "Тэг ээ миний хүү. Эмээ нь гарынхаа хоолоор дайлъя" гэв.


Эмээг хэлсэн болохоор ч юм уу Жонгүг оройн хоол идээд явахаар боллоо. Харин би бушуухан шиг л өрөөндөө орж ирээд орон дээрээ харайн гарч саяны хийсэн зүйлээсээ болж ичин дэрээ нүдэв.
Удалгүй хэн нэгэн хаалга тогшисоор орж ирсэн нь Юнги байлаа. Би түүнрүү муухай харан сууж байтал тэр инээмсэглэн "Яагаад муухай хараад байгаа юм?" гээд орон дээр минь ирж суув.
-"Та чинь өөрөө сая надад уурлаад байсан биз дээ"
-"Гүэ ах нь Жонгүгаас санаа зовсондоо л тэгсэн юм. Тэр осол гарах үед бас сая ажил дээр чинь болсон явдалд хүртэл Жонгүг тусалсан шүү дээ. Гэтэл бид тэрэнд баярлалаа гэхээс өөр юу ч хийж өгөөгүй" гэхэд нь би толгой гудайлган түүний үгийг анхааралтай сонслоо. Эцэст нь тэр оройны хоол болчихсон буугаад ирээрэй гэж хэлээд өрөөнөөс гарав.
Би хэдий шууд гүйгээд очих байсан ч гэсэн тэнд Жонгүг байгаа шүү дээ. Энэ удаад зүгээр л өрөөндөө байж байх уу гэж бодтол Юнги доороос нэлээн чангаар "Арумаа чамайг хүлээгээд байна" гэж ориллоо.


Аххх энэ ядаргаатай ахыг дээ!


Би удаан алхасаар доош буухад тэд бүгд ширээгээ тойроод суучихсан байлаа. Жонгүгыг холоос харахад тэр их л баяртай харагдана. Яагаад тэгтлээ инээгээд байдаг байна аа. Өнөөдөр түүний өөр нэг төрхийг харах шив.


"Заа бүгд сайхан хооллоорой" гэж эмээ хэлэхэд бид хоолоо амслаа. Дахиад л эмээгийн амтат шөл.


"Яасан муухай амттай болчихсон байна уу" санаа зовон ийнхүү хэлэх эмээгийн дуугаар Жонгүг руу харвал тэр уйтгартай царайндаа инээмсэглэл тодруулан ингэж хэлсэн нь намайг олон зүйлсийн талаар бодоход хүргэлээ.
"Үгүй ээ эмээ. Яг л ээжийн минь хоол шиг амттай байна"


-"Тийм байна уу? Тэгвэл манайд ирж хооллож байгаарай." гээд эмээ хариу инээмсэглэлээ.


Гэхдээ тэр осол болдог орой ч гэсэн Жонгүг зүүдэндээ ээжийгээ дуудаад байсан биш билүү. Түүнд ямар нэг муу зүйл тохиолдсон юм байх даа?


"Хөөе Арумаа юугаа тэгтлээ бодоод байгаа юм?" Юнгиг ингэж хэлэх үед  би бодлоосоо салж хоолруугаа анхаарлаа хандууллаа.


Жонгүгыг хоолоо үнэхээр амтархан гэгч нь ингэж сайн идэхийг хараад санаа минь амрах шиг.


"Ингэхэд нээрээ Жонгүгын гэр хаана байдаг юм? Эндээс ажилдаа явдаг юм уу" гээд Юнги Сура эгчид хачир авч өгөхөд Жонгүг "Үгүй ээ. Энд хааяа амрах гэж л ирдэг юм." гэв.


-"Тийм байх нь ээ. Одоо тэгвэл хаана байрлаж байгаа юм?"
-"Эндээс нээх холгүйхэн "Ёнсанду"-д"


Жонгүг ийнхүү 20-30 минутын зайтай бас л баячуудын хувийн байшингаар дүүрсэн уул ус байгаль нь яг эндэх шиг сайхан газрыг нэрлэлээ.


-"Аан тийм байх нь ээ. Тэгвэл нээх хол биш юм чинь заваараа ийшээ ирж бидэнтэй хооллож байгаарай. Бүүр завгүй байгаад байвал Арумыг явуулчихъя"
Юу?? Энэ ах чинь одоо юу солиороод байна аа. Би яахаараа явдаг юм!


"Юу вэ? Яагаад заавал би явна гэж. Та өөрөө яв л даа"
-"Хамгийн их завтай байдаг нь чи шдээ. Ямар эмээг явуулалтай нь биш."
Түүнийг ингэж хэлэхийг сонсоод би халбагаа доош тавин
"Сайхан хоололлоо" гээд дурамжхан байшингаас гарав.


"Хамгийн их завтай байдаг нь чихшиг. Хэдий тийм ч гэсэн түүний хажууд ингэж хэлээд байх даа яахав дээ!"
Энэ удаад үнэхээр их дургүй минь хүрэж ууртай гэгч нь амьсгаагаа нэг хүчтэй гаргаад эргэн тойрноо харвал байшингийн хажуу талд дутуу хагалаад орхисон мод сүх хоёр хэвтэж байлаа.
Би хурдхан тэр дээр очоод газраас сүхийг нь авч хамаг хүчээрээ мод хаглахыг оролдов. Зарим үед хагарч зарим үед хальт цохисоор л. Гэхдээ ингэх нь надад уурыг минь гаргахад илүү их туслаж байсан юм.


---


"Ингэж цохиод байвал чи өөрөө бэртэх нь байна" ийнхүү гэнэт гарах Жонгүгын дуугаар эргэж харвал тэр төв царай гарган гараа өмднийхөө халаасанд хийгээд зогсож байлаа.


"Бэртэхгүй ээ...зүгээр" би ингэж хэлээд буцаж харан сүхээ гартаа лавшруулан бариад дахин нэг том далайтал тэр гэнэт гарнаас минь барин зогсоов.
Гэвч би энэ үед эргээд хармаар байсан ч зүгээр л мэдэрч байсан нь намайг хөдөлгөөнгүй зогсоход хүргэсэн юм.
Учир нь тэр намайг яг тэврэх мэт нурууны минь ард халхалан зогсоод дээш өргөсөн гарыг минь илэх шиг л  зөөлхөн доош буулган ийнхүү хэлсэн нь намайг маш их сандаргаж бас догдлуулж байлаа.


"Бид яагаад ийм хүйтэн хөндий байгаа юм?"


Би хэлэх үгээ олж ядан дуугуй зогсоход чихний минь хажууханд түүний амьсгаагаа гаргах нь тодхон мэдрэгдэнэ.


"Чи яагаад өдрөөс хойш надтай юм ярихаас зайлсхийгээд байгаа юм? Ууг нь би өөрийгөө чамтай хангалттай дотно болсон гэж бодсон юмсан" Жонгүгыг ингэж хэлэхэд нь би тэвчилгүй эргэж хараад " Бид дотно болсон гэж үү?" гэж асуулаа.
Хачирхалтай нь бид хэтэрхий ойрхон байгаа учираас одоо хүртэл зүрх минь түргэн цохилсоор байна.


Гуйя үүнийг минь битгий анзаараарай.


"Тиймээ тэгж бодсон. Гэхдээ чиний хувьд үгүй бололтой" ингэж хэлээд гунигтайгаар хальт инээх түүнийг хараад би өөрийгөө буруутгах шиг.


"Үгүй ээ... Би ч бас хангалттай дотно болсон гэж бодож байна. Бидэнд олон дурсамж байгаа шүү дээ" би ингэж хэлээд өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.
"Тэгвэл энд байх хугацаандаа надад эмээгийнхээ хоолноос хүргэж өгч байх уу? Үнэхээр амттай байсан болохоор дахиж идэхийг хүсэж байна" тэр ч бас сайхан инээмсэглэлээ нүүрэндээ тодруулан ийнхүү хэлэхэд нь би зүгээр л толгой дохилоо.
"Болж байна. Гэхдээ одоо би ингээд явлаа. Иймэрхүү зүйл хийгээд байлгүй ороод амар даа. Өнөөдөр их ядарсан байх" тэр ингэж хэлээд том хар үүргэвчээ үүрсэн чигтээ хашаанаас гарлаа.

Comment