•●•6•●•

Нэг л мэдэхэд би хэсэг зүүрэмэглээд орхижээ. Нүдээ нээн харвал Жонгүг гал тогооноос орж ирэн өнөөх цонхны доор шалан дээр суув.


"Юнги, Жимин 2 яасан бэ? Одоо ч ирээгүй юу?" Гэхэд тэр надруу гайхан харсанаа
"Сэрчихсэн байхнээ...Ямартайч тэд ирж байна. Удахгүй ороод ирнэ" гэх нь тэр.


Үүнийг сонсоод босон цонхоор очиж харвал тэр 2 уулын хормойгоор гаран нааш ирж байв.


Би хурдхан байшингаас гараад тэднийг угтан өөдөөс нь гүйхэд Юнги "Арумаа болгоомжтой... Бүдрээд уначихваа...Хөөе!! удаан гүйгээчээ!" гэсээр өөдөөс минь угтан гүйж ирэхэд би шууд л түүнийг тэврэн  "Аюулд орчихсон юм болов уу гэж бодоод үнэхээр их айлаа" гээд өөдөөс нь харахад тэр багахан инээмсэглэл тодруулан "Зүгээр ээ маш болгоомжтой явж ирсэн" гэх түүний яриаг таслан гэнэтхэн Жимин хажууд зэрэгцэн ирээд "Хөөх мэдэхгүй хүн та 2ыг хосууд гэж харах нь байна шүү" гэлээ.
Би шууд л түүнийг тэврэхээ болин Жимин рүү муухай хараад "Хөөе би түүнийг зүгээр л ахын хувиар хайрладаг юм. Тэрнээс биш юун хос байхав дээ. Тэглээч энэ ааш муут чинь аль хэдийн эхнэртэй болчихсон" гэхэд Юнги муухай царай гарган надруу харсанаа "Тллл чи манай эхнэрт атаархаад байгаа юм уу. Аххх тэр үнэхээр" гэснээ амаа даран
"Зааза алив одоо явцгаая царай муутаа" гээд шогширсоор урд гаран алхав.


Би түүний араас Жиминтэй хамт алхангаа "Заа тэгээд ямар нэг зүйл олж чадав уу? гэхэд тэр урагш явах зуураа "Тиймээ олсон...Бараг л олсон доо" гээд хэнэгчгүй инээв.


Би гайхан "Бараг л гэдэг чинь..." гэхэд


"Бид 2 сүлжээ олж чадаагүй ээ. Гэхдээ сүлжээ орох уулыг харж чадсан. Өнөөдөртөө амраад маргааш тэр уул руу явна" гэв.


"Тийм байж...тэгвэл идэх юмгүй маргааш болтол яаж тэвчих юм бээ?" ингэж намайг гоншигноход Жимин нэгэн тортой зүйл харуулаад "Магадгүй хүмүүс л орхисон байх. Маш сайхан шинэхэн төмс олсон" гэв.
Би уутыг аван нээж үзвэл нилээн хэдэн амтат төмс байлаа. Үүнийг хараад өөрийн ч мэдэлгүй инээмсэглэн байсныг Жимин хараад
-"Арум их өлссөн байх даа" гэв.


-"Гайгүй ээ... Харин та нар л их өлссөн байх. Би хурдхан эднийг болгоодхьё" гээд бараг л үүдэнд нь ирсэн байшин руугаа гүйж оров.


---


Юнги Жимин 2ыг түр амрах зуур Жонгүг надад зууханд гал түлж өгөөд цааш нөгөө 2той ярилцахаар явав. Би гал сайн асаж эхлэх үед тогоонд хийсэн усаа гал дээр тавиад төмсөө угааж цэвэрлэн тэр өрөөнд нилээдгүй хугацааг өнгөрүүлэхэд Юнги хааяа нэг ирэн надтай юм ярин зогсоно.



---


"Заа алив бүгд идээрэй" гэсээр чанаж болгосон төмсөө бариад инээмсэглэсээр нөгөө өрөөнд орж ирэхэд тэр 3 шалан дээр суун ямар нэг зүйлийг ярилцаж байснаа болин тогооноос нэг нэг төмс аваад арилгаж эхлэв.
Их халуун байсан болохоор би 2 гар дээрээ ээлжлэн барьж хөргөх зуураа тэднийг ажиглавал Жонүгаас бусад нь төмсөө аль хэдийн арилгаад идэх гэж байлаа.
Гэтэл гэнэт Жимин "Айягүү!! Жонгүгаа жоохон хурдан арилгаачээ. Яасан удаан юм бэ айн? Би чамаас түрүүлчихлээ шдээ!" гээд инээд алдасаар түүний мөрөн дээрх шарх луу цохиж орхив.


Би санаа зовон түүнрүү том нүдлэн харахад Жонгүг бага зэрэг ярвайн өвдөж байгаа бололтой царай гаргаад түүний гарыг төвөгшөөн өөрөөсөө холдуулчихаад доош харан төмсөө үргэлжлүүлэн арилгалаа.


Үүнийг хараад би гэнэт босон "Алив байраа солъё! Чи ийшээ суучих" гээд Жиминийг Юнгигын хажуу руу түлхэж хаяад өөрөө Жонгүгын хажууд газар суун түүний арилгаж буй төмсийг гараас нь аваад "Алив би арилгаад өгье. Чи гараа хөдөлгөлгүй зүгээр сууж бай" гээд төмсөө үлээн арилгаж эхлэхэд түрүүнээс хойш том нүдлэн суусан Юнги Жимин 2ын Юнги түрүүлж ам нээн "Хөөе Арумаа яагаад байгаа юм? Яагаад тэрний төмсийг чи арилгана гэж" гэхэд би түүнрүү муухай харан "Ахх юу ч мэдэхгүй бол зүгээр дуугай л наадхаа ид" гээд Жонгүгт арилгасан төмсөө өгөөд "Болчихлоо" гэхэд тэр үл ялиг инээмсэглэн "Баярлалаа...Арум" гээд төмснөөсөө нэг том хазав.


Дараа нь би өөрийнхөө төмсийг арилгаж дуусаад идэх гэтэл гэнэт Жимин "Юу вэ? Тэр яагаад инээгээд байгаа юм? Та 2т өдөр ямар нэг зүйл тохиолдоо юу" гэж надаас асуув.
Би идэх гэж байсан төмсөө буулган нэг том санаа алдаад "Юу ч болоогүй ээ! Тиймээс хурдан идэж дуусаад амарцгаая. Бараг үүр цайх нь" гэж хэлээд гал тогоо руу оров.


Бид юмаа идэж дуусаад өрөөний 2 талд хоёр хоёроороо хуваагдан унтахаар хэвтэв.
Юнги дахиад л надад гадуур хүрмээ тайлж нөмрүүлээд өөрөө цааш харлаа.
Би түүнийг араас нь тэврээд "Яг даараад байсан юм баярлалаа" гээд  нүүрээ наан хэвтлээ.


---


Өглөө их тайван сэрээд нүдээ нухлан эргэн тойрноо харвал хэн ч байхгүй байв.
Арай намайг хаяад 3лаа явчихагүй байгаа гэж бодоод нөмөрсөн зүйлээ газар хаян ухас хийн босоод гал тогоо руу орвол хэн ч байсангүй. Арай ч үгүй байлгүй дээ гээд толгойгоо нэг хажуу тийш нь гилжийлгээд нөгөө өрөөний цонхоор харвал бас л хэн ч байсангүй.
Хамаг байдаг гунигтай царайгаа гарган ханаар гулган газар суугаад доош харахад гэнэт хаалга дуугаран хэн нэгэн орж ирэв. Арай нөгөө 2 суларчихсан юм биш биздээ гэж бодоод босон хурдхан шкафруу орж хаалгаа хаах гэтэл өрөөнд Жонгүг ороод ирэв.

Comment