•●•31•●•

•••4 жилийн дараа•••


-Миний хүү өнөөдөр цэцэрлэг дээрээ юу хийсэн?


-Ээжээ би аймар гоё зураг зурсан. Гэхдээ тэрийг багш хадгалж байгаад дараа нь өгнө гэсэн.



Хүү маань хэлээ хазасаар ийнхүү өхөөрдөм гэгч нь хэлэхэд миний хайр хүрч түүнийг нэг үнсэж орхиод


-Заа явцгаая. Маргааш миний хүүгийн төрсөн өдөр шүү дээ! Очиж гоё зүйлс худалдаж авцгаая!


-Тэгье!!!


Тэр ингэж хэлээд баярлаж хөөрсөөр дэвхэцэхэд нь би одоо л түүнийг өөрийнхөө гутал биш эмэгтэй хүүхдийн жижигхэн гутал хөлөндөө чихээд өмсчихсөн байгааг анзаарлаа.


"Ки Үн ~ аа чи гутлаа яачихсан юм?"


Намайг асуухад тэр нүүрэндээ инээмсэглэл тодруулан "Ээжээ өнөөдөр манай цэцэрлэгийн нэг найзын хөл нь өвдөөд явж чадахгүй байсан болохоор би гутлаа түүнд өгчихсөн юм" гэлээ.


Гэтэл яг энэ үетэй зэрэгцэн гартаа нэгэн бяцхан охин дагуулсан эмэгтэй машины минь хажууд хүрч ирээд инээсэн чигээрээ
"Жон Ки Үн -ний ээжээ би хүүгийн чинь ангийн охины ээж байгаа юмаа. Өнөөдөр хүү чинь охинд маань тусалсан бололтой. Баярлалаа гэж хэлэх гэсэн юм... Баярлалаа... Баярлалаа Ки Үн- аа" түүний гутлыг надад буцааж өглөө.


"Зүгээр дээ эгчээ! Та Ха Юун-ы хөлд анхаарал тавьж өгөөрэй" гэсээр хүү минь түүнд хэлээд доош бөхийн хүндлэл үзүүллээ.


Ахх энэ хүүхэд нээрээ яг аавыгаа дуурайчихсан юм гээч!
Энэ үед надад түүгээр бахархах сэтгэл төрж байлаа.


---


"Ээжээ!! аавын онгоц зурагтаар гарч байна!!" Ки Үн ийнхүү орилсоор гал тогоонд хоол хийж буй над дээр ирээд зочины өрөөлүү дагуулан явлаа.




"Хөөх тийм байна шдээ. Миний хүүгийн аав нь ийм мундаг байхнээ!"



Би түүнийг яах бол гэсэн шиг харахад түүний нүд тасралтгүй зурагт руу ширтсээр "Миний аав бол баатар. Тэр дандаа хүмүүсийг авраад инээлгэж өгдөг." гэв.


Би доош суун түүнийг тэврээд "Тийм шүү. Аав нь их мундаг байгаа биз? Тэр ээжийг нь дандаа хамгаалж өгдөг байсан" гэхэд тэр надруу хараад хэллээ.


"Аавыг ажилтай үед би таныг хамгаална аа. Битгий айгаарай! Би мангаснуудыг бүгдийг нь нам нам цохиод л унагаана"


"Аввв ээж нь ийм мундаг нөхөр хүү хоёртой болохоор их жаргалтай байна"


---


"Ээжээ?!"


"Айн?"


"Аав хэзээ ирэх юм бэ?"



"Аав нь одоо замдаа явж байна гэсэн. Хоёулаа хоолоо хийж дуусгаад доошоо бууж аавыгаа угтая"


Би ийнхүү хэлээд нүүрэндээ хоолоо наасан хүүхдийнхээ нүүрийг арчиж өгөхөд тэр учиргүй инээсээр л байв.


---


-Ки Үн - аа гутлаа өмсөөрэй. Аав нь доор ирчихсэн байна!


-Заа ээжээ жоохон хүлээж байгаарай!


---


Би түүнийг нэг гартаа хөтөлсөөр цахилгаан шатаар доош гражинд бууж ирэхэд Жонгүг яг машинаа унтраагаад бууж ирж байлаа.


"Ааваа!!"
Ки Үн түүнрүү гүйж очиход Жонгүг түүнийг тэвэрч аваад баахан үнссээр над дээр ирлээ.




"Сайн явж ирсэн үү?"
Би ийнхүү асуухад тэр уруул дээр минь хөнгөхөн үнсээд
"Тиймээ. Гэхдээ та хоёрыгоо ямар их санасан гээч" гээд нэг гартаа Ки Үн-г тэврээд нөгөө гараараа намайг тэврэв.


---


Өглөөхөн гарсан аавыгаа учиргүй их санасан Ки Үн бид хоёр түүнээс өдрийн турш юу болсон талаарх олон зүйл асууж байлаа.


---


Бид 3 хооллож дуусаад зочины өрөөнд ороод хамтдаа цагийг өнгөрөөж байтал Жонгүг хүүгээ өргөж тоглож байснаа
"Ингэхэд миний хүүгийн гар ямар хүчтэй болчихсон юм бэ? Барисан чинь булчин мэдрэгдээд байх юм?" гэсээр Ки Үн-ний ханцуйг сөхөн харахад Ки Үн бүүр нэг баярласан янзтай
"Тийм шдээ ааваа! Би өдөржин ээжийг хамгаалаад аймар булчинтай болцон. Одоо удахгүй таныг хамгаалаад илүү хүчтэй болно" гэв.
Жонгүг инээд алдсаар хүүгээ өхөөрдөөд ийнхүү хэлэхэд нь миний инээд маш их хүрэв.


"Миний хүү ёстой мундаг байна! Аавыгаа байхгүйд ээжийгээ сайн хамгаалах хэрэгтэй шүү! Ээж нь байхгүй байхаар хоёулаа зөндөө их зайрмаг идээд эмнэлэгт очиж тариулсан шдээ. Санаж байна уу? Чи уйлаад, аав нь ч бас уйлаад л"


Энэ мэт хөгжилтэй зүйл ярьсаар бид 3 оройг маш гоё уур амьсгалтайгаар өнгөрүүллээ.


---


Маргааш өглөө нь:


Би төрсөн өдрийн үдэшлэгт зориулан өглөө эртлэн босоод зөндөө олон хоол хийж амжлаа. Энэ хооронд Жонгүг ч бас надад нэлээдгүй их туслав.


"Хайраа одоо Ки Үн-г сэрээсэн дээр байхаа. Хүмүүс ирэх гэж байна"
Би түүнд хэлэхэд тэр уруул дээр минь үнсчихээд "Ойлголоо" гэсээр хүүгийнхээ өрөө лүү явав.


Хэсэг хугацааны дараа:


"Хайраа! Энэ хүүхэд нойроо харамлаад сэрэхгүй байна"


Жонгүг ийнхүү хэлсээр шал нойрмог шүлсээ гойжуулаад унтаж байгаа
Ки Үн- ийг мөрөн дээрээ тохосоор гараад ирэв.


Би хурдхан тэдэн дээр гүйж очоод
Ки Үн- ийг тэвэрч аваад
"Миний хүү одоо сэрэх хэрэгтэй шдээ. Чиний төрсөн өдөр гээд зөндөө хүмүүс ирэх гэж байна. Нээрээ бас Бурам эгч нь ч гэсэн ирнэ шдээ" гэхэд тэр "Өө тийм шдээ нээрээ" гэсээр гараас минь нүдээ ч гүйцэт нээж чадахгүй амьтан буугаад өрөөлүүгээ чиглэн явлаа.


Жонгүг бид хоёр түүний удаан гэгч нь хөлөө чирээд явж байгааг харан инээмсэглэн зогсоход Ки Үн санамсаргүй явсаар яг хана мөргөх гэж байх нь тэр. Гэвч азаар Жонгүг түргэн хөдлөн түүнийг тэврээд авлаа.


"Миний хүү чинь одоо ганц хана ч олж харахгүй байгаа юм чинь яаж том болоод хоёулаагын ярьдаг шиг алдартай цэргийн дарга болох юм бэ айн?"
Тэр ийнхүү түүнийг өхөөрдөн хацар дээр нь үнсээд цааш дагуулаад явав.


---


Заа бүгд тавтай морил!


Жонгүг бид хоёр ийнхүү хаалгаа тайлахад Эмээ болон Юнги ах гэр бүлээрээ мөн Жонгүг бид хоёрын найзууд болон тэдний гэр бүл бөөнөөрөө хүүхдүүдээ дагуулан ирсэн байлаа.


---


Өдрийн туршид хүүхдүүд хоорондоо тоглож харин томчууд нь тэднийгээ өхөөрдөн өөр зүйлсийн талаар ярьцгааж байв.


"Ээжээ Бурам эгч үнэхээр хөөрхөн юм аа!" Ки Үн над дээр гүйж ирэн хэлэхэд Юнги ах ам нээн "Яасан манай охин чамд таалагдаад байгаа юм уу?" гээд инээсээр түүний толгойг илэхэд Ки Үн өөр найз охинтой гэдгээ хэллээ.
"Ээжээ би Бурам эгчтэй дараа хамт тоглож болох уу?"
"Болно шдээ миний хүү. Бүгдээрээ чиний төрсөн өдөр өнгөрөхөөр хамтдаа Юнги ахынхаа гэрт очъё"
"Заа ээжээ!" тэр ингэж хэлсээр цааш гүйв.



"Танай хүү чинь бүүр найз охинтой болчихсон юм уу?"
Сура эгч инээд алдан асуухад эмээ цаанаас нь "Одооны хүүхдүүд нээрээ" гэсээр шогширч гарав.


"Аавыгаа дуурайгаад царайлаг болохоор охидууд их дуртай байдаг юм!" Би ийнхүү хэлэхэд Жонгүг толгой дохин инээсээр байлаа.


Гэхдээ угаасаа үнэн л юм чинь! Ккк


---


"Заа бүгд цуглаарай!
Бөөнөөрөө зургаа авхуулъя!"


Жонгүг чанга дуугаар хэлэхэд гэрээр нэг тархсан жоохон хүүхдүүд эхнээсээ гүйлдэн ирлээ.


---


"Заа гурав тоолоод "Бяслаг" гэж хэлээрэй! "


Зурагчин ингэж хэлээд 3 тоолж эхэллээ.


"Гурав!..."


"Хоёр!..."


"Нэ..."


Гэтэл "Хүлээгээрэй! Байж байгаарай!" гэсээр хадам аав маань ороод ирэв. Ки Үн өвөө дээрээ гүйж очоод тэврүүлэхэд тэр инээмсэглэн бидний хажууд ирээд "Жоохон хоцорчихлоо уучлаарай" гэлээ.


Би түүнд хариу
"Зүгээр дээ ааваа... Та гялс ийшээ зогсчих" гээд Жонгүгын хажууруу заахад тэр жижиг жижиг алхасаар түүний хажууд ирж зогсов.
Харин энэ үед Жонгүг түүнрүү дулаахан гэгч нь инээмсэглээд зогсож байсан юм.


"Гурав...хоёр...НЭГ!!!"



"БЯСЛАГГГ~~!!!"


ТӨГСӨВ.
2020 он




Энэ хүртэл хамт байсан чамд маш их баярлалаа! Жоохон ч гэсэн таалагдсан бол эрт орой хэзээ ч хамаагүй өөрт төрсөн сэтгэгдлээ бичээд үлдээчихвэл би их баярлах болно оо💖💖💖


Дараа жил бүгдээрээ шинэ өгүүллэгээрээ дахин уулзацгаая!


Comment