*5*

Юнбиныг алгадуулж байхад нэг ч үг хэлээгүй Харутод дургүй нь улам их хүрнэ. Энэ мөчөөс эхлэн Юнбин Харутог жинхнээсээ мартхаар шийдсэн юм.


Сонми Юнбины алгадуулаад час улаан болсон хацар дээр нь тос түрхэж өгч байв.


Юнбин: гэхдээ гоё юм байна


Сонми: юу тэр вэ?


Юнбин: зодоон хийх гэхэд Сонми чанга инээв.


Сонми: тэнэгээ чи бас зодоон ярихтайгаа юу! Яг үнэныг хэлэхэд надад ч бас гоё байсан л даа, би хоёр дарааллаад алгадчихсан


Сургуулийн зүлгэн дээр суунгаа бие биенээ шоолон сүү уугаад сууж байтал сургуулиас хонхны чимээ сонсогдов.


Сонми: нэгэнт пялсаных хамгийн сүүлийн цаг орцгооё гэхэд Юнбин инээсээр толгой дохив.


Дээшээ харж хэвтэнгээ гараараа тоглоод байж байтал хэн нэгэн "хичээлээ таслачихаад гэмшисэн ч шинжгүй муу сурагчид юм аа" гэх нь тэр


Сонми Юнбин хоёр ухасхийн босон дээш харвал усан сэлэлтын Жихён багш байв.


Юнбин: уучлаарай багшаа гэхдээ та битгий хэлээрэй


Сонми: таны харж байгаачлан буцаад ангид орвол энэ охины нөгөө хацар нь дахиад ийм час улаан болчихно гэхэд Жихён багш тэднийг шоолж инээв. Юнбин Сонми хоёр багшийн инээхыг хараад хоёулангынх нь санаа нь амрав.


Жихён: тэгвэл та хоёртой нэгдвэл дургүйцэхгүй биздээ?


Юнбин: мэдээж багш аа, та сүү уугаарай гээд илүү шоколадтай сүүгээ сунгав.


Жихён: баярлалаа амтархан ууна аа


Сонми: 2+1 нэг байсан юм


Жихён инээсээр: та хоёр их гоё хичээлээ тасалдаг юм байна. Санаа зовохчгүй сүү уугаад л


Жихён багшид болсон бүх зүйлсээ ярин багш ч санаа нь зовсон янзтай тэднийг анхааралтай сонсоно


Юнбин: багшаа та их залуухан харагдаад байх юм. Та хэдэн настай юм? гэхэд Сонми Юнбиныг тохойлдов.


Юнбин: уучлаарай багшаа ёс алдчихлаа миний буруу


Жихён: зүгээр дээ, сүртэй зүйл биш одоо багш нь 24 тэй


Юнбин: аргагүй л залуухан юм байна даа та


Жихён: Та хэд аялалдаа явах гээд бэлдээд л байна уу?


Сонми: харин тийнмээ гэхдээ одоо явна гэсэн уур амьсгал нэг л таагүй болчихлоо


Жихён: та нарыг хариуцаад Мина багш бид хоёр явхаар болсон мэдсэн үү?


Юнбин: үгүй ээ, уран зургийн Мина багш уу?


Жихён багш улайснаа: тийнмээ


Юнбин: гоё гоё ангийн багштай явсаны оронд залуухан багш нартай хамтдаа явсан нь дээр


Жихён: харин яг тэгээд л сургуулийн цахиргаа тэгж шийдсэн байна лээ. Гэхдээ бас маш их үүрэг хариуцлагатай зүйл учраас болгоомжтой байх хэрэгтэй


Сонми: та хичээлгүй байсан юм уу? Багш аа


Жихён: сая багш нарын хурал болоод сонирхолгүй байсан учраас ирдэг газартаа ирж байгаад та хоёрыг хараад хүрээд ирлээ


Юнбин: гоё гоё багшаа та шилдэг нь шүү


Сонми: та бид хоёроор туслуулах зүйл байвал хэлж болно шүү. Жишээ нь Мина багшид юм хэлүүлэх ч юм уу? Утасны дугаарыг нь авч өгөх ч юм уу" гээд инээхэд багш ч бас инээсээр толгой дохив.


Юнбин: ингэхэд багшаа та бид хоёрын нэрийг мэдэх үү?


Жихён: сурагчдынхаа нэрийг мэдэдгүй багш байдаг юм уу. Чи Юнбин биз дээ. Чи анх сэлж чадахгүй надтай найзууд юм шиг л юм яриад байсан. Харин Сонмиг хамгийн сайн сэлж байхаар нь тогтоосон доо


Юнбин: заза багшаа тэгвэл маргааш онгоцны буудал дээр уулзья бид хоёр явахгүй бол тасалсан цагынхаа хэмжээгээр сургууль цэвэрлэх байх


Сонми: тийнмээ баяртай багшаа


Жихён: за баяртай гэсээр салцгаав.


Тарах хонх аль хэдийн дуугарсан тул тэр хоёр ангид хэн ч байхгүй байх хэмээн анги руу ортол бүгд сууж байв.


Багш уурлангүй тэдэн рүү харан "Ким Юнбин, Пак Сонми хаачиж байгаад ирэв!"


Юнбин шууд хацар луугаа заагаад хошуугаа унжуулав.


Сонми: эмийн сан орчихоод ирлээ. Та Юнбины хацрыг харахгүй байна уу?


Багш: яачихсан юм?


Нами: багшаа энийг бас хардаа гээд хацраа харуулав.


Багш: чиний хацар  зүгээр л байна даа. Арай золигнууд чинь зодоон хийсэн юм биш биз!


Сонми: зарим нэгэн нь зэрлэг зангаа гэмгүй хүүхдэд гаргасан гэх үү дээ


Багш: охидууд байж! хичээл тараад миний өрөөнд ирээрэй Юнбин Нами хоёр


Сонми: би бас очиж болно биз дээ. Би Намиг алгадчихсан


Юнбин: яаж байгаа юм бэ?


Багш: тэгвэл та гурав ирээрэй!


Завсарлах хонх дуугарч хүүхдүүд гаран Нами Сонми Юнбин гурав багшийн өрөө рүү явав.


Багшид юу болсон талаараа хэлцгээтэл


Багш: Нами бүх зүйл чамаас болж эхлэсэн байна. Яг одоо бие биенээсээ уучлалт гуйгаад дундаа орхи. Би эцэг эх нартай ярихгүй шүү!


Нами: уу-члаарай


Юнбин: намайг ч гэсэн гэхэд багш Сонми руу харав.


Сонми: ойлгоно биздээ Нами гээд багшийн өрөөнөөс гарцгаав.


Тэгтэл өөдөөс Харуто эмийн уут баричихсан ирж байв. Нами гүйж очсоор Харутог тэвэртэл Харуто тоолгүйгээр Юнбин рүү харав. Юнбин Сонмиг сугадсаар хажуугаар нь муухай хараад зөрөхөд үүнийг харсан Сонми гайхах нь тэр.


Сонми: саяных юу байсан бэ?


Юнбин хэнэггүйхэн шиг: мэдэхгүй ээ, бие биедээ хайртай хүмүүс нэгнээ халамжилж байгаа биз


Сонми: ямар ч үед Харутого л хайрлана гээд байдаг охин хайччихаа вэ?


Юнбин: би мартах гэж байгаа гэхэд Сонмигийн инээд нь хүрсээр сургуулиас гарав.


Маргааш орой нисэх тул 7 хоногийн хувцас болон авч явах зүйлсээ бэлдэж байв.


Хатагтай Ким: Жунгю Юнбины өрөөнд ороод ир гэв


Удалгүй Жунгю орж ирсээр "яасан" гэхэд Юнбин аль болох нүүрээ нуусаар байв.


Хатагтай Ким: за тэгэхээр Жунгю дүүгээсээ холдож болохгүй шүү орой хамтдаа надтай ярина шүү. Дүүд чинь ямар нэг зүйл тохиолдсон бол чи ирээд хариуцлага хүлээнэ. Мөнгө болон зарим хэрэгтэй зүйлсийг чинь бүгдийг нь энд хийчихсэн байгаа шүү


Юнбин: за ээжээ санаа зоволтгүй ээ


Жунгю: тэгээд дандаа Юнбин гэж байх юм


Хатагтай Ким: маргааш та хоёрыг аав нь хүргэж өгнө ээж нь өглөө ажилтай. Нээрээ Юнбина Харуто юу болсон


Юнбин: би мартахаар шийдсэн. Намайг тэнэг гэсэн тэгээд ч Харуто найз охинтой юм байна лээ. Ангийн шуламтай үерхдэг


Жунгю: найз охингүй л гэсэн дээ. Ингэхэд чи яагаад сэгсэлзээд суугаад байгаа юм?гээд үсийг нь чихнийх нь араар хийв. Түүний хацрыг харсан хатагтай Ким цочролд орох нь тэр


Ким хатагтай: юу вэ миний охион! Яаачихаа вэ?


Жунгю элэг нь хөших гэж байгаа бололтой "зодуулчихсан байна шүү дээ"


Юнбин муухай харсаар "үгүй би ч гэсэн алгадсан за юу!" гэхэд ээж нь улам их цочирдон "Би чиний юу хийж хаагуур яваад байгааг ойлгохгүй байна шүү Юнбина! Чи эмэгтэй хүүхэд шүү"


Юнбин: ээж ээ тэр өөрөө намайг алгадаад үснээс минь зулгаасан тэгээд хариугаа авсан төдий


Хатагтай Ким: би чамайг ойлгохоо байлаа. Жунгю эмийн сан орчихоод ир тос наалт хоёр аваад ир


Жунгю нэг санаа алдаад: ямар ядаргаатай юм бэ! Хүсэхгүй байна


Ким хатагтай: тэгвэл Юнбин ганцаараа л Тайланд яваг чамаар яах ч билээ


Жунгю: заза яг одоо гарлаа гэсээр үглэсээр гарав.


Удалгүй хэдхэн минут болоод ороод ирэх нь тэр. Юнбин болон ээж нь гайхтал


Жунгю жуумалзаад: сая үүдэнд харутотой тааралдаад энийг Юнбинд өгөөрэй гэсэн


Хатагтай Ким: миний охин,  та хоёр бүтэмжтэй байгаа юм уу? гэхэд


Юнбин хөнжилдөө орсоор "үгүй ээ наадхыг чинь нүүрэндээ түрхэхгүй. Одоо би унтлаа та хоёр гар" гэв.


Юнбины энэ үйлдэлд Жунгю болоод түүний ээж гайхна.

Comment