*3*

Юнбин шинэ ангидаа ороод аль хэдийн 7 хоног өнгөрсөн байлаа. Энэ хугацаанд бүр дордсон уу гэхээс яг л байдгаараа байсан юм. Өглөө Сонмитой уулзаж хамтдаа хичээлдээ ирнэ. Тараад догбугины газартаа очиж догбуги иднэ. Ангийн охидуудтайгаа тэрсэлдэнэ. Харутог ширтэнэ. Түүний хийх ажил ердөө л энэ байв.


Дараагийн цаг усан сэлэлтын хичээлтэй учраас бүгд шүршүүрт орохоор явцгаав. Харин Юнбины хувьд өмнө нь ийм хичээлд сууж үзээгүй бас сэлж чадахгүй тул орохгүй хэмээн шийдсэн юм. Сонмиг явуулчихаад ганцаараа уйдаад байсан учраас бассейн руу очтол усан сэлэлтын багш журналаа барин сууж байв. Юнбин багш дээр очин мэндэлтэл дөнгөж 20 гарч байгаа бололтой царайлаг нүдэнд дулаахан багш түүн рүү ширтэнэ. Үүнийг харсан Юнбин шууд улайн багштайгаа бөхийн мэндлэв.


Юнбин: уучлаарай багш аа би шилжиж ирсэн юм л даа. Тэгээд ерөөсөө сэлж чадахгүй болохоор орохгүй байж болно биз дээ


Жихён: ямар нэгэн өвчтэй бол болно. Харин эрүүл саруул бол заавал орох ёстой. Дүн гардаг хичээл учраас


Юнбин: орохгүй бол муу гарна гэсэн үг юм байна тэ багшаа?


Багш инээсээр толгой дохив.


Юнбин: тэгвэл багшаа би дараагийн хичээлээс орж болох уу? Өнөөдөр хувцас гэх мэт зүйлс ерөөсөө авчираагүй юм аа


Жихён: болно оо. Дараагийн удаа багш нь чамд зааж өгөх учраас хувцасаа аваад ирээрэй гээд инээмсэглэв.


Хүүхдүүд ч нэг нэгээрээ орж ирсээр шууд ус руу үсрэн орцгоож байв. Юнбин багшийнхаа хажууд суун тэднийг ажина. Сонми Юнбин руу нэг ирмээд шууд л сэлээд явчихав.


Юнбин багштайгаа буу халсаар инээн сууж байтал Сонмигоос бусад бүх охид түүнийг үзэн ядна. Бас л  сургуулийн царайлаг залуу, охидын зүрхийг эзэмдэгч нэгэн учраас Юнбинаас харамлаж байгаа нь энэ юм.


Үүнтэй зэрэгцэн Харутогоос өөр хүн рүү хэзээ ч ингэж хардаггүй харцаараа, усан сэлэлтын багш руу харж байгаа Юнбиныг  Харуто хараад байж ядна. Гэхдээ Харуто Юнбинд дургүй бас залхмаар гэж боддог. Магадгүй хажууд нь олон жилийн турш байгаа учраас ингэж санагдаж байгаа байх хэмээн буцан сэлж эхлэв.


Юнбин Сонмиг хувцас солих өрөөны гадна хүлээгээд зогсож байтал ангийнх нь багш явж байв. Юнбин бөхийгөөд инээтэл


Багш: Тараад явахгүй хүлээж бай гэж хэлээрэй. Багшид нь хэлэх юм байгаа


Юнбин: ойлголоо


Хүүхдүүд нэг нэгээрээ гарч ирэх бүрт нь


"багш ангидаа үлдээрэй  хэлэх зүйл байгаа гэсэн" гэж яг л тоть шиг давтана. Азаар Сонми гарч ирэн хамтдаа анги руугаа ортол багш аль хэдийн  сууж байх бөгөөд гартаа цаас барьсан байв.


Багш: за тэгэхээр хүүхдүүдээ намрын аялалын удирдамж гарсан байна гэхэд бүгдээрээ орилолдож байв. Харин Сонми Юнбин хоёр нэг их тоолгүйгээр чимээгүй сонсоцгооно.


Багш: тэгэхээр энэ жил Токио, Хонконг болон Бангкок гэсэн хотуудын сонголт байгаа юм байна. 7 хоног аялана төлбөр нь ирэх очих онгоцны зардлыг хасаад 3 сая болно. Сургуулиас онгоцны төлбөрыг дааж байгаа. Аялалыг тохиолдуулаад эцэг эхийн хурал хийнэ ээ маргааш 7 цагаас шүү


Сонми: заавал явах албагүй биз дээ?


Багш: явбал уг нь сайн хамт олноороо хөгжилтэй. Ялангуяа шинэ сурагчид Сонми!


Нами дахиад л хямсганасаар "наадах чинь мөнгөгүй болхоороо ингэж байгаа юм. Зүгээрдээ хоёр шинэковыг би даачихна. Санаа зоволтгүй, хэл давж үзээгүй биз энэ хоёр" гэхэд нь Сонми улам муухай харсаар


"инээд хүргэж байх шив даавал даал даа"


Юнбин: хэрэггүй дээ баярлалаа Нами


Нами: ядуугаа мэдэхгүй бас нэрлэхүү байхнээ. Ким Юнбин-ши!


Харуто гэнэт тэдний яриан дунд орсоор "Одоо битгий давраад бай!" гэх нь тэр


Нами: харин тийн та хоёр битгий давраад байгаарай


Харуто: би чамтай ярьж байна Жон Нами!гэхэд хүүхдүүд бүгд чимээгүй болцгоов. Нами бантсандаа Юнбин рүү муухай харсаар ангиас гараад явчихав.


Юнбин: Харуто баярла~


Харуто: дуугүй бай. Би найзад чинь л тусалсан юм гэхэд Юнбин хошуугаа унжуулсаар толгой дохив.


Хичээл тарах үед Юнбин Сонми хоёр хамтдаа сургуулиас гараад явж байтал охидууд сургуулийн хашааны урд бүгдээрээ шаваад зогсож байв. Юнбин Сонми хоёр шагайж харвал 3 жил уулзаагүй Юнбины төрсөн ах байв.


Юнбин: Убба? гэхэд охидууд болон Сонми ч гайхаж байлаа. Удалгүй Сонми төрсөн ах нь гэдгийг ойлгон буцаад тайван царайн дээрээ тавив. Юнбины ах түүнийг харчихаад шууд л тэврэв.


Жунгю: миний дүү том болжээ улам таргалчихсан юм уу даа?


Юнбин: Хнн удаан уулзаагүй байж. Та хэзээ ирсэн юм?


Жунгю: дөнгөж сая онгоцноос буучихаад шууд л чам дээр ирлээ. Хару~ гэхтэй зэрэгцэн Юнбин Жунгюгын амыг дарсаар сургуулын хашаанаас чирэн гарав.


Юнбин: ах аа битгий энэ хавьд Харутог  ярь  болохгүй


Жунгю: яагаад болохгүй гэж? Та хоёр яасан хуучин шигээ л байгаа юу чи араас нь гүйнэ. Харуто чамд дургүйлхэнэ


Юнбин хошуугаа унжуулсаар "тийнмээ" гэв.


Жунгю Юнбины хажууд байх Сонми руу нэг инээж харчихаад "Юнбина найзыгаа танилцуулахгүй юм уу?" гэв.


Юнбин: өө нээрээ тийм Сонми танилц миний яриад байдаг далчигар ах минь


Сонми хөнгөхөн инээсээр "Сонми гэдэг" гээд гарнаас нь барив.


Жунгю түүний гарыг тавихгүй атгасан чигээрээ зогсоод байв. Үүнийг ажигласан Юнбин шуудхан л Жунгюгын гарыг цохин доошлуулав.


Юнбин: уучлаарай Сонми манай ах уг нь ийм биш. Америк яваад их өөрчлөгдчихөж


Сонми инээсээр толгой дохив.


Юнбин: ах аа та догбуги идмээр байна уу? Бид хоёр тараад дандаа догбуги иддэг


Жунгю: тэгье сайхан санаа байна. Юм идчихээд хамтдаа кино үзэх үү? Би даая


Юнбин: тэгье л дээ. Явна биздээ Сонми гэхэд Сонми толгой дохив.


Жунгю ялалтын царай гаргаад тэр хоёрын голоор орж инээдтэй  зүйлс ярина.


Догбуги идээд зогсож байтал гэнэт л Харуто найзуудтайгаа гараад ирэв.
Юнбин харсан ч юм ярьж болохгүй тул дуугүй л урдахаа иднэ.


Тэгтэл Харуто найзуудтайгаа салах ёс хийгээд тэднийг зүг ирж байв. Юнбин гайхаад зогсож байтал Харуто Юнбин руу  ганц ч харалгүйгээр шууд л Жунгю дээр очин "хён" гээд нэг их инээгээд байдаггүй царайгаа гарган хэлэв.


Жунгю орилсоор түүнийг эргүүлэн тэврэв.


Юнбины санаа нь зовсон бололтой Сонмид "манай ахыг битгий тэнэг гэж бодоорой. Уг нь гайгүй хүн л дээ" гэхэд


Сонми: зүгээр дээ яг л америк стилл байна


Жунгю: Харуто чи бид 3 тай хамт кино үзэх үү?


Юнбин: Ах аа харуто болохгүй ээ. Ангийн хүүхдүүд харчихвал эвгүй зүйл болно


Харуто: юу болно гэж дургүй байгаа юм уу? Намайг явна гэхээр


Юнбин: мэдээж үгүй, дуртай байна л даа. Гэхдээ чи өөрөө уурлаад байдаг биз дээ таньдаг юм шиг царайлахаар


Харуто: би тэгсэн юм уу?


Юнбин: Хнн


Жунгю: энэ хоёр яг хосууд шиг байгаа биз


Сонми: тийм байна. Хэзээ ч энэ хоёрыг юм ярьж байгааг нь хараагүй юм байна


Жунгю: яагаад?


Сонми: Анги дээр энэ хоёр танихгүй хүмүүс шиг л байдаг


Тэр 4 кино театрын газарт ирхэд бараг ямар ч хүн байхгүй байв. Ямар кино үзэхээ шийдэн зогсож байтал кино театрын ажилтан "сайн байна уу? Та дөрөвт хосуудын тасалбарыг санал болгоё. Хичээл эхэлсэнтэй холбоотой хосоороо үзвэл 10 хувь хямдарч байгаа тэгэхээр та 4 хосоороо үзээд 20 хувь хямдруулж болно шүү" гэв


Жунгю: тэгвэл хос билетнээс хоёрыг


Жунгю: за жаалуудаа тасалбараа авцгаагаарай


Юнбин: байзаарай Сонми бид хоёр яагаад салчихсан байдаг билээ?


Жунгю: хосын билет авсан тиймээс хос хосоороо л сууна


Сонми: би өөртэй чинь хос биш


Жунгюгын царай нь сонин болсоор "алив л дээ Сонми. Чи хажуудах хоёр хүнээ хар л даа"


Сонми ойлгосон бололтой толгой дохисоор явцгаав. Удалгүй кино танхим руу орсоор суудлаа эзэлцгээхэд Юнбин аз жаргалтай царайгаар Харуто руу ширтэнэ. Харин Харуто энэ байдалд нь дассан бололтой зүгээр л  урагш харан сууна.


Аймшгийн хэсэг гарах бүрт Юнбин Харутогийн гарнаас зуураад байв. Харуто тэсвэр нь алдарсан бололтой "үзэж чадахгүй бол яах гэж кино үзье гэсэн юм!" гэж уурлангуй хэлэхэд


Юнбин: би ямар үзнэ гэсэн юм уу? Ах л үзнэ гэсэн биз дээ. Тэгээд ч чи муухай за хүн айгаад байхад хань болчихгүй яах гэж энд суусан юм гээд гомдоллоход Харуто тоолгүйгээр урдахаа үзэв.


Харуто хажуу тийшээ харвал Юнбин урдаа цүнхээ баричихаад чичрээд суугаад байв. Үүнийг харсан Харутогийн инээд нь хүрж Юнбиныг улам өдмөөр санагдан цочоочихов. Юнбин чанга орилтол хүмүүс тэдэн рүү муухай харна.


Удалгүй Юнбин доошоо хараад суучихсан байв. Харуто Юнбиныг түлхээд зүгээр эсэхыг нь шалгатал Юнбин айсандаа уйлчихсан байх нь тэр. Харуто улам чанга инээтэл Юнбин түүнийг цохиод авав.


Үүнийг хойноос нь харж буй Жунгю болон Сонми нар  тэдний өмнөөс ичнэ.


Жунгю: энэ хоёр ийм л хүмүүс шүү дээ


Сонми нэг санаа алдан "аймшигтай. Гэхдээ би харутог өмнө нь ингэж инээж байхыг нь ерөөсөө харж байгаагүй."


Жунгю: харин тийнмээ Юнбинтэй байхаараа л ингэдэг юм. Даан ч манай дүү ганцаараа харутог хайрладаг нь харамсалтай


Сонми: Магадгүй Харуто өөрөө ч мэдэхгүй түүнд талтай байх. Угаасаа тэгэж харагдаж байна


Кино дуусан танхимаас гарав. Юнбины нүд улайсан байх бөгөөд Харуто одоо ч түүнийг шоолсоор байв.


Юнбин: гадаа харанхуй болчихож ах, харуто хоёр түрүүлээд харьж бай. Би Сонмиг хүргэж өгчихөөд араас чинь очьё


Жунгю: чи ямар эрэгтэй хүн үү?


Харуто: Сонмиг хүргэж өгчихөөд явж байсан чинь араас чинь саяны кинон дээрх шиг сүнс чамайг дагавал яах уу?" гэхэд Юнбин дахиад л хошуугаа унжуулсаар Харутотой ноцолдов.


Сонми: би зүгээр ээ та нар эртхэн явдаа. Би гар хөлтэй хүн өөрөө явж чаднаг


Жунгю: үгүй ээ болохгүй би хүргээд өгье. Харанхуй болсон байна. Хөөрхөн охидуудад аюултай. Манай дүү байсан бол ч яахав. Хүн амьтан үргээд явчихна гэхэд бүгдээрээ Юнбиныг шоолон инээлдэх нь тэр.

Comment