*13*

Юнбин
За тэгэхээр Юнбина чи тархины хорт хавдартай болсон байна...


Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй шүү. Хэдэн мянган тариа, эмчилгээ хийлгэсэн ч чи өөрөө өөдрөг байхгүй бол бүх зүйл бүтэхгүй...


Эмчилэгдэх боломж 60 хувь байгаа...


Азаар хавдар нэг их удаагүй учраас үсэрхийлээгүй байна...


Өдөр бүр дандаа л эмчийн хэлсэн үг санаанд орно. Юу ч хийх хүсэлгүй, хэн ч бодогдохгүй зөвхөн миний туссан  өвчин.


Дээрээс нь толинд харахыг ч хүсэхгүй байна. Учир нь би одоо халзан шүү дээ. Ганц надад таалагддаг зүйл минь байсан одоо ингээд ихэнх зүйлс утга учиргүй болж байна.


Сонми Харуто хоёрыг маш их санаж байгаа ч яаж халзан боолттой толгойтой ангидаа очих билээ. Эмч хичээлдээ явж болно гэж хэлсэн ч надад үнэхээр явах хүсэл алга. Хүн Амьтны элэг доог болж эсвэл хүн бүрээр өрөвдүүлэх биз.


Гитараа оролдонгоо бичлэг үзээд сууж байтал ах өрөөны хаалга балбаад байв. Энэ ахыг дээ ядаргаатай юм!


Жунгю "юу болоо вэ миний дүү чинь ах даа хаалгаа онгойлгож өгөөд л. Яасан толгой нь өвдөж байна уу?"


Би "өөрөө хэн билээ?"


Ахаар бага зэрэг тогломоор санагдтал ах "ээж" гээд доошоо гүйгээд явчихав.


20 хүрчихээд 2 настай хүүхэд шиг байх юм.
Ээж ах хоёр хоёулаа сандарсан байртай нааш ирэв. Ээж намайг эргүүлж тойруулж хараад "би хэн бэ?" гээд асуугаад байв.


Би "миний ээж л байна"


Жунгю "тэгвэл би хэн байна?"


Би "өөрөө яг хэн юм бэ?"


Ах уйлагнасаар "ээж энэ яачихсан юм бэ?" Гэхэд ээж бид хоёр хоёулаа түүнийг шоолж инээв. Ах бид хоёр луу нэг гайхаж харсанаа


"юу вэ? Тоглож байсан юм уу! Ашш чи тоглоом хийхтэйгээ байгаа юм уу?"


Би "заза одоо жинхнээсээ толгой өвдөх гээд байна. Гарнамц" ээж инээсээр гараад явчихав.


Ойрд ийм дулаахан энерги мэдрээгүй их таатай санагдаж байх чинь ээ.


Би "Ким Жунгю өрөөнөөс гар даа!"


Жунгю  "Сайхан байна"


Би "юу?"


Жунгю "ойрд дүүгийнхээ инээж байхыг нь хараагүй. Санаа зоволтгүй ээ хэдүүлээ даваад гарна. Миний дүү шиг ийм эрч хүчтэй хүн даваад л гарна. Тийм биз ммм?"


Би "үнэныг хэлэхэд мэдэхгүй л байна. Үсээ хусчихсан болоод ч тэр үү толинд харахаас ч уур хүрээд байна. Бас...." дотор зангираад уйлах гээд байв.


Би "Харуто Сонми хоёрыг санаад байна. Хармаар байна."


Жунгю "тэгээд хичээлдээ явчих л даа хэн нэгэн чамайг шоолоод байвал ах нь зодоод өгье"


Би "нами~г хүртэл үү?"


Жунгю "ээе наа чинь арай хэтэрнэ ээ ах нь яаж эмэгтэй хүүхэд зодох юм бэ?"


Би "заза тоглож байна шдээ яасан ч гэнэн юм!"


Жунгю "явж бургер идэх үү?"


Би "үгүй ээ дараа явья. Оронд нь та надаа зайрмаг аваад ир"


Жунгю "за ах нь 100 зайрмаг аваад ирье"


Би "хэлсэн шүү яг 100 зайрмаг"


Ах зайрмаганд гарахаар явж би ч буцаад гитараа барин сууж байтал дахиад хаалга тогшив.


Би "та зайрмагандаа яваачээ ядаргаатай юм?" Гээд хаалга онгойлтол


Тэнгэр минь Сонми. Би Сонмиг хараад гацчихав. Хэлье гэсэн ч хэлэх үг олдохгүй байна. Сонми шууд л намайг тэвэрчихээд уйлаад байв.


Би "С-онми"

Comment