*20*

Юнбин
Амьдрал гэж үнэхээр ер бусын бас гайхамшигтай юм. Магадгүй энэ бүхэн бүгд Харутотой холбоотой байх. Бид өнгөрсөн хугацаанд сайн найз байсан. Харин одоо тийм биш. Одоо миний дурлалт хөвгүүн болсон гэх үү дээ. Тэр ч намайг хайрлаж, би ч түүнийг хайрлаж байгаа. Гэхдээ Харуто надаас албан ёсоор үерхэе гэж гуйгаагүй л байгаа. Яахав одоо үед тэгэх ээ больчихсон байх л даа гэхдээ л би албан ёсоор түүнтэй үерхэж хамтдаа гадуур хэнээс ч нуугдалгүй зугаалж, хөтлөлцөж алхамаар байна. Хүн гэдэг үнэхээр ханаж цадахаа мэдэхгүй юм. Эхэндээ би Харутог ядаж надтай сайхан юм ярьчихдаг болоосой гэж хүссэн. Харин тэр нь тэр нь биелчихсэн чинь түүнтэй үргэлж хамт байхыг хүссэн. Бас л биелчихсэн. Дараа нь түүнийг үргэлж инээж байгаасай гэж хүссэн. Бас л биелчихсэн. Харин одоо тэр ирээдүйд юу ч болсон бай миний хажууд байгаасай гэж хүсч байна. Би их шуналтай байгаа биз?


Бид хоёр жаргалтай байгаа ч Сонми Жунгю ах хоёр харин ч  яг  биднээс эсрэг байсан юм. Сонми ахад юу гэж хэлсэныг нь мэдэхгүй ч ах өмнөх шиг ээ инээж, тоглоом шоглоом хийж, дуу шуутай байхаа больсон.
Сонми ч мөн адил чимээгүй болчихсон. Хажууд нь албаар инээдтэй зүйл ярихгүй л бол зүгээр л болохоо больчихсон. Хэрвээ үүнээс илүү тэнэгтэцгээгээд байх юм бол аха бүх үнэнг хэлнэ гэж бодож байгаа. Гэхдээ бас үнэнг хэлчихвэл найзгүй ч болж магадгүй байх. Гэхдээ л хэн хэн нь ингэж зовж байсны оронд үнэнг хэлсэн нь дээр байх.


....


Өглөө болж 3 дах үзлэгэндээ орохоор гэрээс гарав. Ээж аав хоёр ажилтай байсан учраас ахтай хамт явж байгаа минь энэ юм.


Би "ах аа өлсөөд байна"


Жунгю "одоо үзлэгын чинь цаг боллоо. Дуусгачихаад идье за"


Би "гэхдээ өмнөх үзлэгэн дээр эмч зүгээр гэсэн биз дээ. Заавал ингэж үзүүлэх шаардлагатай юм уу?"


Жунгю "битгий тэнэгт. Чиний эрүүл мэнд чухал уу? Хоол чухал уу?"


Би "Харуто чухал за юу! Тэгээд ч би тантай биш Харутотой уулзаж хоол идэх гэж байсан юм."


Жунгю "муу хосууд битгий хүн дээрэлхээд байгаарай"


Би "тэгвэл та л найз охинтой болчихоочдээ?"


Жунгю "заза чимээгүй бол. Чи намайг ямар байдалд байгааг мэдэж байгаа"


Би "гэхдээ ах аа таны цангинасан чанга чанга инээдыг чинь санаад байх юм? Хэзээ хуучин ах минь эргэж ирэх юм бол доо"


Ах нэг инээд алдсанаа чанга чанга инээгээд байв.


Би "наадах чинь худлаа гэдэг нь мэдэгдээд байна. Тиймээс жинхнээсээ инээх шалтгаан олоод инээж үз!"


Жунгю "хмм"


Эмнэлэг дотор ортол эмч маань яг гарч ирж тааралдав. Ах гадаа үлдэж би эмчилгээны өрөөнд ороод шинжилгээгээ өгч, хэдэн зүйл хийлгээд дуусах хүртэл эмч надтай ойр зуурын биеийн байдал болон янз бүрийн зүйл ярьж байв. Шинжилгээны хариу 30 минутын дараа гарна гэсэн тул ахтай хамт хүлээхээр болж тэр хугацаандаа юм идэхээр доош буув.


Хоолоо идчихээд буцаж дээш гарах гэтэт Сонми аав ээж хоёртойгоо цуг нааш ирж байв. Намайг анзаараагүй бололтой ээжтэйгээ юм ярьсаар нааш ирж байв.


Би "Сонми" гэхтэй зэрэгцэн ахын харц ч бас тэдэн дээр тусав.


Сонми "Юнбин-а юу хийж байгаа юм? Аан нөгөө үзлэгээ хийлгэчихээд явж байгаа юм уу?"


Би "тийнмээ, сайн байна уу ах аа эгч ээ?"


С.ээж "сайн сайна уу? Ингэж нэг Юнбинтэйгээ уулздаг юм байна. Бие нь сайн биз дээ?"


Би "тийнмээ сайн. Харин та гурав юу хийж явж байгаа юм?"


С.аав "юу байхав. Нэг хэрэг шийдчихээд, Сонмиг сэтгэл гутралд орсон байж магадгүй гээд эмчид үзүүлээд явж байна даа"


Сонми "аав аа? Болилдоо"


Би "юу?"


Сонми "Аав ээж, та хоёр түрүүлээд явж бай. Би Юнбинтэй хамт харьчих болохоор зүгээр ээ"


С.ээж "за тэгдээ эрт ирээрэй. Оройтож болохгүй шүү"


С.аав "ингэхэд энэ хүү хэн бэ?" гээд ах руу харав.


Жунгю "намайг Жунгю гэдэг. Би нөгөө Юнбины ах нь байгаа юм аа"


С.ээж "Юнбины гэр бүл их царайлаг юм аа. За тэгвэл хүүхдүүдээ баяртай"


С.аав "за тэгвэл Жунгю охиныг минь оройтвол гэрт нь хүргэж өгөөрэй"


Сонми "аав аа!"


Жунгю "за тэгье ээ"


Бид гурав дээш гарахад хэн нь пу ч ярьсангүй аргагүй л дээ. Энэ хоёр ямар байдалтай байгаа бил ээ. Би тэдний дунд удаан байвал яг галзуурах нь байна.


Би "ашш одоо боль тэгэх үү? Та хоёр ямар ядаргаатай байгаагаа ойлгож байна уу?"


Би "зүгээр л санаж байгаа бол түүнийгээ хэл. Тэгээд ч ах та яагаад ингээд шууд орхичихож байгаа юм. Яасан ч өөрийн болгоно гээд байсан байж. Ёстой нээрээ яана даа яаана"


Нэг мэдэхэд би яг л хоёр хүүхдээ загинаж байгаа ээж хүн шиг харагдаж байгаагаа мэдсэн юм. Удалгүй бурханы авралаар эмч намайг өрөөндөө дуудаж би тэр хоёрыг үүдэнд үлдээсэн юм.


Сонми "Жунгю"


Сонми "хөөе"


Жунгю "би чамд хэлсэн байх аа наптай битгий харьц бас битгий нүдний өмнө үзэгдээд бай! Удам хэцүү болгоод байгаагаа ойлгож байна уу?"


Сонми "би чамд худлаа хэлсэн юм. Надад найз залуу байхгүй. Америкт байхад л нэг хүнтэй харьцсан юм. Харин тэр бүх зүйлийг өөр болгочихсон. Тэгээд л би түүнээс зугтаж энд ирсэн юм. Гэтэл тэр дахиад хүрээд ирчихсэн. Дээр кино театрт Юнбиныг боосон хүн. Тэгээд л часаас холдохгүй бол чамд ямар нэгэн зүйл тохиолдчих байх гэж бодсон. Бас дээрээс нь чиний надад хэлсэн үг..."


Жунгю "юу гэж?"


Би "би ч бас чамаас ямар нэгэн дулаан зүйл мэдэрдэг"


Жунгю "юу?"


Сонми "ийм нөхцөл байдалд хүртэл үү? Чи мэдэж байгаа шүү дээ?"


Жунгю нэг инээд алдсанаа "харин яг юу?"


Сонми санаа алдсанаа "за яахав. Би ч гэсэн чамд хайртай бололтой. Гэхдээ үүнийг хайр гэж тодорхойлоход арай л эрт байна"


Жунгю "тэгвэл зүгээр л мэдрэмжүүдээ нэмэгдүүлцгээе?"


Сонми "яаж?"


Жунгю "байнга болзож, гадуур зугаалж, хөгжилтэй зүйл хийцгээе?" гэхэд Сонми инээн Жунгюг зөөлхөн гэгч нь тэврэв.


Ингээд хэн хэн нь аз жаргалтай болж. Бүх зүйл байрандаа орж байгаа бололтой тийнмүү?

Comment