.⋅ epilogue ⋅.

"Өө бурхан минь!"

Аврора Тэхёнтой нүүр тулахдаа өөртөө ийн бувтнаад амжлаа.

Урд нь зогсох энэ залуу ч бас утсаа чихэндээ барьсан байгаа нь түүнийг илүү ихээр гайхшруулж байв.

"Аврора" түүний нэрийг яг одоо толгойд нь бодогдож буй нэгэн дуудахад утаснаас нь ч бас түүний нэр сонсогдоно.

"Ч-Чи? Энэ бүх хугацаанд уу? Ви юу?"

Тэхён инээмсэглээд утсан дээрх одоо ч салгаагүй байх дуудлагаа таслан утсаа жинсэн өмднийхөө халаасанд хийлээ.

"Тийм ээ, би байна."

Гэхдээ яагаад дэлхий дээрх бүх хүмүүсээс зөвхөн Ким Тэхён түүнд анхаарал халамж тавьдаг юм бэ? Одоог хүртэл анхаарал тавьсаар байна.

Тэгэхээр түүнийг үзэн яддаггүй байж. Зүгээр л сургуулийн хамгийн алдартай оюутан залуу түүнд анхаарал халамж тавьж буй нь хачин санагдаж байх аж.

"Би чамд яагаад туслахыг хүсэж байгаа ганцхан шалтгаанаа хэлж байсан. Чи санаж байна уу?"

Аврора түүнтэй харьцаж байсан зурвасуудаа эргэн санасан даруй түүний харц доош газар ширтэж эхлэв.

"Аврора, би чамд хэлсэн зүйлээ бүгдийг нь хэлье. Нэгт чи миний хэлсэн үгсийг хүлээж авахгүй гэж бодож байна. Би чамайг надаар тоглож байгаа байх гэж бодож байгааг чинь мэднэ. Гэхдээ нээрэн шүү! Чи надад үнэхээр их таалагддаг. Бас би чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна, хонгор минь."

"Хо-Хонгор минь гэнэ ээ?"

Тэхёны хоолой бага зэрэг чангарсан ч удалгүй хацар нь улаа татаж эхлэв.

"Б-Би хавтсаа мартаад явчхаж. Намайг үнэхээр уучлаарай. Явалгүй хүлээж-"

Харин Аврора оронд нь зүгээр л инээж эхлэв. Түүний инээд Тэхёны чихэнд сонсогдож эхлэх аж. Энэ нь түүний сэтгэлийг арай илүү сэргээж даган инээмсэглэхэд хүргэлээ.

Хүйтэн агаар салхи сэвэлзэж байсан болохоор Аврора Тэхёныг дулаацуулахыг хичээн түүнд ойртон зогслоо.

Аврора түүнийг тэврэх үед Тэхён толгойгоо мөрөн дээр нь тавив.

"Чи мэднэ дээ. Инээмсэглэл чинь яг л уран зураг шиг"

— 1 сарын дараа.

< Илгээх хүн : Миний Аврора >

"Аврора"

"Хонгор минь"

"Хайрт минь"

"Бяцхан охин минь"
12:30 минутад илгээсэн.

< Илгээсэн : Миний Аврора >

"Ким Тэхён, чи буйдан дээр хөндлөнгөөрөө хэвтэж байна"

"Гэхдээ яасан бэ, Тэ?"
12:34 минутад илгээсэн.

< Илгээх хүн : Миний Аврора >

" Би чамд хайртай :)) ♡"
12:35 минутад илгээсэн.

< Илгээсэн : Миний Аврора >

" ... "

"Одоо хүрч ирээд зүгээр л намайг үнс, хонгор минь"
12:37 минутад илгээсэн.

< Илгээх хүн : Миний Аврора >

"Ойлголоо... ♡"
12:38 минутад илгээсэн.

── • ~ ~ • ──

·˚ ༘₊· ͟͟͞͞꒰➳ author note
Энэ хүрээд орчуулан бичиж байсан богино бичвэр маань дуусаж байна~! Уг бичвэр нь өөрөө их богинохон байсан болохоор илүү зүйл нэмэлгүй яг л орчуулан оруулсан юм шүү. Хэдий богино хугацаа ч гэлээ дуусан дуустал нь орхилгүй хамт байсан та бүгддээ маш их баярлалаа. Дараагийн бичвэрээрээ уулзацгаая. Тэр хүртэл хамтдаа байж өгөөрэй~! Дутуу дулимаг анхны бичвэрийг минь уншсанд маш их баярлалаа. Алдаа дутагдлыг минь нэрэлхэлгүй хэлж өгөөрэй. Мөн сэтгэгдлээ хуваалцаарай

Comment