.⋅ 10 ⋅.

── • ~ ~ • ──

"Энэ хавтсыг миний өмнөөс Ким Тэхёны гэрт хүргээд өгөөч, Аврора. Тэр авч яваагүй орхисноос хойш энэ чиний хийж чадах ганц зүйл. Түүнээс гадна чи энэ зүйлд хариуцлага хүлээх цорын ганц хүн шүү дээ."

Аврора гудамжинд алхан явж байхдаа өөрт нь байгаа тэрхүү хавтсын талаар бодол болж байлаа.

Тэхён яагаад орхичихсон юм бол? Ямар ч утгагүй юм аа.

Тэрээр явахдаа тааралдсан чулуугаа зөөлөн өшиглөж байх аж.

Өөрийн гарт байх гэрийн хаяг бичсэн цаасыг харвал энэ нь түүний гэрээс холгүй гэдгийг олж мэдлээ. Аврорагийн утас дуугарч эхлэхэд хурдан халааснаасаа гаргаж ирэв.

"Аврора! Би чиний хоолойг сонсоогүй удсанаас хойш нэлээд хугацаа өнгөрсөн юм байна."

"Учир нь бид ганц л удаа утсаар ярьсан шүү дээ" Тэр инээвхийлээд, хэсэг чимээгүй болох аж.

"Чиний зөв өө. Сайн уу?"

"Сайн... Би ангиас түрүүлээд гараад явчихсан залууд хичээлийн хавтсыг нь өгөх гэж байна."

"Өө, нээрэн үү? Дулаахан байгаасай гэж найдаж байна. Сүүлийн хэдэн өдрүүдэд их хүйтэн байна. Ямартай ч санаа зоволтгүй ээ, би байна."

Ви Аврораг зорьсон газартаа хүрэх замд нь тус болж байв. Тэр түүнд хошигнолуудаа ярих ч бүгдээрээ энгийн. Гэвч Аврорад инээдтэй байх бөгөөд Ви түүнийг аз жаргалтай болгож байлаа.

"За, би ирчихлээ. Түр хүлээгээрэй."

"Тийм ээ, зүгээр."

Түүний гар хаалганы хонхыг чанга гэгч нь гурван удаа дарав. Гэвч тэр утаснаас нь яг ижил өнгө аяс гарч байгааг сонссон ч сулхан сонссон юм.

Аврора үүнийг үл тоомсорлон, дахин дарахад яг адилхан чимээ гарч байлаа.

"Очиж байна!" Утаснаас нь дуугарч байсан ч давхар гэрийн хаалганы цаанаас ч дуугарч байх аж. Түгжээ тайлах чимээ сонсогдоно.

"Аврора?"

"Өө бурхан минь гэж!"

── • ~ ~ • ──

·˚ ༘₊· ͟͟͞͞꒰➳ author note
Одоо удахгүй дууслаа даа~!
Ганцхан хэсэг үлдсэн ба энэ хэсгийг бүгдээрээ маш их хайрлаж өгөөрэй. Мөн Аврора Тэхёныг зөвхөн Ви гэдэг нэрээр нь мэдэх бөгөөд Ким Тэхён гэж мэдэхгүйг санаарай.

Өмнөх хэсэг дээр Ким Тэхён гэх хүнийг Аврора таньдаг бөгөөд түүнийг өөрийн харилцдаг нууцлаг хүн буюу Ви гэдгийг мэдээгүй байсан. Нэг ангийн оюутан гэдгээр нь л мэддэг байсан шүү.

Comment