.⋅ 07 ⋅.

── • ~ ~ • ──

< Илгээх хүн : Аврора!! >

"Өдрийн хоолны үеэр чи хаашаа явчихав аа?"

"Би чамайг нэг ч удаа харсангүй."

"Чи кампуст хооллох дургүй юм уу?"
12:00 минутад илгээсэн.

< Илгээсэн : Аврора!! >

"Номын санд. Бас тийм ээ, би үнэхээр дургүй."
12:04 минутад илгээсэн.

< Илгээсэн хүн : Аврора!! >

" :(( "

"Ямар нэгэн зүйл идэж байгаарай за юу?"

"Чи тэнд очоод хүлээж байвал би чамд идэх зүйл аваад очъё."
12:05 минутад илгээсэн.

< Илгээсэн : Аврора!! >

"Ви, зүгээр дээ. Битгий санаа зов."
12:06 минутад илгээсэн.
12:06 минутад харсан байна. ✔︎

Тэхён хөмсгөө зангидан суудлаасаа босоод өдрийн хоолоо хурааж эхлэв.

"Би эргэж ирнэ ээ. Одоо угаалгын өрөө рүү явах хэрэгтэй байна."

Тэрээр кампусыг орхин явахад найзууд нь "За... Айн, юу гэнэ ээ?" хэмээсээр үлдэх аж.

Тэхён халаасаа ухан үзвэл 3 доллар үлдсэн байлаа. Энэ нь ч хангалттай хүрнэ.

< Илгээсэн : Нууцлаг Ви >

"Уран зохиолын хэсэгт хүрээд ир."
12:15 минутад илгээсэн.

< Илгээх хүн : Нууцлаг Ви >

" ... "

"Ойлголоо."
12:16 минутад илгээсэн.

Аврора өөрийн уншиж байсан романыхаа завсар хавчуурга хавчуулаад түүнийг хайхаар дээш өндийлөө.

Энд тийм ч олон хүн байсангүй. Тэрээр эргэж харсан ч Виг ямар царайтайг сайн мэдэхгүй болохоор олоход бэрх байлаа.

Номын сангийн хажуугаар алхсаар, уран зохиолын хэсэгт ирэн нүдэнд харагдсан анхны ширээн дээрээ иртэл жигнэмэг болон жүүсийг жижиг зурвасын хамт үлдээсэн байв.

"Аврора, энэ тийм ч их зүйл биш ч гэлээ хөнгөн зууш гэж бодоод амтархан идээрэй. Надад үүнийг авах л мөнгө үлдсэн байсан болохоор авчихлаа. Таалагдана гэж найдаж байна? :)) "

- Чиний найз, Ви.

Аврора түүний бичсэн жижигхэн зурвасыг уншин инээмсэглээд, тэр дор нь утсаа гарган Ви рүү зурвас бичиж эхлэх нь тэр.

< Илгээх хүн : Сэтгэл татам Ви >

"Баярлалаа, чамд үнэхээр их талархаж байна шүү!"

" :)) "
12:20 минутад илгээсэн.

< Илгээсэн : Сэтгэл татам Ви >

"Битгий санаа зов доо, хонгор минь! :)) "

"Талархаад байхаар зүйл биш шүү дээ."
12:21 минутад илгээсэн.
12:21 минутад харсан байна. ✔︎

── • ~ ~ • ──

Comment