.⋅ 03 ⋅.

── • ~ ~ • ──

Гялгар уутан доторх авсан бүх гоо сайхны бүтээгдэхүүнээ орон дээрээ тавьж байгаад алийг нь хэрэглэхээ шийдэж ядна.

Юу авахаа сайн мэдэхгүй байсан болохоор бүгдийг нь худалдаж авсан нь энэ.

Уруулын будагнаас эхлээд нүдний будаг хүртэл тэр нүдээ аньж байгаад л бүгдийг нь худалдаад явчихсан.

Түүний утас дуугарахад дэлгэцэн дээр нь шинэ зурвас ирсэн нь харагдах аж.

< Илгээсэн : Нууцлаг хүн >

"Чи мэднэ шүү дээ. Нэг л өдөр нүүр будалтаас залхах болно гэдгийг."

"Зарим нэг замбараагүй охид шиг өөрийгөө өөрчлөх гээд хэрэггүй дээ."

"Чи надад будаггүй байсан ч сайхан харагдана гэдэгт итгэлтэй байна."
15:56 минутад илгээсэн.

< Илгээх хүн : Нууцлаг хүн >

"Битгий хэтрүүлээд бай. Би хүссэн болохоороо авсан юм."

"Бас ямар нэгэн өөрчлөлт хиймээр санагдаж байна."
15:59 минутад илгээсэн.

< Илгээсэн : Нууцлаг хүн >

"Тэгвэл хүссэнээ л хий дээ."

"Зүгээр л хөөрхөн царай чинь илүү хөөрхөн болчихно гэх гэсэн юм."

"Тиймээс мөнгийг ингэж урсгах хэрэггүй шүү дээ, хонгор минь?"
16:02 минутад илгээсэн.

< Илгээх хүн : Нууцлаг хүн >

"Өөрийнхөө гэнэн бизнесийг санах нь ердөө тэг доллар шиг л үнэтэй байдаг."

"Чи өгөх гээд хичээх хэрэгтэй."
16:05 минутад илгээсэн.
✔︎ 16:05 минутад харсан байна.

Охин уурлан утсаа орон дээр шидчихэв. "Ийм зүйл хэлдэг тэр одоо хэн юм бэ?" хэмээн бодогдож, нүдээ эргэлдүүлэн, тавьсан бүтээгдэхүүнүүдээ харж зогслоо.

Гэнэт түүний утас дугарч эхлэх аж. Залгаж байгаа хүнийг хартал "Нууцлаг хүн" гэсэн байх нь тэр.

Хэсэг авах эсэхээ шийдэж ядан зогсож байгаад авахаар шийдэн авах товчлуур дээр даран утсаа чихэндээ барив.

"С-Сайн уу?"

"Дэлхий дээрх бүх нүүр будалт чамд аюул учруулахгүй. Надад нэг санаа байна, чи үүнийг үнэн гэдгийг мэднэ."

Ингэж хэлээд хөвгүүн утсаа тасалчихав.

── • ~ ~ • ──

·˚ ༘₊· ͟͟͞͞꒰➳ author note
Бичвэр маань одоогоор 'зохиолчын талаас' явж байгаа шүү~~

Comment