19 - Ан


Ордон даяар хөл хөөр намдаж энгийн гольдролдоо ороод удсан байлаа. Гэсэн ч хаан, Сү хатны талаарх яриа намжсангүй. Бүр л ордны хагархай хэнгэрүүдийн ярих яриа болсоор байсан юм. 

Хаан бага хатанд өөрийн гараар Манихуа цэцэгт нугаас цэцгийн баглаа бэлдэж өгчээ л гэнэ. Бага хатан хаантанд өөрийн гараар өдрийн зоог хийн барьжээ. Тэгэхдээ алдарт Мин тогоочийн шавран тогоог шатаачихаж л гэнэ. Бүр болоогүй хаан өөрийн авааль эхнэрээ өөрөө усанд оруулдаг л гэнэ гээд ярихгүй юм байхгүй болсон байх аж. 

Үнэн бодитоор нь нэг ярина, дээр нь нэмээд ч бас ярина. 

Гэхдээ л тэр бүх ярианы эзэд хаан болон шинэ хатан хэвээрээ л байсан юм.


★彡


"Өнөөдрийн хуралдайгаар дүү чамайг хатан надтай хамт хатдын өргөөг хариуцаж байх хэрэгтэй гэсэн байна билээ.."

"Тиймд дүү чи нас бага гэж хойш суулгүй аливаад шамдан суралцаасай гэж хүсэх байна.. харин эгч би чамд аль чадлаараа мэдэх чадах бүхнээ зааж сургах болно"

Их хатан бол ийм л хүн. 

Уул мэт буурь суурьтай, аливаад ухаалаг хийгээд үнэнч шударга ханддаг хэт нэг талыг барьж хүнд тал засна гэж ч мэдэхгүй нэг үгээр бол гаднаа ихэд хатууг сахидаг гэмээр тийм л хүн юмсанж. 

Харин түүний өөдөөс харан суух бага хатан бол өөр өө. Бүх зүйл нь ил тод. Басхүү эрх зоргоороо нэгэн билээ. Гэсэн ч тэд хоёулахнаа байхдаа тухгүй байдаг нь болиод удсан байсан юм. 

Нэг эр нөхөртэй хэдий ч эгч дүүс нэртэй болсон хойноо нэгэндээ дэм болж явах ёстойгоо хоёул хоёул ухаарсандаа тэр буй биз. 

Хоёр хатдыг цай барин хөөрөлдөж байхад гаднаас хааны татварууд бараалхахаар ирэх ажээ. 

"Их хатны мэндийг мэдье"

"Бага хатанд татвар Ха би мэндчилж байна"

Хатан өмсгөлтэй хоёр үзэсгэлэнт бүсгүйн урд найман татвар энэ маягаар амар мэндийг нь мэдэн мэндчилнэ. 

Тэд дунд харин нэг хүн байсангүй. 

Шурүн татвар. 

Магад өнгөрсөн шөнө хаан түүн дээр очсон болохоор ааль зааж ядарч байна гээд ирээгүй гэдэг нь ойлгомжтой. 

Тийм дээ ч их хатан энэ зэргийн увайгүй үйлдэлийг нь тоохоо байсан гэлтэй аль эсвэл үл тоож байна уу гэмээр түүнийг асууж нэрийг нь дурьдсангүй. Шууд гол асуудалдаа орох ажээ. 

Өнөөдрийн өглөөний туулай өдрийн хуралдайгаар бас нэг шийд гарсан нь удахгүй болох хааны их ангийн талаар юмсанж. 

Тэнгэрийн ангийн тов гарчээ.

Тэнгэрийн ан буюу их ан гэдэг нь хааны бас нэгэн хүч сүрээ үзүүлдэг жилдээ ганц болдог үйл билээ. Уг анд төрийн сайд ноёдууд хүртэл өөрсдийн удам залгах агиудтай явдаг уламжлалтай. Бас ан нь нилээдгүй олон өдөр болдог учир нь ордноос хол орших ан амьтан элбэг дэлбэг басхүү хааны дархан цаазат газар бүхий Ёла уул руу явдаг болохоор тэр юм.

Тиймд хаантан өөрийн нэг бүсгүйгээ дагуулж явдаг болохоор хатдын өргөөнд хүртэл энэ нь чухал асуудал болноо. Хааны их хатан бол ёс жаягдаа хааныг дагалдаж явдаггүй болохоор энэ асуудлаас аз гэлтэй хол. Улсын их хатан яахан цус урсгасан зүйлд бараа болж явах билээ. Үлдэж ордны эзнээр бууриа сахидаг заншилтай.

Иймийн учир өөр бусад татварууд дунд энэ нь хөөрхөн өрсөлдөөн болдог нь дамжиггүй. Хаан луун сэнтийд залраад гурвантаа жил болохдоо яг л гурван татварыг уг анд дагуулж явсан байлаа. 

Хаан болдог жилээ Сун татварыг авч байсан удаатай, харин удаах жил нь Ха татвар хаантанд үйлчлэхээр их үүргийг хүлээж байлаа. Мөн өмнө жил хаан Шурүн татварыг авч явсан болохоор энэ жил тэр гарцаагүй өнжих биз. 

Сайд ноёдуудаас эхсүлээд татварууд дунд хүртэл энэ жил бага хатан хааныг дагаж явах байх гэж бодож байсан юм. 

Хаан бага хатнаас салж ядан байгаа шүү дээ, олон хоног орхиод явж түвдэхгүй байх. Тиймдээ ч ордон даяар энэ жил бага хатан анд явна гэж цуурсаар байсан юм. 

"Хаан өөрийн хамт явах хүнийг сонгоогүй гэж хатан надад уламжилсан. Тиймд дүү та нараас хэн нь ч хаантай цуг явсан бай ёс жаягийг чанд сахиж, аюулгүй сайн яваад ирээрэй гэж захих байна"

Хэзээ ч их хатнаас ийм зөөлөн үг гарч байсангүй. 

Аюулгүй сайн яваад ирээрэй гэнээ? Урьд өмнө нь хааны их анд өөр бусдыг үдэж өгөхдөө хатнаас ийм үг унаж байсан билүү? 

Нэг удаад л Сун татварт "Хаанд сайн үйлчлээрэй" гэж байсан санагдана. 

Аргагүй л энэ үг их хатны өргөөнд байсан хүн бүхэнд "Гарцаагүй бага хатан энэ удаад явах нь ээ" гэсэн бодлыг төрүүлсэн байлаа. Гэтэл тэр газар байгаагүй нэг эрхэмд энэ талаарх яриа дорхноо чихэнд нь хүрчих юм гэнэ шүү. 

Мэдээж тэрхүү уг яриаг сонсонгоо шивэгчин охиноороо сэвүүлэн суух эрхэм бол Шурүн их татвар юмсанж. 

Хорсолтойгоор харц унаган уруулаа зуух татвар шуудхан хаанд бараалхараар яаравчлав. Энэ хүртэл хангалттай Сү охины талаар сонсож тэвчиж ирсэн байхад хааны их хатан хүртэл түүнд талтай байгааг сонсоод тэр тэссэнгүй бололтой. 

Эхлээд хааны эх их хатан.

Дараа нь хаантан өөрөө.

Одоо бүр үг сольж ч чадахгүй байсан их хатан хүртэл түүнийг гэж байна.

Юу нь тийм сайхан гэж бүх зүйлийг тэр хүртэх ёстой юм бээ? 


★彡


Энэ зуур хаан айлтгавар бичигт дарагдан сууж байлаа. 

Хаа холын тосгон аймгаас хүртэл өнөөдөр айлдварууд иржээ.

Өглөөнөөс хойш цаас янтуу харчихсан хаан ядран чамархайгаа дарангаа багахан амарч байтал түүний номын их өргөөнд "Их татвар"-ыг залран ирсэнг айлтгав. 

"Оруул"

Тэд зүгээр л цай уун сууцгаасан. 

Хаан цайгаа алгуур оочилж, харин Шурүн татвар ааль заан амаа нимгэн торгоор арчиж байлаа. 

Тэгээд гарч ирэхдээ Шурүн санасан зүйлээ аваад гэх үү бүтээгээд гарах шиг. Түүнийг гарсны дараахан их тайган ийн чангаар айлдсан юм.


Хаан ирэх тэнгэрийн анд өөрийн шударга үнэн Шурүн их татварыг авч явахаар боллоо. Зарлига бичихтүн.



- 🦢

Comment