13 - Хос тогоруу


"Хатан минь та унтахгүй хэрэг үү.."

"Цаг ихэд орой болсон байна шүү дээ"

"Хатантаан"

Өргөөндөө ирсэнээс хойш улаа бутарсаар энэ тэндэхийн булан тохойд очиж шулагнаж, хана хөндлөвчинд очиж толгойгоороо мөргөөд байгаа хатныг түүний шадар авхай Арин унтуулж дийлэхгүй байгаа нь энэ.

Арай гэж нэг юм өмсгөлийг нь тайлж, гоёлуудыг нь салгаад унтлаганы ханбугийг нь өмсүүлсэн ч хатан орондоо орохгүйгээр ийш тийш тогтож хайрлахгүй гүйгээд байх аж. 

Ашгүй төд удалгүй Сү охин ядарсан гэлтэй өөрийн амрах орон дээрээ залрав. Ариныг гаргачихаад тэр өөрийн нөмрөх хөнжилөөр нүдэндээ тултал өөрийгөө хуччихаад дахиад л өнөөх ичгүүргүй бодолдоо өөрөө ичиж байлаа.

Түрүүнээс хойш түүний бодолд хаан тэр хоёрын анхны үнсэлт бодогдсоор байсан юм.

Угтаа бага хатан ичиж буй нь энэ юм гэнэ.

Хөнжилөөрөө толгойгоо бүтээснээ учиргүй хоёр хөлөө савлан хөнжилөөрөө тоглох хатан даанчиг нялхаараа амьтан юмсанж. 

Анхных нь үнсэлт. 

Хаан Юүри хоёрын бүтээсэн анхны сэтгэл гижигдэм үйл хэрэг. Хатан угтаа энэ үнсэлтийг огтоос мартмааргүй байгаа нь үйлдэлээс нь бэлхнээ ойлгомжтой харагдана. Нүдээ аниад л ахиад л төсөөлөх нь өхөөрдөм. Хоёр хацар нь ялимгүй улаа бутарч хааны хийсэн үйлдэл бүрийг тэр дахин толгойндоо тоглуулж эхлэнэ. 

Эзэн хаан элгэмсэг зөөлөн байсан. 

Аргагүй нялх амрагтай болж буй юм болохоор үйлдэл бүх нь зөөлхөн хайр асгаруулсан байсан. Энэ нь ч хатны бяцхан зүрхэнд хүрч одоо ингээд унтаж чадахгүй нойроо хугаслан буй биз. 

Үүр гэгээрэхийн алдад бага хатан арай гэж нэг юм нойрсов. Нандин үнсэлтээ бодоод л баймаар байсан боловч нойрондоо дийлдээд унтчихсан хэрэг. Тиймдээ ч хатан нилээн орой сэржээ. Арин л сэрээгээгүй бол унтаад л баймаар байсан бололтой ихэд нойрмог эвшээлгэсэн шигээ үсээ янзлуулж байлаа. 

"Хатан минь.."

"Өнөөдрийн өдрийн зоогийг хаантан тантай хамт номын өргөөндөө барихыг хүссэн билээ"

Сү охин огцом нээв. 

Ийм чухал мэдээг яагаад одоо хэлж байгаа юм бэ гэж тэр гомдлонгуй өөрийн шадар авхай руу уруулаа цомцойлгон харна. 

Өмөлзөн буй хатнаа Арин мэдэхийн дээдээр мэднэ шүү дээ. 

Хэрэв өглөөний зоогийг барихаас өмнө хатанд энэ мэдээг дуулгасан бол хатан нь мэдээж догдлоод зоогоо барьж чадахгүй хэлэн дээрээ дусал ус ч хүргэхгүй байж мэдэхээр нэгэн. Тиймд л тэр аажуу тайван өглөөний ундаа хүртсэний дараа уг сайхан мэдээг гоо сайхнаа тордон сэргээж байх энэ үед хэлж байгаа юм. 

- Нөгөө ю-юу?

Хатан өөрийнх нь нүүрийг сарнайн дэлбээн устай алчуураар арчих авхайд хандан үг хэлэх гээд төвдөхгүй байлаа. 

"Хатан та ямар нэг зүйл хүсээ юу?.."

"Нөгөө юу лдаа?.."

"Миний урууланд гоё амттай тосноосоо ахиухан түрхээд өгч болох уу л гэж"

Юүри ингэж хэлэнгээ өнөөх авхайн өөдөөс хошуугаа цорвойлгох нь тэр. 

Яг л үнсүүлэх гэж буй мэт түүний хайр татсан үйлдэл бас дэндүү эгдүүтэй асуулт гэх үү гуйлтанд өрөөнд байсан бүх үйлчлэгч авхай нар мишээж байх юм гэнэ. 

 "Та ямар жимстэйг хүсэж байна"

"Мөхөс надад өөрийн гараар хийсэн бөөрөлзгөний, иланг иланг цэцэгний бас бэрсүүт жүржний амттай уруулын тоснууд байна"

Гурван өөр өнгөтэй жижиг бөөрөнхий тоснуудыг хатан эргэлзэнгүй харан байна. Тэгсэнээ нүүр дүүрэн мишээгээд "Бөөрөлзгөнө" гэв. 


★彡


"Хатан танд усан ногоон өнгө ихэд сайхан зохижээ.."

Усан ногоон өнгийн хатан өмсгөлтэй Сү охин хацраа үл ялиг даран өмнөө байх үхрийн мах руу гар сунгав. Хүссэн тавагтай зүйл нь багахан хол байсанд хатан дургүйлхэж хөмсөгөө атиралдуулж байх аж. 

Түүний үйлдэл хүүхэд шиг байсанд хаан инээж өнөөх хүсээд байсан үхрийн махыг нь өөрийнхөө савхаар авч өгөн хатны тавган дээр эвтэйхэн тавилаа. Мах нь ойртоод ирсэнд хатны нүдэнд оч гялалзан байна. Мах хараад л ингэж баярлана гэж хэн санах билээ. 

Хаан ахиад л учиргүй хөхрөв.

Угтаа хаан бага хатан хоёр өдрийн зоогоо хамт барьж буй нь энэ. 

Энэ үед хаан өөрөө зоог барихаас илүүтэйгээр хажууд нь амаа олохгүй энэ тэндэх таваг руу гараа сунгах хөдөлгөөнтэй бага хатнаа тухтай гэгч нь харан сууж байв. Түүний сэтгэлд дулаан зүйл хурж байгааг хаан өөрөө ч тэр гадарлаж байгаа нь дамжиггүй. 

Их хатнаас эхсүлэд л бишгүй олон бүсгүйчүүдтэй зоог барьж байсан хаан яг одоо маш шинэлэг мэдрэмжинд умбаж байгаа нь энэ юм гэнэ. Ихэнх татварууд хааны дэргэд юм идэж шалидаггүй идсэн ч ганц хоёрхон ногоо идсэн болоод л хаанд тал засаж ус, унд дөхүүлж амыг нь арчиж өгдөг бол өнөөдөр байдал эсрэгээрээ байх нь сонирхолтой. 

Хаан бага хатныхаа амыг арчиж өнөөх нялх амраг нь хаанаас ус нэхэн гараа сарвалзуулна. 

Зол болж өдрийн зоог дуусав. 

Сү охин зоогийн дараагаар хааны номын өргөөгөөр явж энэ тэрүүгээр дуу алдан элдэв янзын зүйл сонирхон явж байлаа. Харин хаан бичгийн ширээнийхээ ард өдөр бүр л танилцдаг өргөх бичиг, зарлигуудтай танилцаж байх ажээ. 

"Номын өргөөг минь нураачихваа.."

Хажуугаар нь салхи татуулан гүйж өнгөрөх хатанд хандан хэлсэн нь харин энэ байлаа. 


★彡



"Хатан минь та өчигдөр ч бас оройтож амарсан шүү дээ"

"Өнөөдөр эрт хажуулвал дээргүй юу"

Арины хэлсэн зүйлд Юүри толгой сэгсрэх аж. 

Тэгсэнээ амандаа зуусан байсан оёдолын утсыг татаж гартаа барьж буй уран үйлээ үргэлжлүүлж байлаа. Шадар авхай хатны дэргэд улам ойр ирж зогсоод хийж буй зүйлийг нь харвал ойлгомжтой хатгамал байх нь тэр. 

Гэхдээ дүрс нь хоёр шувуу шиг зүйл.

Сайтар ажиглаад харвал хос тогоруу байв. Олон сайхан хатгамал хийх дүрс байдаг байтал яагаад хос тогорууг хатан нь шөнө оройн цагаар улааран хатгаж суугаа юм болоо гэж Арин гайхаж бас хажуугаар нь ихэд сонирхож байсан юм. 

- Яагаад хос тогоруу вэ гэж үү?

- Би өдөр хааны номын өргөөнд нэг үлгэр уншсан юм

"Үлгэр ий?..."

Бүхэл бүтэн хааны номын өргөөнөөс үлгэр олоод уншчихдаг хүн гэж бас байх л юм гэнэ. 

Хатан шадар авхайн гайхсан асуултанд толгой дохино. Тэгсэнээ яриагаа үргэлжүүлэн "Бүр мухрын мухарт нь байсан нэг үлгэрийг би онгичиж яваад олчихсон юм. Их гоё үлгэр байна лээ. Жирийн тосгоны эхнэр, нөхрийн талаар гардаг. Тэрэн дээр яг ийм хос тогоруу гардаг байхгүй юу"

Арин хатныхаа хэлэх гэсэн санаа ойлгочихоод инээвхийлж байлаа. Угтаа хатан нь өөрийн уншсан үлгэр дээрх хос тогорууг урлаж суугаа нь тэр байх нь. 

Энэ шөнө хатан өнөөх хатгамалаа урласаар таарсан юм. Үүр цаг хаяарч өглөөний нар тэнгэрт мандахад өнөөх хос тогоруу нь хэдийн бэлэн болчихсон үнэт цагаан торгон дээр үзэсгэлэн гоогоо хадгалан байна. 

Харин тэрхүү бүтээлийн дэргэд хатан унтлаганы ханбугаа өмсөөтэй чигээрээ суугаагаар унтаж байх ажээ. 


- 🌺

Comment