12. Насан туршид чинь!

Түүнийг сонсож дуусахад аль хэдийн шөнө болсон байлаа.

Эмгэн "Ийм л түүхтэй" гэж хэлээд яриагаа дуусгав.

Одоо л бүгдийг ойлгож эхэлж байна, өөрийн эрхгүй гүн гүнзгий санаа алдмаар санагдлаа. Тэдний хайрын түүх гунигтай  юм. Гэвч яг одоо бол миний хайрын түүх л илүү гунигтай болчих гээд байна. Тиймээс би ямар нэг арга хэмжээ авах ёстой юм байна гэсэн бодол л толгойд бууж ирлээ.

Зарим зүйлийг илүү тодорхой мэдэж авах шаардлагатай байсан тул "Инбиний тийм хатуу байдагт гайхах зүйлгүй болчихлоо. Би ч бас гэр бүлийг минь хөнөөсөн алуурчинд яг л тэгж хандах байсан. Гэхдээ нэг зүйл ойлгомжгүй юм. Тийм их үзэн ядалтаас үүссэн харилцаа байж яагаад одоог хүртэл ийм хүчтэй байгаа юм бэ? Жунины түүн рүү ширтэж байсан харцыг би одоо ч бодсоор байдаг юм. Ном зохиол дээр нүдэнд нь хайр гэрэлтэнэ гэх үгийг олон уншиж байсан ч яг ч утгыг нь ойлгодоггүй байсан бололтой. Жунины тэр харцыг харах хүртлээ. Яг л ертөнцийг тэр чигт нь харж байгаа мэт ер бусын харц байсан. . . .Ингэж хэлмээргүй байгаа ч Жунин одоо ч түүнд маш их хайртай байх. Харин Инбинь ямар бол?? биш ээ тэр яагаад өстөн дайсныхаа 2 хүүхдийг гаргасан юм бол? одоо бүр 3 дахь хүүхдийг нь тээж байгаа нь нэг л зохицож өгөхгүй юм" гэж хэлээд хөмсөг зангидахад

Эмгэн намайг шоолох мэт үл ялиг жуумалзаад "Хайр үзэн ядалт тийм ч хол зайтай зүйл биш шүү дээ. Заримдаа зэрэг оршиж байдаг юм. Инбинь солиотой болохоор түүний хүүхдүүдийг гаргаад байгаа юм биш. Харин түүнд маш их хайртай болохоор л хүүхдийг нь гаргаж байгаа юм. Чөтгөрийн хүүхдийг тээнэ гэдэг хайр л биш бол бусдаар ямар ч хүний тэвчиж чадахгүй хүнд даваа шүү дээ" гэх нь тэр.

"И-Инбинь яаж байгаад Жунинд дурлачихсан юм? ер нь түүнийг алах гэж очсон байж яаж байгаад хүүхдийг нь тээчихдэг байна аа? үүнийг үнэхээр ойлгохгүй байна" гэхэд

Эмгэн нэлээд чанга инээснээ "Чи үнэхээр мангаст чин сэтгэлээсээ дурлажээ. Араатанд дурласан хүний чихэнд алах аргыг мянган удаа хэлсэн ч тогтоож авч чаддаггүй юм. Сонсоод л мартана. Чи ч үнэхээр хэрэгтэй хүн бололтой. Би чамд бүх чадлаараа туслах болно" гэж хэлээд бахтай нь аргагүй толгой дохилоо.

"Яг юу яриад байна аа? та асуултад хариулсангүй. Бас юу мартсан гэж? таны ярьсан түүх чинь жаахан утгагүй байлаа! Жунин. . . биш ээ Кай! тэр Инбиний гэр бүлийг алчихсан. Тэгээд Инбинь өшөөгөө авч түүнийг алахаар гэрт нь ой руу очсон шүү дээ. Гэтэл тэр том ойд алах оролдлого ч хийхгүй хий дэмий байсаар байгаад эцэст нь хүүхдийг нь гаргаад дуусчхаж байгаа юм уу? тэгээд хүүхэд гаргасан хойноо яах гэж өөрийгөө илчилж байгаа юм бэ? энэ бүх түүхэнд чинь ямар ч утга учир алга!"  гэж хэлэхэд

Эмгэн таатай гэмээр инээмсэглэл тодруулснаа "Утга учир байгаа. Чи л санаж чадахгүй байгаа болохоос" гэх нь тэр.

Би "Та чинь юу л яриад байна аа. За за энэ ойлгомжгүй зүйлээ түр хойш тавья. Жунин маш удаан амьдрах юм байна. . . тэгэхээр би яах вэ? би чинь энгийн хүн ганц зуун ч хүрэхгүй насална шүү дээ. Инбиний хэлсэн үг ийм утгатай байсан гэж үү? намайг үхэх хүртэл гэдэг тэр үг?"

Эмгэн "Тийм ээ, энгийн хүн ч ойлгоход хялбар зүйл биш гэж үү? чи хэдэн арван жил амьдраад л үхнэ. Харин тэд хэдэн мянган жил амьдарна. Чи үхсэн ч тэдний амьдрал цааш үргэлжилсээр л байна"

Би "Үгүй ээ! тийм байж болохгүй биз дээ? энэ чинь шударга бус" гэж хэлээд шарандаа ч гэх үү эсвэл ийм хувь тавиланд хутгалдсандаа ч тэр үү хоолой зангирч орхилоо.

Эмгэн юу ч болоогүй мэт тайван суух бөгөөд "Бодит үнэнийг яах ч билээ дээ. Өнөөдөр би чамд хангалттай том нууцыг дэлгэлээ. Би одоо ядарч байна. Чи яв" хэмээн намайг гарахыг сануулах мэт гараараа дохив.

Яг одоо амьдрал минь тэр чигтээ эргэлзээ, асуултаар дүүрчихлээ.

Би угаасаа л энгийн хүн. Тиймээс энгийн хүн шиг наслаад үхэхдээ хэзээ ч харамсахгүй байсан. Гэвч хайрт нөхрийн минь хуучин эхнэр гэгдэх тэр эмэгтэй намайг үхсэн ч түүнтэй хамт байсаар байна гэдгийг мэдэх, үнэнтэй тулах мөч надад нэлээд хүнд тусаж байгааг нуух юун.

Эмгэн "Яв л даа, өөр асуух зүйл байвал дараа ир" гэж энэ удаад зандрах мэт бага зэрэг түрэмгий өнгөөр хэллээ.

Би "За. . . надад жаахан бодлоо цэгцлэх хугацаа хэрэгтэй байна. Би дараа заавал ирнэ ээ"  гэж хэлээд өрөөнөөс гарах гэж байхдаа гэнэт нэг зүйлийг санасан болохоор эргээд зогслоо.

"Эмээ, биш ээ эзэгтэй ганцхан зүйл. . ." гэхэд

Эмгэн "За" гэв.

Би "Прэтус гэдэг чинь юу юм бэ? Инбинь цус сорогч болохоосоо ч өмнө ямар нэг чөтгөрийн төрөл байсан юм уу?" гэж асуухад

Эмгэн намайг шоолох мэт чанга инээснээ "Үгүй дээ, Прэтус бол бурхны бүтээсэн бяцхан  зэвсэг" гэв.

"Зэвсэг??" гэж гайхан асуухад

Эмгэн "Ихэнх тохиолдолд Прэтус энгийн хүн байдаг. Энгийн хүн боловч маш их увдист хүчийг агуулсан гэж хэлж болно. Үзэсгэлэнт цэцэг зөгий болон бусад шавжийг өөртөө татдаг шиг Прэтус бол чөтгөрүүдийг татах зориулалттай цэцэг"

Би "Юу?? яг юу гэх гээд байгааг чинь огт ойлгохгүй байна"

Эмгэн "Чөтгөрийн хүч маш их гэдгийг хэлсэн шүү дээ. Тэднийг цаг үргэлж хянаж барьж байхгүй бол нэг л өдөр бурхны эсрэг босох том хүч байгаа юм. Тийм дээ ч дэлхий ертөнцөд хамгийн хүчирхэг чөтгөрүүд мэндлэх үеэр, эсвэл тэднийг хамгийн хүчирхэг үедээ ирэх мөчид тэднийг хорих сэтгэлийн шоронг хамт бүтээдэг юм. Увдист хүчтэй үзэсгэлэнт Прэтус төрдөг. Прэтусын увдист хүч чадал нь энгийн хүн эсвэл чөтгөр, бүр эсвэл сахиусан тэнгэрүүдээс ч мэдрэх боломжгүй асар хүчтэй сэтгэл хөдлөл, аз жаргалыг мэдрүүлж чаддаг онцгой хүчийг хэлнэ. Бусад хүний гараас хөтлөх, Прэтусын гараас хөтлөх хоёр тэнгэр газар шиг л ялгаатай. Энгийн үед мэдэрч болох жижигхэн мэдрэмжийг хүртэл хэдэн зуу дахин нэмсэн мэт хүчтэй мэдрүүлдэг гэсэн үг. Энгийн хүн чамайг давсны ганцхан ширхэг шиг өчүүхэн жаахан бас гашуун амт гэж үзвэл Прэтус бол атга дүүрэн амтат шоколад мэт тааламжтай амт. Үүнд л түүний хүч чадал, ялгаа оршино"

Би "За..... тэгэхээр чинь Прэтусд хүрэх, тэврэх, үнсүүлэх гэх мэт  нь энгийн хүнтэй хийснээс хэдэн зуу дахин тааламжтай мэдрэмж төрүүлдэг гэсэн үг үү?"

Эмгэн "Тийм ээ"

Би "Тийм юм бол Жунины хайр хуурамч юм биш үү? тэр зүгээр л Инбиний увдист ховсдуулчихсан юм шиг санагдаж байна"

Эмгэн "Мэдрэмж бол зүгээр л тухай цаг мөчид мэдэрч байгаа зүйл. Харин хайр сэтгэл гэдэг өөр. Тэр мөнх настай ч байж болно" гэж няцаав.

Жаахан уур хүрсэн ч энэ бүх түүхийг бүрэн ойлгохын тулд нарийн жижиг зүйлийг ч ухаж ойлгох хэрэгтэй байв.

Би "Прэтус чөтгөрүүдэд зориулагдсан гэлээ. Бас хамгийн хүчтэй чөтгөр төрөх үед Прэтус төрдөг гэсэн. Инбинийг бурхан тийм зориулалттай төрүүлсэн гэж үү? Жуниныг хорих гэж?"

Эмгэн тоомжиргүй гэмээр мөрөө хавчаад "Тийм бас үгүй. Энгийн хүмүүс мэдрэхүй багатай тиймээс хүн бүр Прэтусыг хараад шууд таньж чадахгүй. Харин түүнд хүрч үзсэн хойноо л увдист хүчийг нь мэдрэх байх. Чөтгөрүүд бол өөр. Тэд хүрээгүй байсан ч хараад л Прэтусыг таньдаг. Бас тэднийг ямар аюултай хүчтэй нөлөөлөлтэйг нь ч мэддэг. Гэхдээ нэгэнт Прэтустай таарсан бол сайн муу бүх чөтгөрүүд түүн рүү тэмүүлэх нь мэдээж. Прэтусыг өөрийн болгож чадах үгүйгээс тэдний хоригдох үгүй шийдэгдэнэ. Гэвч ямар ч тохиолдолд олон чөтгөр түүний араас гүйвэл мэдээж хэрэг хамгийн хүчирхэг нь түүнийг өөрийн болгоно. Тиймээс л хамгийн хүчирхэг чөтгөрт зориулсан цэцэг гэж байгаа юм. Сэтгэлийн шорон гээд байгаа минь хайр юм шүү дээ. Прэтуст дурласан чөтгөр өөрийн адын хүсэл, хорон санааг бүхэлд нь мартаж зөвхөн хайр сэтгэлийнхээ төлөө амьдарсаар насыг бардаг тул Прэтус бол тэдний сэтгэлийн шорон гэж нэрлэх болсон хэрэг"

Би "Ойлголоо, мэдээлэл өгсөнд баярлалаа" гэж хэлээд өрөөнөөс гарлаа.

=====================

Гэртээ эргэж ирлээ. Жунин өмнө нь байдаг шигээ л эелдэг бөгөөд тайвнаар намайг угтаж авав.

"Ямар хүнтэй уулзсан болоод ингэж их удсан юм? санаа зовж байлаа" гээд гадуур хувцсыг минь авахад юм хэлсэнгүй Жуниныг тэвэрлээ.

Жунин "Яасан бэ?" гэж аргадах мэт дотно хоолойгоор хэлснээ дахиж асуусангүй зүгээр л зөрүүлэн тэврэв.

Би "Би чамд хайртай. Насан туршдаа хамт баймаар байна" гэж хэлэхэд

Жунин "Мэдээж шүү дээ, насан туршид чинь хамт байх болно" гэж хэлээд духан дээр үнслээ.

Насан туршид чинь!.. .  .тийм ээ энгийн үед байсан бол би анзаарахгүй харин ч баярлах байсан байх. Гэвч одоо ингээд үнэний захаас мэддэг болсны дараа сонсоход энэ үг бол "Чамайг үхэх хүртэл" гэх үг байсан юм.

Би үхсэн ч түүний амьдрал дуусахгүй болохоор тэр!

Зөвхөн надад хамааралтай үг. . .

=====================

Epilogue:

Юүминыг гарсны дараа Жэну зөрөөд орлоо.

Амрах гэж байсан эмгэний өрөөнд дахиад л зөвшөөрөлгүй орж ирсэн Жэну. Энэ удаад эмгэн уурласангүй.

"Яах гэж ирсэн юм?" гэж асуув.

Жэну "Тэгээд яав? түүхээ ярьж өгсөн үү?" хэмээн инээмсэглэн асуулаа.

Эмгэн ч бас бахтай инээмсэглэл тодруулаад "Мэдээж шүү дээ. Үхлийн аргатай нь хамт ярьсан гэвч тэр санахгүй байгаа" гэхэд

Жэну "Гайхалтай мэдээ байна. Эцэст нь бид зөв зэвсгээ олж тийм үү?" хэмээн хөмсгөө өргөхөд

Эмгэн "Одоо сайн хурцлаад өгөхөд л болно" гэв.

Жэну бага зэрэг мушилзаад "Түүнд санаа зоволтгүй дээ. Хурцлах зүйл минь бэлэн байгаа. Дараа дахиад ирвэл хүссэн бүгдийг нь ярьж өгөөрэй"

Эмгэн "Тэр мэдээж" гэж хэлэхэд Жэну ч гараад явлаа.

===================

SD захиалга^^


Comment