Хэргийн газар

Өглөөний ургах нарнаас үдшийн бүрий хүртэл нойр минь хүрэхгүй, ямар нэгэн зүйлийн талаар бодсоор аль хэдийн 72 цаг өнгөрлөө.


Алуурчиныг яаж барихаа мэдэхгүй байгаа ч ямар нэгээ зүйл төлөвлөчихсөн байгаа. Биелэх үгүй нь мэдэхгүй ч биелээсээ гэж хүснэ.


Дуу хураагуур, байршил тогтоогч хоёроо биедээ нуун бэлдсээр үхэж магадгүй гэж бодон сүүлийн удаа аав ээжийгээ тэвэрч ямар их хайртайгаа хэлэн. Жүнмён рүү "Хайртай байсан шүү. Аз жаргалтай амьдраарай" гэж зурвас биччихээд гэрээсээ гаран явлаа.


Аллагын газар болох харанхуй гудамжинд ирэхэд хэн ч байхгүй байлаа. Гүнзгий амьсгаа авсаар утсаа гаргаж ирэн гэрэл тусгах гэтэл мартсан байлаа.


Тусламж гуйх боломжгүй болсон тул одоо өөрийнхөө азанд найдаж үхэхэд минь өвдөхгүй байгаасай л гэж хүснэ.


Бодит байдалтай эвлэрэн эргээ тойрноо харанхуйн дундаас ялгахын тулд доороо эргэлдэж байтал архан талаас минь хэн нэгний хоолой сонсогдлоо.


Чихүүдэс хүргэм хоолойтой энэ хүн мэдээж алуурчин байсан юм.


-"Хэн нэгнийг дагуулаагүй биз" гэх түүний хэлсэн үгээр биеийн минь бүх шар үс босож хамаг бие арзас хийлээ.


-"Мэдээж. Та одоо намайг алах уу?"


-"Найзыг чинь алахад хэрэглэсэн хутга цагдаа нарын гарт чамаас болж орсон болохоор их төвөгтэй байгаа шүү. Гэсэн ч тэд нар намайг барьж чадахгүй байна." гээд тэр инээлээ.


-"Сөүлд гарч байгаа аллагын хэрэгтэн та юу?"


-"Охидуудын цус их шингэхэн урамтай байдаг шүү. Чинийх ямар бол?"


-"Яагаад миний найзыг алсан юм? Яагаад ахлах ангийн сурагчдыг алаад байгаа юм бэ? Ямар буруу юм хийсэн гэж?" гэсээр шүлсээ залгин, давхар сул дорой харагдахгүй гэсэндээ нулимсаа дотогшоогоо залгин байж асуухад


-"Хөөрхөн охид хөвгүүдээр тоголож ашиглачихаад хаядаг. Тэд бүгд хогийн амьтад байсан"


-"Миний найз тийм хүн биш. Чи андуурч байна" гараа атгасаар хэлэхэд


-"Чи яаж мэдэж байгаа юм? Чиний найз намайг хаясан" гээд тэр надруу ойртоход би түүний ойртсон хэмжээгээр хойш ухарсаар хананд тулахад одоо л түүнийг хэн гэдгийг нь таних шиг боллоо. Энэ алуурчин Жинагийн хуучин найз залуу байна.


-"Бурхан минь гэж.! Чи яах гэж тийм зүйл хийсэн юм? Ёнүг ааа Тэр охид чамд буруу зүйл хийгээгүй. Чи өөрөө л адгийн новш" гээд түүнийг хэд цохихдоо байршил тогтоогчоо наачихлаа. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу болсон ч одоо би өөрөө яаж амьд гарахаа мэдэхгүй нь...


-"Одоо хангалттай.Чи хэтэрхий их зүйл мэдчихлээ" гээд тэр халааснаасаа хутга гаргаж ирэн гэдэс рүү минь бүлэх гэж байхад хэн нэгэн түүний хажуу талаас өшиглөөд авлаа...


Чи байхгүй ертөнцөд
би ганцаараа байгаад яах юм?

Comment