Болохгүй

Намигын талаас:
Өвлийн улирал айлчлан ирэхэд чи миний цас болсон.
Хаврын улирал хийсэн ирэхэд чи над дээр цэцэг шиг дэлгэрсэн
Зуны улирал гэрэлтсээр ирэхэд чи миний цэцэг болсон
Намрын улирал болоход чи буцаад ирнээ гээд хийсэн унасан


Чиний хэлсэн үг миний сэтгэл зүрхэн дэх асах оч минь болсон. Салхи салхилж, бороо ороход унтарах ч чи унтраахгүй гэж амласан


-"Юу яриад байгаа юм бэ? саарал өнгө хэзээ ч үзэсгэлэнтэй харагдахгүй"


-"Саарал өнгө хар цагаан хоёроос уусан үүссэн. Нэг нь бүх өнгөнд уусч чаддаг, нөгөө нь бүх өнгийг шингээж чаддаг өнгөнүүдийн үүсмэл өнгө үзэсгэлэнтэй байхгүй гээд яах юм?" гээд тэр миний гарнаас атгахад


-"Тэгвэл саарал өнгөний үнэ цэнийг мэддэг хүн нь  зөвхөн чи" гээд хэлэхэд өөрийн мэдэлгүй харц минь түүний уруулд анхаарлаа хандуулж бодол минь зөвхөн ямар амттай бол гэдгийг бодож байлаа.


-"Би чамаас ах шүү" гэсээр тэр уруул дээр минь үнсэхэд. Хүсэж байсан бүх зүйл минь биелсэн мэт санагдаж сэтгэл минь бүрэн түүнд уусчихлаа.


-"Уучлаарай" гээд тэр үнсэлтээ зогсоон босох гэхэд нь би түүнийг доош татан суулгаж уруул дээр нь үргэлжлүүлэн үнслээ.


*****


Далайн эрэг дээр болсон зүйлээс хойш бидний хэн нь ч хэнтэйгээ яриа өдөхийг оролдсонгүй.
Замын турш бидний хооронд чимээгүй байдал удаан хугацааны турш ноёлсоны эцэст


-"Та намайг галзуу гэж боддог уу?" хажуугаар өнгөрөх зүйлсийг ажигласаар асуувал


-"Үгүй ээ. Харин би чамайг өөрийгөө олоход чинь заавал туслана гэж боддог" гээд тэр урдах замаа харсаар хариуллаа.


-"Бидний далайн эрэг дээр хийсэн зүйл зөв үү?"


-"Чи юу гэж бодож байна"


-"Миний мэдрэмж худлаа хэлэхгүй учраас би зөв гэдэгт нь итгэж байна. Таны мэдрэмж юу өгүүлсэн бэ?"


-"Чамайг алдаж болохгүй гэдгийг. Тэгтээ бид хамт байж болохгүй ээ. Би бол чиний эмч бас би чамаас хөгшин" гэсээр тэр санаа алдахад


-"Та намайг гунигт амьдралаас минь салгасан хүн. Миний хэн болохыг өөрт минь ойлгуулахыг хичээсэн хүн. Хамт байж болохгүй ээ гэдэг бодол чинь л бүх зүйлийг хэлж өгч байна. Та надад сайн юм уу?" гээд түүн рүү харвал тэр гэнэт хурдаа багасган машинаа зогсоогоод


-"Чи бол сурагч харин би чамаас ах. Чамд надаас илүү чамд сэтгэлтэй сайн олон банди олдоно. Аав ээж чинь уурлах болно. Чамайг юу ч болсон өөрийгөө гэмтээхгүй байвал энэ чамайг гэх миний сэтгэлийн биелэл. Өөр зүйл байхгүй"гэхэд нүднээс минь өөрийн эрхгүй нулимс урссаар


-"Хоёр дахь удаагаа хүнд итгэж үзсэн. Дахиад л намайг орхих нь" машины хаалгыг хүчтэй саван бууж алхаж эхэллээ.


-"Нами машинд суу" гэж түүнийг орилоход
-"Хэрвээ би суувал чи бодлоо өөрчилөх үү?" гэхэд тэр юу ч хариулалгүй замын хажуугаар харин харьтал минь намайг даган явсан юм.


Удаан хугацааны дараа хүнийг хайрлах сэтгэл минь эргэн ирэхэд чи үүнийг болохгүй гэсэн

Comment