7. Үдэшлэг

Санни ээжээсээ уучлалт гуйгаад, хэтрүүлэн төсөөлсөн гэдгээ хүлээн зөвшөөрснөөр тэд цагийг тайван, зугаатай өнгөрөөнө. Энэ үед Жонгүг...


 __


Жонгүг гүн нойрондоо автаж байхад нь утасны хангинах чимээ сэрээж орхив.
-Байна. Яасан Тэхён?


Чамайг үдэшлэгт урих гэсэн юм.


Юун үдэшлэг билээ?


Үдэшлэг бол үдэшлэг.
Аан бас санаа зоволтгүй! Санниг араар тавих охин олдохгүй байх.


Гэй үдэшлэг юм уу?


Өдөөд байна уу? Өвс. Өвс гэж мэдэхгүй юу.


Жонгүг цаг харвал 20:00 цаг болж байв. Шартчихсан орон гаран байдалтай тэр эцэст нь үдэшлэгт явахаар шийдэв.
- Хаана болох юм?


Энэ үгээрээ тэр өөрийгөө шинээр олж авсан юм.
Би хэн юм бэ? Яагаад жүжиглэдэг юм бэ? Юунд дуртай юм бэ?


Магадгүй бүх хариултыг Тэхён түүнд өгч чадах юм шиг санагдсан аж. 


__


Жонгүг хэлсэн хаягаар нь явж очиход өндөр бараан барилга угтав. Дотогш орон ресепшний хэлсэн тоотруу очин хаалгыг нь тогшиход танихгүй залуу онгойлголоо.
-Чи үдэшлэгт ирж байгаа залуу мөн үү?


- Т-тиймээ.


Танихгүй залуу түүнийг оруулахад өргөн буйдан дээр тухлан суух Тэхён Жонгүгийг харангуутаа өнөө л нэг ёжтой инээдээрээ инээн
- Ирчихсэн үү?


Үдэшлэг дээр Тэхёнаас гадна өөр хүн харагдахгүй байсан болохоор Жонгүг гайхан
- Би энд үдэшлэг болж байгаа гэж бодсон юмсан.


- Чи үнэхээр үдэшлэг гэж бодоо юу?


Гээд Тэхён танихгүй залууруу толгой дохиход өнөөх залуу халааснаасаа нэгэн ууттай зүйл гаргаж ирэв.


- Энэ миний бодож байгаа зүйл мөн үү?
Хэмээн Жонгүг гайхахад Тэхён мөн л толгой дохино.


- Бид баригдвал юу болохыг мэдэж байгаа биздээ?


- Өөр яриа байна уу?


Хусог түүнийг үл тоон бусдаасаа ийнхүү асуув. Харин Жимин өөр нэг өрөөнөөс хэн нэгэнтэй утасаар хэрүүл хийсээр гарч ирээд ууртайгаар таслав. Тэр Жонгүгийг харчихаад 


-Түүнийг ирнэ гэж санасангүй гайхалтай.


- За эхэлцгээе.


Тэхён уруулаа долоосоор ийнхүү хэлэх бол Хусог ууттай юмыг задлан үнэртсээр
- Нунтагыг нь хэрэглээгүй их удажээ.


- Та нар үнэхээр итгэлтэй байна уу?
Жонгүгийг итгэлгүй хэлэхэд
Тэхён ширээ цохисоор
-Хараал идсэн амьдралаа хөгжилтэй болгомоор байна гэсэн биздээ?


- Тэхён! Чи бүр донтчихож ээ?


-Үхэхийн хооронд заавал сайн сайхан зүйл хийх ёстой гэж үү? Би жүжиглэж амьдармаараагүй байна гээд байсан хүн нь чи шүү.


-Гэхдээ-


-Битгий тайлбар тавь. Чи миний цагийг үрж байна. Амьдралыг иймэрхүү юмнаас эхэлдэг юм шүү дээ. Амьдармаар байгаа бол бүү татгалз


Өнөөх чимээгүй сууж байсан танихгүй залуу санаа алдсаар
- Тийм л юм бол яах гэж ирсэн юм?


Бүгд чимээгүй болцгоов. Харин Жимин уурласаар
- За хангалттай. Би тэсэхгүй нь.
Гээд тэд хороо зооглолоо.


Энэ явдлаас хойш 2 цагийн дараа Санни гэртээ иртэл Жонгүг байсангүй. Цагийн зүү аль хэдийнээ 12 цагийг заасан байлаа. Тэр өмнө нь ингэж байгаагүй болохоор санаа нь ихэд зовж арав хорин удаа залгасан ч утасаа авсангүй. Санни дэмий л сандран шалан дээгүүр холхино. Утас нь дуугарахад цочихын зэрэгцээ баярласаар хартал Жонгүгийн дугаар байв.


- Байна уу? Чи яг одоо хаана байна?


Би Жонгүг байна


Бэртэж гэмтээгүй биздээ?


Би зүгээр л сайн хүн.


Архи уучихсан юм уу?


Хөөе! Чи хэн болчихоод...


Жонгүгийн дуудлага тасрав. Магадгүй цэнэг нь дууссан байх. Түүний хоолойг сонсоод санаа зовох нь арай багассан ч уур нь хүрч эхлэв.


__


Цаанаасаа л хүйт даах Тэхёний энэ барилга. Барилга гэхээс илүүтэй зочид буудал гэсэн нь дээр байх. Хамгийн тансаг зэрэглэлийн өрөөнд тэд хорьж болохгүй хорин нас гэх нэрний доор наргицгаана.


-Тэхён! Бид яагаад амьдраад байгаа юм бэ?


Жонгүг тааз ширтсээр ийнхүү асуухад Тэхён инээсээр
-Энэ дэндүү хүчтэй эд байгаа юм л даа.


Харин Хусогын сэтгэл нь тогтворгүйжиж , үүлэн дээгүүр нисч байгаа мэт тайвшралыг мэдрэнэ.
- Мин Юнги! Өнөөдөр би тооцоог нь хийх үү?


Утасаа ширтэн архи гудрах өнөөх танихгүй залуу тоох ч үгүй
- Хамаа алга даа.


Жонгүг Хусогын хэлсэнийг сонсонгуутаа ухас хийн босон гараа сунгаад
- Тэгэхээр намайг Жон Жонгүг гэдэг. Чамайг?


Харин тэр залуу тэнэг хүнтэй уулзсан мэт ярвайн
- Мин Юнги.


Цаг аль хэдийнээ шөнө дундыг заасан байхад Юнги болон Жонгүг гэр гэртээ харихаар болов. Юнги цахилгаан шатанд ороод урт гүнзгий амьсгаа аван гаргасанаа
- Чи яг л өөрийгөө олоогүй байгаа өсвөрийн хүүхэд шиг юм. Юу сайн юу мууг ялгадаггүй юм уу?


Жонгүг инээмсэглээд
- Би өөрийгө олж авч байна. Тэгээд юу гэж? Магадгүй Тэхён надад том тус хүргэж байгаа байх.


- Инээдтэй юм. Чиний үйлчилгээ гараагүй л байгаа юм уу? Хамгийн хүчтэй бөгөөд хурдан үйлчилгээ нь гардаг өвс юмсан.


- Мэдэхгүй


Цахилгаан шатнаас буугаад тэдний зам салаалав. Жонгүг явсаар гэртээ ирэхэд Санни унтаж байлаа. Гутлаа ч тайлалгүй унтлагын өрөөнд орж ирэн
Санниг тэвэрсээр гүн нойрондоо умбав. Харин Санни маргааш түүнтэй тооцойтой бололтой.


*Хэн нэгнийг хуурах түүнд таалагдаж байгаа бололтой*...


Hey guys. Юуны түрүүнд манай хаяг 100 followers-той болжээ. Маш их баярлалаа. Хайртай шүү. ❤❤


🍭Caice🍦 for 🥤juilate🍫

Comment