01. Анхны уулзалт

2010 он (Дурсамж)


Бага ангийн нэгэн өхөөрдөм охин өдрийн тэмдэглэлээ хөтлөн сууна.Тэр бол И Санни. Түүний аав ээж Ким Тэхён гэх хүүгийн эцэг эхээс хөрөнгө оруулалт авахаар болсон юм. Хүүхдүүдээ ч хооронд нь суулгана гээд тохирчихсон, худууд болно гэдгээ ч хүлээн зөвшөөрчихсөн байх аж. Тэд хүүхдүүдээ танилцуулах бяцхан уулзалт зохион байгуулсан байлаа.


Санни ээж аавдаа сайхан амраарай хэмээн хэлэхээр өрөө рүү нь ортол аавтайгаа мөргөлдчихөв.
- Өө Санни! Бяцхан охин минь аав нь чамайг дуудах гэж байлаа. Бид нэг чухал зүйлийг ярилцах хэрэгтэй байна. Маргааш аавынх нь хувьд хамгийн чухал өдөр. Хэрвээ маргаашийн уулзалт бүтчихвэл аавынх нь ажилд томоос том тус болно гэсэн үг. Чи аавдаа туслах уу?


- Тэгье!


- Сайн охин. Чи ердөө л Ким ахынхаа хүүтэй сайхан харьцахад болно. Хэрвээ чи ажилаа сайн хийвэл аав нь маш их баярлана. Тэгээд бид хамтдаа зугаацах цаг ихтэй болно.


- Үнэн үү? Тэгвэл би хичээнээ ааваа!


- Вуаа! Ийм ухаантай охинтойдоо талархах юм!


Гээд Санниг үнсэн өрөө рүү нь явуулав.


__


Маргааш нь Саннигийн эцэг эх уулзалт болох газартаа ирэхэд нь Ноён Ким баяртайгаар тэднийг хүлээн авлаа. Энэ нь их найрсаг, дотно санагдуулна.
- Сайн байцгаана уу? Уулзаагүй удаж ээ!


- Сайн. Сайн байцгаана уу? Харин тийм ээ! За Америкт хэр байнадаа


- Сайхан байгаа.


Тэгтэл Саннигийн аав


-Намжүүн ч бас ирээ юу? Өнөөдөр Тэхёнийг ганцаараа ирнэ гэж бодсон юмсан.


- Харин манай Тэхён өвдчихсөн байгаа. Уг нь тэр өнөөдрийн нислэгээр ирэх байсан юм. Гэвч...


- Аан зүгээрдээ. Дараа уулзчихъя.


- Ингэхэд Санни хаачсан юм?


- Аан тэр орж ирж байгаа.


Гээд Саннигийн ээжийг хэлж дуусгаагүй байтал цагаан нимгэн даашинзтай охин хаалгаар орж ирэв. Намжүүн түүнийг хараад шууд л дурлачих нь тэр. Өөгүй цагаан арьс, үзүүртэй хамар, жижиг царай, том нүд, нарийн эрүү. Солонгосын төгс бяцхан охинд дурлахгүй байхын аргагүй.


- За Санни энэ бол Намжүүн. Намжүүн энэ бол Санни явж тоглоцгоодоо.


Гээд Саннигийн ээж тэднийг цонхоор харагдах тоглоомын талбай руу явуулав.


__


Тоглоомын талбай дээрх савлуурыг хараад Санни баярлан, суухаар гүйж байгаад нэг чулуунд бүдрээд уначихлаа.
- Өвдөж байна.


Харин Намжүүн түүнийг босгон өвдгийг нь гөвөөд
- Чи ямар болгоомжгүй юм бэ!


- Санаандгүй л...


- Гялс босоод суучих! Би чамайг түлхээд өгье.


- Баярлалаа


- Ким Намжүүн гэдэг. Чи И Санни байхаа!


- Аан тийм ээ!


- Чи хэзээ төрсөн юм?


- 2000оны 06-р сарын 03. Харин чи?


- 1998оны 09-р сарын 12


- Чи чинь надтай чацуу гэсэн биздээ?


- Өнөөдөр уг нь дүү минь чамтай уулзах байсан юм. Даанч тэр өвдчихсөн. Тэгээд л би ирсэн юм.


- Аан. Тэгвэл би 10тай, та 12той гэсэн үг үү?


- Яг тийм.


- Аан. Чи гэж дуудсанд уучлаарай.


Харин Намжүүн хацрынхаа хонхорхойг гарган инээмсэглэж
- Чи найрсаг юм аа!


- Та ч ялгаагүй юм


Гээд инээмсэглэцгээв. Уулзалт сайхан болж тус тусын гэр бүл замдаа гарцгаав. Саннигийн эцэг эх машиндаа охиноо эрхлүүлэн явж байхад Намжүүний эцэг эх огт чимээгүй нам гүн явцгаана. Энэ л тэдний асар том хүмүүжил, төлөвшлийн ялгаа байв.


Тэр орой Намжүүний дүү болох Тэхёний өвчин хүндэрч ноён Ким болон хатагтай Ким Америк рүү яаралтай буцахаар болсон юм. Харамсалтай нь Тэхёний бие өмнөхөөсөө муудаж тэд аргагүйн эрхэнд Америкд үргэлжлүүлэн хэдэн жил амьдрахаар болж Саннигийн аав хөрөнгө оруулагчгүй хоцров. Азаар төд удалгүй шинэ хөрөнгө оруулагчтай боллоо. Өмнөх уулзалт болсон газар яг тохирох тул дахиад л тэнд уулзахаар болцгоов. Саннигийн аав машинд
- Санни! Аавынх нь ажил арай л бүтэх болоогүй байна. Чи минь энэ удаад Ноён Жон ахынхаа хүүтэй уулзана.


- Ойлголоо. Би хичээнээ!


- Зүгээрдээ энэ удаад хичээх хэрэггүй. Өөрийнхөөрөө л байхад болно.


- Заа.


Саннигийн ээж түүнийг өхөөрдөн
- Үнэхээр ухаантай охин шүү!


Хөрөнгө оруулагч нь Саннигийн аавын багийн найз байж таарж, ноён Жон багын найздаа хариу үгүй туслах болсон нь түүнийг маш их баярлуулж байлаа.Тэд түрүүлэн очиж араас нь Жон хөрөнгө оруулагчийн гэр бүлийнхэн орж ирцгээлээ. Энэ удаад арай л чөлөөтэй мөн цайллага маягийн юм зохиосон ажээ. Санни ширээний нөгөө талд инээмсэглэн суух бяцхан хүүг ажиглан сууна. Тэр бол Жон Жонгүг. Бүгд хоорондоо гар барьж, мэндэлцгээнэ. Жонгүг Санни хоёрын мэндлэх ээлж ирж Санни ичэнгүйрсээр
- И Санни


- Жон Жонгүг. Танилцсандаа таатай байна.


- Би ч бас.


Цайллага эд үедээ өрнөхөд яриандаа халсан Саннигийн аав
- Бид нүүх гэж байгаа. Дажгүй газар мэдэх үү?


- Манайд хажууд нүүгээд ирчихгүй юу! Манай Жонгүгтэй Санни дотносоод сайн найзууд болно биз!


- Нээрээ тэгдэг юм билүү? Танай тэндэх их гайгүй шүү дээ.


- Тэг тэг.


- Заа тэгвэл дараа сар нүүгээд очьё доо


Гээд тас тас хөхрөлдөв. Санни Жонгүгт гарч тоглох талаар санал болгоход Жонгүг зөвшөөрөн тэд тоглоомын талбай руу явцгаалаа.
- Жонгүг битгий гүй! Чулуу ихтэй юм билээ.


- Аан тийм үү? Чи сайн мэдэх юм аа?


- Хэдхэн хоногийн өмнө би энд бүдрээд уначихсан юм л даа.


- Аан. Танайх энд байнга ирдэг үү?


- Үгүй дээ. Аавыг уулзалттай үед л ирдэг юм.


- Аан. Чи их хөөрхөн юм аа Санни! Бид сайн найзууд болох байх Тийм үү?


- А-ан. Тийм ээ!


Жонгүгийн зүгээр л хэлсэн үгэнд Санни ихэд баярлав. Магадгүй Саннигийн бяцхан шохоорхол, дурлал болон өөрчлөгдсөн бололтой. Гэвч Жонгүг найзууд байхыг л эрхэмэлсэн тэр үе.


*Найрсаг болж хуурсан нэгэн бусдыг өөртөө илүү хүчтэй татна...*

Comment