-28- ending

"Жонгүгаа хар даа тэр алхаж байна"


"Даниэл, Жонхён аль хэдийн алхдаг болчихсон байсан. Шинэ мэдээ дуулсан юм шиг сүр болж байхаар явж хоолоо хий"


Цэнгээний газар аль хэдийн нурж Тэхёны хүсдэг байснаар гаднаа ногоон зүлэгтэй хоёр давхар гоёмсог байшин боссон бөгөөд энд Даниэл Жонгүг бас Жонхён гэх бяцхан хүү гурав амьдрах аж.


Жонхён уу? Жонхён бол Жонгүгийн хүү. Ер нь бол өргөж авсан гэх үү дээ. Тэхён тэрэнтэй хамт амьдардаг болохоороо бяцхан хүү өргөж аваад гурвуулаа жаргалтай амьдарна гэж ярьдаг байсан юм л даа. Гэхдээ Тэхён биш Даниэл тэдэнтэй хамт байгаа нь жаахан харамсалтай хэрэг.


Гаднах талбайдаа савлууртай сандал тавьсан байх агаад Жонгүг түүн дээрээ суун тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэг зүйл бичих аж. Мөн урууланд нь бага зэрэг инээмсэглэл тодорчээ.


Бас хажуу дахь жижиг ширээн дээр нь дүүрсэн бололтой 4 ширхэг зузаан дэвтэр давхарлан тавьжээ. Хамгийн сүүлийн хуудсыг нь дүүртэл биччихээд бусад дэвтэртэйгээ нийлүүлэн давхарлаж тавиад сандлаасаа босов.


"Жонхёныг харж байгаарай Даниэл. Би явчихаад ирье"


"Өдөр болгон л ингэж хэлэх юм. Угаасаа л хардаг шд"


Жонгүг тэднийг орхин гэрээсээ гараад ойрхон байрлах цэцгийн дэлгүүрээр орж цагаан сарнай аваад цааш явлаа.


Жилийн өмнөх тэр өдөр Тэхён яг үхэнгээ алдсан бөгөөд тэрүүхэндээ нэлээн сандаргаад авсан юм. Үүгээр ч тогтохгүй 365 хоногийн тодорхой хэдэн өдөрт нь ч тэднийг тайван байлгаагүй аж.


"Өнөөдөр яг 365 дахь өдөр. Гэтэл чи миний дэргэд алга. Хэзээ ирэх юм мм? Чамайг санаад байна"


Хүйтэн шилэнд гараа хүргэн дэргэдэх сандал дээр нь авсан цэцгээ тавьлаа. 


"Маргааш ирье. Хүлээж байгаарай"


Жонгүг бага зэрэг инээмсэглээд шилнээс гараа татан явах гэснээ нэг зүйл харсан бололтой түр азнав.


"Эмчээ!! Эмчээ!!"


Эмнэлгийн орон дээр бүтэн жил ухаангүй хэвтсэн Тэхён яг 365 дахь хоногтоо сэрж буй нь тэр байлаа.


"Ким Тэхёны ухаан санаа биеийн байдал хэвийн. Харин одоохондоо биеэ захирч удирдахад хэцүү болсон байгаа байх. Удахгүй босоод явдаг болно гэж бодож байна"


Нэлээд хэдэн минутын дараа үзлэг хийж гарч ирсэн эмчийн үг Жонгүгийг урьд хожид баярлаж байгаагүйгээр нь баярлуулж байлаа.


"Чи сэрчихлээ Тэхёнаа... Мэдээд байсан юм. Эргэж ирэхийг чинь. Одоохон Даниэл Жонхён хоёрыг дуудах хэрэгтэй"


Жонгүг яаран утсаа гаргаж ирэхэд Тэхён үг хэлэх нь тэр.


"Жонгүгаа?"


"За Тэхёнаа? Юу ч хамаагүй хэл"


"Битгий дууд. Би гэнэтийн бэлэг баймаар байна"


"Аа-Аан за. Тэгвэл хэлэхгүй байя"


"Би хэр удаан унтсан?"


"Яг нэг жил. Чамайг санаад үхэх шахсан. Харж байна уу? Тэр шилний цаадах сандал дээр өдөр болгон цагаан сарнай авчирч тавьдаг байсан. Нийтдээ 365 сарнай. Бидний ямар байгааг мэдмээр байна уу?"


"Бидний гэж... Даниэл та хоёр уу?"


"Тийм ээ"


Тэхён бага зэрэг инээмсэглээд түүн рүү харан "Хэтэрхий удаан ичээндээ байснаас болоод найз залуугаа алдсан бололтой"


"Даниэлыг надтай... Больж үз Тэхён. Чамайг энд амьд байсаар байхад!"


Жонгүг Тэхёнд өнгөрсөн нэг жилд болж өнгөрсөн бүх зүйлийг ярьж зөвхөн Жонхёныг л ярианаасаа хассан байлаа.


Тэхён өөрийгөө гэнэтийн бэлэг байлгамаар байна гэсэн учраас түүнд ч гэсэн гэнэтийн бэлэг хэрэгтэй байх.


Орой ч болж Жонгүг Тэхёныг орхин гэр лүүгээ явав.


Яг хашаагаараа орж ирэхэд нь Даниэл Жонхёныг хувцаслаад тэвэрчихсэн гарах гэж байхтай нь таарав.


"Та хоёр чинь хаачих гэж байдаг билээ?"


"Чи 6 цагийн өмнө явсан. Ирэхгүй болохоор чинь ямар нэг юм болоогүй байгаа даа гэж бодоод хайхаар явах гэж байлаа"


"Зүгээр дээ. Өнөөдөр жаахан яримаар байсан юм"


Даниэл илүү юм бодолгүй хашааныхаа хаалгыг хаагаад Жонгүгийн араас гэр лүүгээ оров.


Шууд л унтлагын өрөөндөө ороод орон дээр унаад яг унтах гэж байтал Жонхён хажуугаар нь шигдэн сэрээж орхив.


"Жонхёнаа? Хоёулаа удахгүй Тэхён аавтайгаа уулзах болно. Жаргалтай байна уу?..... Би ч бас"


Жонгүг хүүгээ зөөлөн тэврээд тэр чигтээ унтчихав.


Дараа өдөр нь Жонгүг инээмсэглэсээр гэрээсээ гаран эмнэлгийн зүг алхлаа. Энэ удаад тэр цэцэг аваагүй бөгөөд дахиж авахгүй байхаар шийдсэн аж.


Энэ байдлаар өдөр бүр Тэхён дээр ирэн Тэхён ч өдөр ирэх тусам сайжирч хөл дээрээ зогсдог болсон байлаа. Хөлсөө дуслуулан коридорийн ханыг түшин Жонгүгийг ирээгүй үеэр ч өөртөө анхаарах аж.


Сар гаруй хугацааны дараа тэр урьдынх шигээ хэвийн болж гэртээ ирэхээр болжээ.


"Чиний төсөөлөө ч үгүй зүйлс чамайг хүлээж байгаа"


Жонгүг инээмсэглэсээр Тэхёныг хөтлөн гэр лүүгээ ороход амттай хоолны үнэр угтаж авах нь тэр.


"Даниэл! Бид ирлээ!"


"Бид гэж... Чи Жонхёнтой гарсан бил үү?"


Даниэл гал тогооноос ийн орилоход Тэхён бага зэрэг гайхжээ.


"Жонхён? Хэн билээ Жонгүгаа?"


"Тэр бидний хүү. Ярьдаг байсан шдээ. Өөрсөдтэйгөө адилхан бяцхан хүүтэй болно гэж"


"Чи хэнтэй яриад...Тэхён?"


Даниэл яриагаа таслан Тэхёныг хараад сүнс харсан мэт л болчих нь тэр.


"Сайн сууж байсан уу?"


"С-Сайн... "


"Гайхсан бололтой. Гэнэтийн бэлэг болж ирэхийг хүсч байсан юм. Айлгах төлөвлөгөө болчих шиг боллоо" Тэхён инээмсэглэн ийн хэлээд дотогш орлоо.


"Ааваа!"


Жонхён хоёр гараа өргөн өхөөрдөм гэгч нь Жонгүгийн зүг алхан ирээд түүнд тэврүүлэхэд Тэхён ч ойртон жижигхэн гарыг нь зөөлөн атгав.


"Таалагдаж байна. Хуучин чи, энэ байшин бас энэ хүүхэд. Бүгд таалагдаж байна"


"Бүх зүйлд уучлаарай. Тэр хүнд итгэсэн нь миний л буруу. Хэрвээ чамайг үхсэн гэж дуулаагүй бол би буруу замаар орохгүй байсан байх"


"Одоо өнгөрсөн зүйл шүү дээ. Мартацгаая. Харин ч энүүгээр бид харилцаагаа бататгасан байж болох юм"


"Та нар хоол идмээргүй байна уу?" Даниэл хийсэн хоолоо ширээн дээр зөөж тавингаа ийн хэлэхэд Жонгүг тэднийг дагуулан ширээний ард суулаа.


Тэхён ирсэн эхний өдрөөс эхлээд л тэдний гэр амь орох шиг л болж үргэлж дуу шуутай байх болсон ажээ.


Даниэл ч гэр лүүгээ буцан ойр ойрхон зочилж Жонхёныг эрхлүүлж хамт тоглож байгаад явна.


"Магадгүй энэ л бидний хүссэн жаргалтай амьдрал байх. Бид анх уулзсанаас хойш 20 жилийн дараах жаргалтай амьдрал..."


Би байна шдээ? Уг нь энэ бичвэр гунигтай төгсгөл анхнаас нь бодож эхлүүлсэн байхгүй юу. Гэхдээ энэ бичвэр миний гараа учраас арай тохирохгүй юм болов уу гэж бодоод HAPPY ENDING биччихлээ.


За тэгээд 2021 оны 04 сарын 08 ны өдрөөс 5 сарын 14 хүртэл үргэлжилсэн 28 хэсэгтэй Wattpad дээрх анхны бичвэр маань энэ хүрээд төгсөж байна.


Follow хийгээгүй бол заавал хийгээрэй. Бас энэ бичвэрээс төрсөн сэтгэгдлээ коммент бичиж үлдээгээрэй. Хэр таалагдсан бэ гэдгийг мэдмээр байна~♡


Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа🖤💜

Comment