Хэсэг:5

Өглөө тэугийн орилох дуунаар нүдээ нээн чадах ядхаараа доошоо хурдан буун түүндээр очтол тэр минь угаалгын өрөөний газар суун уйлж байлаа. Түүнийгээ хурдхан гэгч нь тэвэрч аван буйдан дээр суулгатал тэр -"Ээжээ! би аавыг зүүдэлсэн! Та намайг орхиод аавтай цуг явчихсан!" хэмээн уйлан надаас зүүгдэж байсан юм. Зүрх хатгуулан түүнийгээ ингэж зовоож байгаадаа үнэхээр шантарч бас өөрийгөө маш их зүхэж харааж байна. Өөрийгөө буруутгаад хэлд ордог байсан бол хичнээн гоё байх  бол!?


Хөлөө дахин нэг боочихоод өнөөдөр ээжийн үүргээ биелүүлхээр шийдлээ. Түүнтэй хамт бараг байдаггүй болохоор өнөөдөр бид эрх чөлөөтэй гэсэн үг!
Тэуг тэврэн хөөстэй ваннд оруулах зуураа гэрээ цэвэрлэн хувцасаа янзалчихаад очтол тэр минь хөөсөндөө дарагдан чанга чанга инээж байлаа. Эгдүүтэй биш гэжүү!?
-"Ээжээ энэ хөөс аваад өг!" хэмээн уйлагнан түүний хамар дээр байх хөөсийг арчтал тэу миний амандээр хөөс наан -"Ээж сахалтай болчихсон!" хэмээн намайг шоолон бид тэндээ хэсэг хөөсөөр тоглон түүнийгээ уснаас гарган хувцасыг нь өмсүүллээ. Эрэгтэй хүүхэд гэсэн шиг манай тэу үнэхээр хөдөлгөөнтэй юм! Яг л жундэ шиг…


-"Ээжээ ээж би зайрмаг идмээр байна!!!"  Хэмээн миний хормогчноос зүүгдэн -"Авч өгөхгүй юмуу ийийийий би уйллаа шүү!" гэж сөрдүүлэн надруу муухай харж байлаа. Би ч инээмсэглэн түүнийхээ хацрыг чимхэн толгой дохин бид хамт зайрмагны мухлагруу явлаа. Тэр минь зайрмагт үнэхээр дуртай болохоор байнга надаар авхуулаад сурчихаж! Энэ мухлаг тэугийн ачаар баяждаг байх! -,-


Тэр оровуу гүйюу дуртай зайрмагаа түүн эх хүнийхээ хувьд би мөнгийг нь гарган тэндээс гаран алхлаа. Гадаа үнэхээр гоё байсан болохоор бид арай тойруу замаар алхахаар болсон юм.
-"Ээж! Тэр хар ах өнөөдөр яагаад харагдахгүй байгаа юм!?" хэмээн надруу ширтэн харин би тэндээ нэг хэсэг ямар хар хүн билээ гэж бодон тэнэгтсээр эцэс сүүлд нь жунин гэдгийг нь мэдэн чанга гэгч нь инээлээ. Хар гэнэшүү! Тэр сонссон бол яана! :3 гэхдээ л хүүхэд юмчинь хха!


Замдаа ажилд орох зарын сэтгүүл аван гэртээ ирлээ. Надад ажил олдох хэцүү байх л даа! Гэхдээ би тэудээ зайрмаг авч өгөхийн тулд ажиллах ёстой байх.
-"Ээжээ хүүхэлдэй үзье!" хэмээн намайг чирсээр зурагтны урд ирэн -"Ээж! энэ үнсгэлжин нүүна! Хөөрхөн байгаа биз!? Би том болоод энэ нүүнатай гэрлэнэ!" хэмээн инээмсэглэн би түүнийхээ хацарнаас чимхэн инээмсэглэж байлаа.


-"Ээж ээж ээжээ! та унтаад байгаамуу!?" гэх дуунаар нүдээ нээвэл би зурагт үзэж байгаад унтчихаж. Түүнлүү харан толгойгоо сэгсэртэл тэр намайг чирсээр өрөөндөө орж ирэн -"Ээжээ! Би таньд нууц үзүүлэхүү!? Хэнд ч битгий хэлээрэй!" хэмээн шүүгээгээ ухан харин би зүгээр л инээмсэглэн сууж байлаа. Би хэнд хэлж чадахав дээ үр минь!
Тэр ухсаар нэгэн ном болтой зүйл гаргаж ирэн -"Миний зохиосон үлгэр!" хэмээн намхйг жижигхэн гараараа тэврэн харин би түүнийг нь дэлгэн харвал нэг эрэгтэй болон эмэгтэй хүн. Тэд их жаргалтай харагдаж байна. Доор нь жижигхэнээр -"Ээж аав!" гэсэн байлаа. Тэр -"Ээжээ битгий удаад байлдаа!" хэмээн хуудсаа эргүүлтэл тэр эрэгтэй байхгүй харин бяцхан хүү болон нөгөө эмэгтэй.
Тэд бас жаргалтай харагдаж байгаа ч эмэгтэйн амыг оёчихсон байлаа. Би түүнлүү харан инээмсэглэтэл тэр хошуугаа цорвойлгон -"Ээжээ гоё хэсгийг хар лдаа!" хэмээн цаасаа эргүүлтэл тэр эмэгтэй гүнж болсон бололтой харин бидний хажууд нэгэн эрэгтэй хүн зогсон инээмсэглэж байлаа.


-"Ээжээ! Би энийг дахиад бичнээ! Одоо арай болоогүй байгаа!" гэснээ бушуухан босон нөгөө номоо шургуулгандаа хийн орондээрээ тэрийн хэвтлээ. Би жаргалтай байна! Хэтэрхий баярласан болоод ч тэрүү нулимс урсан түүнийгээ тэврэн хэвтлээ. Тэу үр минь чи л ээждээ байхад хангалттай! Өөр надад хүсэх зүйл байхгүй. Надад хүсэх ч эрх байхгүй. …


Жунины талаас:
Өнөөдөр өглөө болдгоороо болж үйлчлэгч нар надад хоолыг минь өгөн харин би худлаа үнэн идчихээд гэрээс гаран явлаа. Урьдын л адил жолооч намайг машинд суулган би гадаанхыг ширтэн явлаа. Өнөөдөр яагаад ийм уйтгартай санагдаад байнаа!? Утас дугаран новшийн уйтгарт байдлаас минь салгаж өгөх нь тэр.
-"Хөөе чи өнөөдөр үдэшлэгт ирэхгүй юмуу!?" хэмээн кёнсүү байдгаараа орилон би түүнийг шоолж ёжтой инээгээд -"Гормон чинь хэт ялгараад байгаамуу хөгшөөн!?" гэтэл тэр чанга инээн -"Би чамайг ийм зүйлээс татгалзахгүйг мэднээ! Орой 6цагт!" хэмээн бидний яриа ийнхүү төгслөө. Үдэшлэг гэнээ!? Тийм ч таатай сонсогдохгүй байнашүү!


Ангидаа орж ирэн суудалдаа суутал нэг л сонин мэдрэмж төрөөд болсонгүй. Яацан эмо өдөр вэ!? Хичээл ч орон охидууд надад сээтэн хаядгаараа хаясаар. Тэдний өмнө жүжиглэх ямар новшийн ажил болохыг тэд яагад ойлгож болдоггүй юмбэ!?


Хичээл ч таран кёнсүүгийн яриад байсан газарт нь иртэл тамхи архины үнэр намайг угтан авах бөгөөд тэд урьдын л адил эмэгтэйчүүдээр хүрээлүүлэн зогсож байлаа.
-"Ээе хөгшөөн! Оройтож байна шүү!" хэмээн бэкхён хундагтай дарс атгуулан би түүнийг нь хэд хэд балгалаад -"Ирэх сонирхолгүй байлаа!" гэтэл тэд уулга алдан -"Манай үнэнч шоучин ах юу ярьна вэ!? Согтчихоо юу!? бурхан минь халууныг нь үздээ!" хэмээн тоглоом хийн би харин дарсаа шимсээр.
-"Би таая! Чи нөгөө хэлгүй охинтой уулзсанаас сонин болчихсон тиймүү!?" хэмээн ёжтой инээн би түүнийг дагздаад -"Хараал идсэн жунин хэлгүй хүн сонирхохгүй!" хэмээн ёжтой инээн дахиад л бүх зүйл эхэллээ. Зугаа цэнгэл хүсэл таашаал дахиад л намайг дийлчихлээ. Гэхдээ энэ чинь л жинхэнэ би шүүдээ.


Миний талаас:
Өглөө сэрүүлэг дугаран түүнийг унтраан бяцхан тэугээ зөөлхөн үнсэн хувцасаа өмсөн доош буулаа. Гал тогооны ширээнд байх сэтгүүлээ цүнхлэн гуталаа өмсөн амандаа бургер чихэн гэрээс гарлаа. Гадаа өнөөдөр сансаныг бодвол сэрүүхэн байна! Жундэ чи сонсож байна уу!? Бидний хүү үнэхээр сайн өсөж байна! Чиний ачаар…


Ангидаа доголон юм доголсоор орж иртэл ангийн хүүхдүүдийн зарим нь хэлгүй дээрээ хөлгүй болох нь хэмээн шоолон би түүнийг нь сонсоогүй юмшиг л царайлан ширээндээ суулаа. Нөгөө их зант жунин ирээгүй бололтой би хичээлээс илүү өнөөх сэтгүүлээ гаргаж ирэн надад тохирох ажилаа хайн суулаа. Зарим нь дэндүү өндөр шаардлага тавьсан зарим нь хэл ярианы баялагтай! гэсэн байлаа. Магадгүй энэ янзаараа надад нэг ч ажил олдохгүй бололтой! Хэмээн ширээгээ дэрлэн хэвтэж байтал нэг зивүүн нь миний сэтгүүлийг татаж аван дээш харвал жунин! Тэр түүнийг уншин сэтгүүлээ доош шидээд -"Юувэ ажил хайж байгаа гэжүү!?" хэмээн ёжтой инээмсэглэн харин би түүнлүү байдгаараа муухай харж байлаа. Тэр миний хажууд суун -"Хэрвээ надтай сайхан харьцах юм бол би чамд ажил олж өгье!" хэмээн ёжтой инээн харин би түүнлүү ширтэж байлаа. Тэр надаар тоглоогүй биздээ!?


-"Чи голохгүй гэвэл!" хэмээн инээмсэглэн харин би толгойгоо дохьтол тэр надруу бага зэрэг ойртон -"Миний гэрийн үйлчлэгч бол!" Хэмээн байж болох хамгийн тэнэг инээдээрээ инээж байлаа. Гэрийн үйлчлэгч гэнээ!? Тэр тоглоогүй биздээ!? … .-.


Comment