2. Мэргэ төлгийн хичээл


-Тэр тэнэг Малфой... гэж Рон зэвүйцэнгүй хэлэв.
-Тайвшир...Малфойг эхний тэмцээний дараа яаж хөгжилдөхийг нь харья л даа. Улиралын анхны тэмцээнээр Гриффиндор Слитериний эсрэг тоглон биз дээ гэж Хермионе Роны зэвүүцэн харж буй Слитериний ширээ рүү хяламхийн харсанаа хэлэв.
-Тийм шүү гэж Рон хөгжилтэй хэлэх агшинд Их танхимд Хагрид орж ирэв. Хагрид биднийг хараад
-Сайн уу? Миний анхны сурагчид минь. Үдийн хоолны дараа шууд орно шүү! гэж хэлээд инээмсэглэв.
-Тэр юу бэлтгэсэн гэдэг нь сонирхолтой биш гэж үү? хэмээн Рон хэлэхэд түүний хоолойнд сэтгэл зовнисон өнгө
сонсогдов.
Их танхим түргэн хоосорч сурагчид анхны хичээлдээ яарлаа.
-Түүнд хайрын уусмал өгчих үү? гэж Хермионе бодлогширонгуй хэлэхэд
-Солиороо юу? Түүнийг чамд дурлуулан гэж үү? хэмээн Харри уулга алдлаа.
-Энэ чинь тэнэг хэрэг...Тэр...Чи..Юу гэхээр энэ чинь байж боломгүй зүйл хэмээн Рон түгдчин хэлэн
-Түүнд уусмалыг уулгачихаад ой санамжийн арилгаж болно шдээ гэж Хермионе тоомжиргүй хэлэхэд
-Үгүй шүү...үгүй хэрэвээ тэр чамд дурлах юм бол...түүний хайртай хамт олон асуудлууд ирнэ. Цэвэр цусыг эрхэмлэдэг Льюциус болон Нарцисса Малфой нар үүнийг зүгээр өнгөрөөн гэж бодож байна уу? хэмээн Харри дургүйцэн хэлэхэд
-Би яг ч тэгье гэж хэлээгүй бас хэн түүнийг надад дурлан гэж хэлээв хэмээн Хермионе тайвнаар ярихад Рон
-Тэгээд хэнд дурлуулан гэж сониучирхан асуухад
-Чамд лав биш гэж Хермионе суудлаасаа босонгоо хэллээ.
-Гэхдээ л энэ утгагүй санаа гэж Рон бувтнав.


Эхний цаг мэргэ төлгийн хичээл хүүхдүүдийг ангидаа орж ирэхэд Профессор байсангүй.
-Тэр хаана байна? гэж Рон тэвчилгүй шивнэв.
-Тавтай морил. Та нарыг эцэст нь бодит ертөнцөд харах таатай байна гэх хаа нэгтэйгээ харанхуйгаас бүүдгэр хоолой сонсогдоно. Профессор Трелони гарч ирэхэд хүүхдүүд түлхэлцсээр сандал дээр сууцгаав. Харри Хермионе Рон нар нэг ширээг тойрон суув.
-Мэргэ төлгийн хичээлд тавтай морил. Намайг профессор Треноли гэдэг. Та нар намайг урьд нь харж байгаагүй байх. Би цамхагаас ховорхон гардаг юм гэв. Түүний энэ хачин жихтэй мэдэгдэлийн хариуд хэн ч юу ч хэлсэнгүй. профессор мөрөн дээрх алчуураа ёсорхуу засаад
-Тэгэхээр та нар ид шидийн урлагийн хамгийн хүнд төрөл болох мэргэ төлгийн хичээлийг суралцахаар сонгожээ. Хэрэвээ та нар анхнаасаа далдыг харав авьяас үгүй аваас би олон зүйлийг зааж сургаж чадахгүй гэдгийг гэж анхааруулж байна. Номнууд зөвхөн хичээлийг тодорхой болгоход тусалдаг юм...гэлээ.
Харри Рон хоёр ном бараг хэрэг болохгүй гэдгийг сонсоод инээмсэглэн Хермионе руу харлаа.
-Олонхи шулам, шидтэнгүүд чанга чимээ, муухай үнэр, гэнэт алга болох зэрэг авьяастай байдаг ч мананг нэвтлэн ирээдүйг харах чадваргүй байдгийг хэлэх байна гээд профессор гялалзсан
том нүдээрээ хүүхдүүдийн царайг харлаа.
-Энэ авьяас хэдхэн хүнд л заяасан байдаг. Ингэхэд хүү минь чи эмээгээ сайн байгаа гэдэгт итгэдтэй байна уу? тэр гэнэтхэн Невиллд хандахад цаадах нь золтой л сандалнаасаа унчихсангүй.
-Найдаж байна гэж Невилл чичирсэн хоолойгоор хэлэв.
-Би чиний оронд байсан бол итгэлгүй л байх байсан даа, хонгор хүү минь гэж профессор Треноли хэдэхэд хананы зуухны гэрэлд маргад ногоон урт ээмэг нь гялалзлаа. Невиллийн амьсгаа дахцав. Профессор намуухнаар
-Бид энэ жил мэргэ төлгийн үндсэн аргуудийг судлах болно. Нэгдүгээр улиралд цайны навчийг уншиж сурна. Хоёрдугаар улиралд алганы хээгээр мэргэлэх болно гэснээ гэнэт Парвати Патилд хандаж
-Дашрамд, хонгор минь чи шаргал үстэй хүнээс болгоомжилж яваарай гэв.
Парвати ардаа сууж байсан Рон руу айсан харц шидээд сандалынхаа өнцөг рүү холдон суув. Энэ байдлыг ажигласан Роны царай барайна.
-Шаргал үс гэнээ. Энэ мэдээж Драко л байх гэж Хермионе түүнийг аргадах мэт шивнэлээ.
Хермионе яриагаа дуусгахтай зэрэгцэн профессорын үг ангид түгшүүртэй чимээгүй байдлыг бий болгов.
-...Харин улаан өндөгний баяраар бидний хэн нэгэн нь үүр явна.
Энэ үг ангид чимээгүй байдал авчирсан ч Профессор Треноли үүнийг анзаарсангүй. Биднийг хос болгон аяга сонгуулан цай аягалаж өгөв. Невиллийг босоход Профессор түүнийг гараас атган аваад
-Анхны аягыг хагалсаны дараа тэр цэнхэр аягыг аваарай. Яагаан нь надад харамсалтай байна. Миний аяга байсан юм гэв.
Тэгтэл Невилл цайны аягыг авч амжаагүй байхад шаазан хагарах чимээ гарав. Тэгтэл профессор түүнлүү очоод хагархайг шүүрдэн авах зуураа
-Цэнхэрийг нь аваарай таниас гуйя гэх нь сонсогдов.
Хермионе Рон хоёр аяга дүүрэн цайтай ширээндээ буцан ирээд дотор шалзлам халуун цайг түргэн уулаа. Профессор Тренолийн хэлсэн ёсоор шаарыг эргүүлж хоорондоо аягаа солилоо. Тэд хоёул заасан хуудсыг нээв.
-Тэгэхээр гэж Рон номны тав зурга дугаар хуудсыг нээгээд
-Хермионе чи миний аяганд ву харав даа? гэлээ.
-Чамд тахир загалмайны дүрс байна. Энэ бол гай зовлонгийн сорилт хүлээж байгаагийн тэмдэг бас нар шиг харагдаж байна. Харин энэ эсэргээрээ томоохон баяр хөөр юм байна...Ойлгомжтой чи удахгүй зовж шаналахын зэрэгцээ өаяр хөөрийг мэдрэх нь гэв
-Миний бодлоор чи билгийн мэлмийгээ шалгахад илүүдэхгүй шүү гэж Рон хэлэн инээхэд профессор тэдний зүг харж байхийг ажиглав.
-Одоо миний ээлж гэж Рон аягыг нухайцтай ажиглан
-Ямар нэг амьтантай төстэй дүрс харагдаж байна. Хэрэвээ үүнийг толгой гэвэл...Энэ усны үхэр...үгүй ээ хоньтой төстэй юм байна...гэлээ. Түүний үгийг хажууд нь сууж байсан Харри сонсоод писхийтэл инээхэд Профессор эргэж хараад
-Алив би харья гэж Ронд зэмлэнгүй хэлээд аягыг шүүрэн авлаа.
-Бороохой...энэ бол дайралт гэсэн үг. Бурхан минь ямар золгүй аяга вэ гэлээ.
-Минийхээр бол бүрх малгай л байсан юм даа гэж Рон бувтанлаа.
-Гавлын яс...зам дээр чинь аюул байна. Охин минь...
Бүгд профессорыг аягыг сүүлчийн удаа эргүүлэн хашгирахыг амьсгаа даран харав. Энэ агшинд аяга хагарах чимээ гарч Невилл дахиад л аяга хагалж байлаа. Профессор хамгийн ойрын суудал дээр унаж зүрхээ гараараа дарлаа.
-Хонгор охин минь, Хөөрхий охин минь...Миний уяхан зүрх чимээгүй бай гэж шаардаж байхыг шаардаж байна...Надаас бүү асуугаарай гэж Хермионе рүү өрөвдсөн харцаар харахад
-Та юу харсан юм бэ? гэж Хермионе аяархан шивнэхэд бүх ангиараа түүний аягыг харахын тулд бослоо.
-Охин минь чамд үл өршөөл байна гэж профессор том нүдээ нээгээд хэлэв. Энэ үгийг Хермионе сонссоод огцом босож ширээний буланд байсан аягыг хүчтэй цохин унагаж ангиас ууртай гарч явав. Түүнээс өөр хэн ч энэ үгийн утгыг ойлгоогүй бололтой. Харри мөрөө хавчих бол Роны царайнд гайхширсан өнгө тодорч, бусад нь айсандаа гараараа амаа дарлаа.
-Оршуулгын газарт орогнодог аварга том нохойны юүрстэй хий үзэгдэл! гэж тэр хашгираад
-Өнөөдөрын хичээл дуусах цаг болжээ. Авсан зүйлсээ буцааж байранд нь тавиарай гэж сулхан юуугаар үргэлжлүүлэв. Рон Харри хоёр Хермионетай нэгдэн чимээгүйхэн профессор МакГонагаллын хичээлд яарцгаав.
-Надад малгай шиг харагдаж байсан гэж Рон дахин хэлэв.
-Хөөе бохир цустаа гэх дуу гарахад гуравуулаа эргэн харлаа.
-Чамайг энэ жил үхэн гэж сонслоо гэсээр дагуулуудтайгаа тэдэн рүү дөхөн ирэх нь харагдана. Тэдний хэн ч юу ч хэлсэнгүй харин Драко
-Нохой нь дүрс... нохой нь дүрс хэмээн инээд хүрэм ухаан алдаж буй дүр үзүүлэхэд бусад нь хашгичин инээлдэнэ. Роны царай барайж саваагаа гаргахад Харри Хермионе хоёр түүний болиулан цааш чирэхэд Драко
-Дараа жил уулзахгүй гэж найдая хэмээн хашгирахад бусад нь инээлдэнэ.
-Би халз тулааны клуб нээгдсэн гэж сонссон маргааш анхны цугларалт аз болж Малфойтой таарах ч юм билүү түүнийг ирнэ гэж сонссон хэмээн Хермионе шүдээ зуун заналтай хэлнэ.

Comment