"Shape of water"




"Unable to perceive the shape of You, I find You all around me"


















Та нар ус ямар хэлбэртэйг мэдэх үү? Дор бүрнээ тунгааж үзээрэй.











2017 оны оскарын шагналт киногаараа кино тэмдэглэлээ эхлүүлж байгаадаа тун таатай байна.


Бүх зүйлс өөрийн гэсэн хэлбэртэй, ус ч тэр ялгаагүй. Гэхдээ бидний нүдэнд үл үзэгдэх тийм л хэлбэр төлөвт оршин байдаг. Энэ нь яг л хайртай ижил, гарт баригдах хэлбэргүй ч бидэнд өгч байгаагаар нь хэлбэрийг нь тодорхойлж болно.




Сэтгэл зүрхний чинь гүн рүү нэвчин орох тэр хайр сэтгэлийг чи эд эс бүрээрээ мэдрэхийг хүсэвч амьсгал чинь боогдож, бие чинь сансарт байгаа аятай жингүүдэх шингэн төлөв рүү орох хэрэгтэй болоход чи яах вэ?

Сэтгэлийг чинь эзэмдсэн тэр зүйл чам руу ойртохыг хүсэвч бие чинь хатаж, хайрс чинь хүртэл амьсгалж чадахгүй болох гадаад ертөнц рүү гарч чадах болов уу?




Хүн дүрст усны биет болон бусадтай хэлээрэй бус зүрх сэтгэлээрэй ярилцдаг бүсгүй хоёрын онцгой хайрын түүхийг харуулах энэхүү киног үзсэн хүн бүрт сайхан сэтгэгдэл төрж үлдэхгүй байх. Яагаад оскар авсныг нь хүртэл гайхах нэгэн ч гарч ирж болно. Гагцхүү гол дүрийн эмэгтэйн адилаар аливаа зүйлсийн яг одоо бидэнд харуулж буй хэлбэр дүрсийг бус дотроо нууж байгаа бидэнд харуулахыг хүсдэг тэр л хэлбэрийг нь олж харж чадвал энэхүү киноны гайхалтай мөн чанарыг тайлан ойлгож бидэнд юу хэлэхийг хүссэнийг нь олж мэдэх бизээ.



Энэ киног үзээд нулимс дуслуулахгүй байж үл чадах биз. Дээхэн үеийн хэв маяг, өнгө аясдаа яг таг тохирсон цаг агаар, цаанаа л хөнгөн гунигт автуулмаар сонгодог аяс гээд энэхүү киног бүх зүйл нь чимж өгчээ. Тав дахь өдрийн бороотой үдэш ганцаараа суугаад үзэхэд тохирох кино гэхэд болно.


Тухайн үеийн киноны сэтгэгдлээсээ гарч чадахгүй нэлээд хэдэн өдөр болсон шүү.



Өөр нэг бидэнд хүргэхийг зорьсон байж болох санаа бол хүн төрөлхтөн байгаль дэлхийн холбоо. Энэ нь бид ус болон далай тэнгисээ хайрлах бус улам л зовоож үрэн таран хийдэг, үүнийгээ зогсоож байгаль, далай тэнгисээ зүрх сэтгэлээсээ, бид нарт юу хэлэхийг хичээж байгааг нь сонсох хэрэгтэй гэсэн санаа юм.



Ингээд бодохоор бид амьдралдаа ганц л тохиох тэр нэгний төлөө юу ч хийхээс буцдаггүй байх. Тиймээ, тэр зүйл чинь хүн биш байсан ч чи бүхнээ орхиод үүрд хамтдаа байх замыг сонгох болно. Учир нь тэр үед чиний бүх зүйл тэр болсон байна.

Comment