{#7}

IM д сүүлийн үед нэг л сонин мэдрэмж төрөх болов. Яг л бусад нь бага багаар алга болж буй мэт. Хэрвээ бусад нь алга болбол IM юу ч хийж чадахгүй гэдгээ мэднэ. Тэд түүний амьдралын нэг хэсэг гэдгээс гадна ихэр ахан дүүс нь.
Бас түүнийг тэжээгч. Мэдээж Чангкюн энд гол зүйлсийг хийдэг. Тэр бүгдийг мөнгөөр хангаж, бүх хууль бус хэргүүдийг далдалдаг.
Тийм ч учраас Чангкюн энд хамгийн хэрэгтэй хүн.
Гэвч сүүлийн үед доторх хүмүүс нь ууршиж буй мэт мэдрэмж IM ийг хоргооно. Бас нэг дүр хүчирхэг болж буй нь мэдрэгдэнэ. Гэвч яг хэн нь гэдгийг хэлж үл чадна.
Өөрийгөө биш гэдгийг л тэр мэдэж чадсан. Бас дүрүүд дундаас ганцаараа хүчээ алдахгүй байгаа нь болохоор улам л муу совино татна.

Хёнвон - Хоёулаа хэзээ болзоондоо явах юм бэ? Ингэхэд би хаашаа явахаа шийдэж болно биздээ аннн мммм айнннн хэлэлдээ

IM - Чи шийддээ

Хёнвон - Тэгвэл далайн эрэг. Би явж байгаагүй. Яагаад гэдгийг мэдэхгүй ч далайн эргэ огт явж үзээгүй

гэсээр хуучнаа дурсах мэт эрүүн дороо гараа тулсаар хэлэх аж.
Түүний нүд гүнзгий зүйлс бодох аль эсвэл өнгөрснөө дурсах бүрт хоосон болчихдог гэдгийг IM багагүй анзаарсан юм.

Яагаад хоосон гэж вэ? Гунигтай бол гунигтай, жаргалтай бол жаргалтай гэж мэдрэгдэх ёстой атал яагаад хоосон гэж? Зүгээр л хэтэрхий ядаргаатай санагддаг юм болов уу? Аль эсвэл юу ч байхгүй юм болов уу?
Яасан ч байсан Хёнвонд нэг л өөр зүйлс бий. Тэр нь хүнийг цаанаасаа бага багаар өөртөө донтуулах мэт.
IM удаан бодно маш удаан бас тайвнаар. Тэр Хёнвонд өнгөцхөн дүгнэлт огт тавихгүй байгаа. Илүү нухацтай, нэг газартаа бат зогсохын тулд юм.

Хёнвон - Ааа хэтэрхий удаан бодчихжээ. Маргааш өглөө эрт явцгаая. Эсвэл намайг сэрэхээр ч юмуу?

гээд дэггүй инээмсэглэл нүүрэндээрээ тохсоор буйдангаас арай ядан хөл дээрээ тогтон босоод IM д тэврүүлэх гэж оролдон гараа сунгав.

Яаж ч харсан өөрөөс нь өндөр царайлаг залуу дэггүй бөгөөд эгдүүтэйгээр өөрт нь наалдах тухай бодоход сонин бас эв хавгүй санагдах ч нүдээрээ харвал өөр үзэгдэл юм.

Тэрээр IM ийн нүдэнд дэндүү эгдүүтэй харагдах ажээ.

Сүүлийн үед зуршил мэт болсон байнгын үзэгдэл учир гар дээрээ Хёнвоныг сүйт бүсгүйн өргөлтөөр өргөсөөр унтлаганы өрөө рүүгээ зүглэв. Унтлаганы өрөөндөө орж ирчихээд Хёнвоныг хөнжилд нь оруулан өөрөө ч хажуугаар нь орж хэвтээд Хёнвоны энгэрт тэврүүлсээр унтах аж.

IM дурлачихсан гэж үү? Бусад дүрээсээ онцлогдох ганц зүйл нь тэр сэтгэл хөдлөлгүй атал жинхнээсээ гэнэт гарч ирсэн залууд хөл алдчихаад бусдыгаа нуугаад байвал яах вэ?

______________________________________

Comment