{6~: хосууд

Нүүрн дээр нарны туяа шууд тусаж аргагуйн эрхэнд сэрлээ. Өнөөдөр амралтын өдөр болоод ч тэрүү босмооргүй санагдаж байна. Орондоо хэвтэж байтал ээж орж ирээд: за төрсөн өдрийн эзнээр юу байна *инээх*
Би нойрмог: хэний төрсөн өдөр юм?
Ээж: өөрийнхаа төрсөн өдрийг марттдаг чам шиг хүнийг би лав анх удаа л харж байна.
Би: нээрээ миний төрсөн өдөр юм байнашдээ. *инээх*
Ээж бид 2ыг ийн ярилцан зогсож байхад хаалга тогшлоо. Би очоод тайлтал шууданч залуу хайрцагтай юм барьчихсан зогсож байв. Тэгснээ ' Та У Сэён мөнүү?'
Би: тиймээ
Залуу: энийг таньд. Цаасыг харж байгаад: Ким Намжүүнээс гэсэн байна гээд хайрцагтай юмыг өглөө.
Залуу: Одоо энд гарын үсэгээ зурчих гээд цаас өглөө. Би гарын үсэгээ зураад талархсанаа илэрхийлээд хаалгаа хаалаа.
Ээж гайхсан болотой сонин царайлж байгаад инээлээ.
Би: яагаад инээгээд байгаа юм?
Ээж: нэг юм бодоод.
Би ээжийн мэдрэлд эргэлзсээр өрөө рүүгээ орлоо. Хайрцаг гаднаас нь хархад дөрвөлжин, миний дуртай цэнхэр өнгөөр ороосон байв. Би хутга аван хайрцгыг нээлээ. Дотор нь зөндөө хувцас байв. Нэг нэгээр нь гаргаж ирвэл миний өчигдөр дэлгүүр хэсэхдээ өмссөн хувцаснууд байлаа хамгийн доор нь захиа байв. Тэр захиаг нээн уншвал:
" Сайнуу? Төрсөн өдрийн мэнд. Гайхсан биз дээ? Бас өчигдөр муухай сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Би чиний төрсөн өдрийг өнөөдөр гэдгийг өчигдөр мэдээд чам руу залгах гэж байсан ч чи түрүүлээд залгачихсан. Ээжээс чинь сонссон юмаа. Тэгээд л өчигдөр завгүй байсан ч завтай гэж хэлж чамтай хамт гарсан юм. Заза 17хүрсэнд чинь баяр хүргэе.
Ким Намжүүнаас
У Сэёнд" гэсэн байв. Би бодохдоо уул нь.. Заза угаасаа юу гэж тийм юм байх вэ дээ. Мөрөөдөөд ч хэрэггүй байх. Хайрцагыг аваад хогруу шидлээ. Дотор нь юм шаржигнаад ч байх шиг. Очоод хартал бас нэг захиа урт нарийхан хайрцагтай хамт байв. Эхлээд захиаг нь унштал: " Дахиад сайнуу? Дахиад гайхсан л биз дээ? Энэ удаад арай өөр хэрэг байнаа. Магадгүй би чамд сайн болчихсон байх. Үгүэ.. Бүр хайртай. Чамруу өөр залуус хархад би дургуй тэр мөчид зүрх зүсэгдэж эмтэрэх  шиг болдог. Чамтай уулзсан мөчөөс хойш чи миний өдрийн бодол шөнийн зүүд болсон. Магадгүй чи энэ асуултуудыг надаас асуух байх ; надад сайнуу?
Намайг явбал уйлахуу?
Хэрвээ би үхвэл чи намайг санахуу?
Өөрийнхаа амьдарлыг сонгохуу намайг сонгохуу?
Энэ мэтийн асуултууд зөндөө ирнэ байх гэхдээ тэр болгонд би шударгаар хариулах болно. Би чамд сайн биш
Чамайг явбал би уйлахгуй
Хэрвээ чи үхвэл би чамайг санахгуй
Бас би өөрийнхаа амьдарлыг л сонгоно.
Учир нь би чамд сайн биш хайртай
Чамайг явбал уйлах биш араас чинь явна.
Чамайг үхвэл санах биш амиа хорлоно.
Хамгийн гол нь чи миний амь амьдрал болохоор би амьдралаа сонгох болно. Би чамд хайртай миний амь амьдрал гэрэл гэгээ бүх зүйл минь болооч? Үргэлж намайг гэрэлтүүлдэг хайрт гүнж минь болооч? Би чамайг миний анхных бас сүүлчийнх байгаасай гэж хүсэж байна. Надтай үерхээч? Найз охин минь болооч? Хариугаа сайн бодож хэлээрэй. Хайртай шүү.
Ким Намжүүнаас
У Сэёнд" энийг уншсны дараа миний нүдийг нойтон зүйл бүрхээд авлаа. Урт хугацааны туршид хэн ч тайлж чадаагүй цоожтой хаалгыг тэр залуу өөрийн бичсэн ганц захиагаараа л тайлчихлаа. Би өөрийгөө хүнээс ийм захидал авна гэж төсөөлдөгчгүй байсан юм. Урт нарийхан хайрцагийг нээгээд хархад хүзүүний зүүлт байлаа. Хос бололтой QUEEN гэсэн байв. Надад ч нээх бодоод байх юм байсангүй зөвшөөрөхөөр болсон би ч түүнд хайртай юм чинь. Би намжүүн рүү залгаад: уулзах хэрэгтэй байна. Бас хамгийн эхэнд өмссөн хос хувцасаа санаж байнуу? Тэрийгээ өмсөөрэй.
Намжүүн: за би чамайг очоод авья.
Би: хүзүүний зүүлтээ ч бас мартваа
Намжүүн: заа *таслах*
Би ч эхнэд өмссөн хос хувцсаа өмсөөд зүүлтээ зүүгээд намжүүнийг хүлээлээ. Хэсэг хугацааны дараа намжүүн хаалга тогшоод: сэёнаа ирчихлээ гараад ир гэв
Би ч хос пүүзээ өмсөөд . Үсээ задгай тавиад гарлаа. Инээдтэй юм бид 2 яг сиамын ихрүүд шиг харагдаж байна.
Намжүүн: хөөх чи ч өмсөчихөж *гайхах*
Би: хосууд өмсөх л хэрэгтэй шдээ. *инээх*
Намжүүн: тэгэхээр чи зөвшөөрж байна гэсэн үгүү?
Би: мэдээж *инээх*
Намжүүний гунигтай харц нь аз жаргалаар дүүрч ам нь задрахну гэлтэй инээж байлаа. Өхөөрдмөөр залуу шүү.
Намжүүн: тэгвэл эхний өдрөө тэмдэглээд кино үзхүү?
Би: тэгье *инээх*
Намжүүн: одооноос 2лаа хосууд болсон юм чинь.. Нөгөө..
Би: бие биенийгаа 'Хайраа' гэж дуудна *инээх*
Намжүүн: бас би чамайг...
Би: хүссэн үедээ үнсэж болноо. Гэхдээ хэтэрвэл гээд эрхий хуруугаараа хоолойгоо зүсэж харууллаа
Намжүүн ч айсан бололтой сонин царайлж байгаад: мэдээж гээд инээлээ.
Бид 2 хөтлөлцөж хотоор алхаж кино үзэхдээ ч гар гараасаа барисаар байв. Киноноосоо гараад парк руу алхаж байгаад бас нэг хостой таарлаа. Намжүүн тэдэнрүү далласаар намайг чирээд очих нь тэр. Ойроос хархад өөрийгөө намжүүний найз охин гэж танилцуулдаг охин бас өнөөх хүйтэн царайтай найз Юнги гэгч нь байлаа. Намжүүн: хөөх хаа хүрж яваа юм?
Юнги: парк орох гээд л. Та 2 яагаад.. Бас наад хувцас чинь? *сонин царайлах*
Намжүүн:  танилц миний найз охин У Сэён. Анхны бөгөөд сүүлчийх байх амьдарлын минь гэрэл гэ..
Юнги: би чам шиг тэгж ярьж чадахгуй чимээгүй бай мёни сонсох нь -___-
Мёни: зүгээрээ тэгсэн ч миний хайр чинь хамгийн хөөрхөн нь *хацрыг нь чимхэх*
Юнги: яаяаяа өвдөж байна хайлаа өвдөөд байна улайчих шиг боллоо *эрхлэх*
Би: заваан 2 вэ? *сонин царайлах*
Намжүүн гэнэт үнсээд авах нь тэр би гайхаад хартал тэр: миний хайр бусад охидоод ч ариухнаараа байгаа шү *инээх* бас хамгийн эгдүүтэй  нь
Би жүүний гарнаас нь атгаад: миний хайр чинь энэ дэлхийн хамгийн хамгийн нь гээд чирээд явлаа. Ард юнги мёни 2 сонин царайлсаар үлдлээ.
Юнги: хачин сиамын ихрүүд шиг юмнууд чинь
Мёни: харин тийн
Би эргэж хараад: сонссон шүү сиамын биш ихрүүдээ *инээх*
*бодох*~би юу хэлчихвээ сиамын биш ихрүүдээ? Ямар хачин юм ярьчихваа айшш
Намжүүн бид 2 парк дээр зөндөө тоглож. Гэртээ харьцгаахаар болов.
Намжүүн: хүргээд өгья
Би: за *инээх*
Намжүүн миний гарнаас чанга гэгч нь атгаад өөрлүүгээ эргүүлээд үнсчих нь тэр. Ичсэндээ миний хамаг нүүр улайж улаан лооль шиг болж байгаа нь мэдрэгдэнэ.
Намжүүн инээгээд одооноос ичээд хэрэггүэ. Цаашдаа өдөр болгон тохиох зүйл гэж хэлээд дахиад арай удаанаар үнсэв. Тэрний гар үнэхээр дулаахан яг л паар шиг.
Намжүүн: гар чинь яагаад хүйтэн байгаа юм?
Би: мэдэхгүэ байнга л ийм байдаг шдээ.
Намжүүн: тэгвэл одооноос би үргэлж гарыг чинь дулаацуулж байх болно *инээх*
Би юу ч хэлсэнгүй гарнаас нь илүү чанга атгалаа.


Царайг нь аниарай😂


Comment