3.Min Yoongi

Айшшшш хараал идсэн Мин ихрүүдээс болж тэнэгтэж гүйцэх нь ээ. Амандаа мэдэх хамаг хараалаа урсган явж байлаа. Коридороор яаран гүйж байхад гэнэт хонх дуугарахад сандран ангируугаа хамаг хурдаараа гүйлээ. Эхний цаг юу билээ?………Ааа ФИЗИК!!!


Ангийнхаа үүдэнд ирчихээд хаалгыг нь зөөлөн тогшиод завсар гарган:Орж болох уу?Багш аа.


Багш надруу гэнэт муухай харан :ХААЛГАА ХАА!!!


Аййшшш энэ физикийн ааштай шуламыг яаж ч чадахгүй юм аа. Дараа Тэрагаас…За Тэра юм хийдэггүй юм аа. Минжүгээс нөхөж авахаас. Нэгэнт энэ цаг тас болсон тул жижүүрт баригдчихгүйхэн шиг сургуулийн дээвэр дээр гаръя байз.


Жижүүр гэнэт гараад ирвэл "Тасалсан уу?Чи шал угаа. Нойл цэвэрлэ. Менежир дээр оч" гээд унана.


Дээвэр дээр гарч ирэхэд салхи намууханаар салхилж тэнгэрийн хаяа ягаарна. Үнэхээр таатай байна. Чихэвчээ гаргаж ирэн дуртай дуугаа тавьлаа.




Босон өөр газар олон суух гэтэл тэнд нэг юм байна. Өө биш ээ хүн байна гайхсаар хажууд нь очиход Мин ихрүүдийн нэг байлаа. Тэр гурав хэтэрхий адилхан учраас хэн нь гэдгийг мэдэхгүй нь ээ ._.


Тэр гэнэт нүдээ нээн:Яа наанаа юугаа хийгээд байгаа юм?


Би том нүдлэн:Одоо явлаа.


Тэр нэг гараа дэлгэснээ:Наанаа зогсоод байлгүй хамт хэвт!


Би амаа ангалзуулсаар:Юу гэнээ гэхэд гарнаас татаад хажуудаа хэвтүүлчихэв.


Тэр:Хэл дээ. Би хэн нь байна.


Би хэсэг бодсоны дараа:Хэлж мэдэхгүй нь ээ. Та гурав хэтэрхий адилхан болохоор ялгаж чадахгүй нь. Би ааш зангаар нь л ялгадаг ._.


Тэр инээн:Тэр ч тийм шүү. Би Юнги. Чамд хоёр ихрийн минь тухай асуух асуулт байгаа бол би хариулна шүү.


Би шуудхан толгой дохин:Зөндөө байна. Хоёр ихэр чинь яагаад чиний нэрэнд дуртай? Яагаад сонин сонин үйлдэл гаргаж явдаг? Яаж тийм аймар байдаг? Яагаад тийм од гэж?Яагаад гурвуулаа найз охинтой юм байж тэгэж аашилдаг? *30 minutes later* Яагаад? гээд Юнгирүү харахад тэр аль хэдийн нойрондоо автсан байлаа.


Би толгойгоо сэгсрэн санаа алдаад нүдээ аньлаа. Тэр удалгүй өөрийн зүүдний ертөнцрүүгээ мориллоо.


~~~Зохиогчийн талаас


Сора зүүднийхээ ертөнцөд аялаж байхад Юнги зүгээр л түүнрүү ширтэнэ. Юнги түүний асуусан бүхий л асуултыг сонссон.


Юнги инээмсэглэн:Чи үнэхээр сониуч юм аа. Үнэхээр онцгой. Чи ийм байгаад байвал би чамд…*хоолойгоо засах* За энэ ч яахав.


Юнги нэг гаран дээрээ тулан Сораг дээрээс нь ширтэж байгаад духан дээр нь зөөлөн үнслээ.


Юнги буцаж хэвтээд:Дух байхад хангалттай тийм үү?


Удалгүй түүний утас дуугаран тэр утсаа аван чихэн дээрээ байрлуулав.


:Мин Юнги мөн үү?


Юнги:Тийм ээ.


:Ээжийн тань биеийн байдал эрс муудсан тул та яаралтай ирнэ үү!


Юнги утсаа таслан хурдхан шиг босон явах гэснээ Сораруу харан өөрийнхөө цамцыг нөмрүүлэн цааш гүйлээ.


~~~~~~Миний талаас


Нүдээ бага багаар нээхэд дээврийн орчин намайг угтав. Сүүлд яалаа?
Аан тийн Юнгигээс баахан асуулт асуусан ш дээ. Энэ юун цамц вэ? Юнгигийн цамц юм байхдаа?
Утсаа гаргаж ирэн цагаа харахад завсарлаад 2 минут өнгөрсөн байлаа.


Босон хувцсаа гөвчихөөд цүнхэндээ Юнгигийн цамцыг хийн ангируугаа явлаа.


Ангид орон суудал дээрээ суухад Тэра, Минжү хоёр алга бодвол нойлруу яваа биз.


Гэнэт хажуунаас Чанёол:Зүгээр үү? Сора. Яагаад хоцорсон юм мм?


Би инээмсэглэн:Ммм зүгээр дээ. Харин нэг шалтгаанаар л...


Яг үнэндээ аавын хоол хийж дуусахыг хүлээсээр байгаад л хоцорсон...-_-


Богинохон байгаад өршөө. Оруулах гэж хамаг чадлаараа л кичээлээдээ.
Тэр Ikonий Don't forget ойрд гол дүрийн маань сонсох болсон дуу. Гоё дуу байна лээ. За зүрх2
                                                           Bad B~

Comment